Амжилтаа ахиулсан аргамаг хонгор

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 14 -нд

Өнгөрсөн жил төрийнхөө их баяр цэнгэлд наймд хурдалж байсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн хонгор азарга өнөө жил амжилтаа ахиулан зургаад давхилаа. Гантай жилийн шигшмэл 147 хурдан хүлгээс зургаад хурдалсан хонгор азарганы удам угшил, амжилтын товчооныг дахин сануулваас:
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Хэнтий аймагтаа хурдалж, олноосоо Дархан цавьдар хэмээх алдрыг хүртсэн Галшар угшилтай цавьдар азарга.
Эх: Тэс угшилтай Г.Доржпүрэв Алдартын унаган гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2012 онд соёолон:

Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2014 онд долоотой азарга:
АХ-ын 93 жилийн ой, улсын наадамд найм
2015 онд наймтай азарга:
АХ-ын 94 жилийн ой, улсын наадамд зургаа

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна