Манлайн мялаалга Бага янзага

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 11 -нд

Адуун сүргийн манлай азарганы уралдааны айргийн гуравт Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд соёолон хурдалсан билээ.
Уясан эзнийхээ урмыг сэргээн, цолыг нь мялаасан хурдан зээрд азаргыг уншигч танаа товч танилцуулбал:

УДАМ, УГШИЛ:
Эцэг: Эцэг Шонхор зээрд азарга нь Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт  наадамд түрүүлсэн морин тойруулгын Сарт хэмээх зээрд азарганы төл.
Эх: Морин тойруулгын Сохор ухаа хэмээх азарганы төл гүүг, тойруулгын Сэртгэрт тавиад  гарсан зээрд гүү бий.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
Шүдлэнгээсээ эхлэн уягдсан.
2013 онд шүдлэн: Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
2014 онд хязаалан: АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гурав
“Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2015 онд соёолон: “Дүнжингаравын хурд-2015” хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан ч  тооцоогүй.
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гурав

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна