Баруун бүсэд түрүүлж, айрагдсан соёолон, их насны морьд

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 26 -нд

 Увс аймгийн  90 жилийн ой “Увс хурд-2015” баруун бүсийн уралдаад түрүүлж, айрагдсан соёолон, их насны морьдыг танилцуулъя.
Соёолон – 81
 /Соёолон 180 гаруй үрээ бүртгүүлж, хоёр тасарч уралдсан бөгөөд сүүлийн 80 гаруй үрээнээс айргийн морьдыг тодруулжээ/
1.Ховд аймгийн Дарви сумын уугуул, аймгийн Алдарт уяач Отгоннямын шарга
2. Увс аймгийн Сагил сумын уугуул Цогтсайханы хүрэн
3. Увс аймгийн Ховд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Алтангийн хээр
4. Увс аймгийн Түргэн сумын уугуул Батгэрэлийн хүрэн
5.Төв аймгийн Жаргалант сумын уугуул Батжаргалын хүрэн
Их нас-230-аад
1.Төв аймгийн Жаргалант сумын уугуул Гантөмөрийн сартай зээрд
2. Увс аймгийн Тэс сумын уугуул, “Увс хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ю.Төгсжаргалын хээр
3. Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Жамсрангийн саарал
4. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Нацагдоржийн  буурал. Буурал морь өнөө жил Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн хурдан хүлэг билээ.
5. Увс аймгийн Тэс сумын уугуул, “Увс хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ю.Төгсжаргалын хүрэн
“Увс хурд” МСУХ-ны ажлын алба Б.Замбал
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна