Шандаст хурдан Сүүн шарга

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 21 -нд

Хүлэг морьдынхоо хурдлах чадварт эртнээс анхаарсан ах дүү Тод манлайгууд төрийнхөө их баяр цэнгэлд их насны морьд айрагдуулан, адууныхаа чанарыг таниуллаа. Айргийн гуравт хурдалсан Д.Ганбаатар Тод манлайн Сүүн шарга морины амжилт, угшлыг танилцуулваас:  
УДАМ, УГШИЛ
Эцэг: Улс, бүсийн  наадамд хэд хэд айрагдсан Сүхбаатар аймгийн Асгат сумын гаралтай шарга азарга
Эх: Хэнтий гаралтай гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2011 онд хязаалан:
“Тамирын хурд” хангайн бүсийн наадамд  айргийн гурав
2012 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд зургаа
“Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
АХ-ын 91 жилийн ой, төрийн их баяр наадамд 13
Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
Өндөр Гэгээн Занабазарт бат оршил өргөх даншиг наадамд айргийн дөрөв
2013 онд хавчиг морь:
“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд 20
“Эрдэнэт хурд-2013” хаврын бүсийн уралдаанд найм
Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд 18
2014 онд долоотой морь:
Ламын Гэгээний даншиг наадамд түрүү
2015 онд наймтай морь:
АХ-ын 94 жилийн ойд айргийн гурав

"Тод магнай" сэтгүүл №68

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна