Тод манлайн унаган зээрд

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 20 -нд

Богд Очирваанийн адистай Яруугийн голын унаган хүү, АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэл наадамд унаган морио айрагдууллаа. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд морь 321 хурдан хүлгээс аман хүзүүнд хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгасан юм. Хурдан зээрдийн уяа сойлгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, ММСУХ-ны 2013 оны шилдэг залуу уяач Батсайханы Пүрэв-Очир тааруулдаг гэдгийг морь сонирхогчид мэдэх бизээ. Ингээд улс, бүсийн наадмын нэг түрүү, хоёр айргийн эзэн хурдан зээрдийн удам, угшил, амжилтын товчооныг танилцуулъя.
УДАМ, УГШИЛ

Эцэг: Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүүгийн Ажнай хүрэнгийн төл хээр азарга.
Эх: Д.Дагвадорж Тод манлайн шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд  долоод хурдалсан цавьдар азарганы төл хонгор гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
Хязаалан наснаас эхлэн уягдсан.
2009 онд хязаалан:
АХ-ын 88 жилийн ой, үндэсний их баяр наадамд  найм
2010 онд соёолон:
АХ-ын 89 жилийн ой, үндэсний их баяр наадамд долоо
2011, 2012 онуудад өнжсөн
2013 онд найман настай:
Завхан аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн наадамд аман хүзүү
Дэлхийн адууны баяр, Гиннест бүртгүүлэх уралдааны баруун бүсэд түрүү
2014 онд есөн настай:
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмаар Цагаан хөтөл дээр тав, зургаагаар гарч ирэхэд нь татуулсан
2015 онд арван настай:
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү

"Тод магнай" сэтгүүл №68

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна