Зүүн бүсийн эрлийз дээд, дунд насны ангиллын айргийн хүлгүүд

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 24 -нд

Засгийн газрын тогтоолт Зүүн бүсийн хурдан морины уралдааны эрлийз дээд, дунд насны морьд барианд орлоо.

Эрлийз дээд -28
1.Ховд аймгийн Мянгад сумын уугуул  Б.Энхбаярын хар. Уралдаанч  12  настай А.Намхайцэрэн
2.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүн  Т.Батжаргалын хээр. Уралдаанч найман настай Э.Баяржавхлан.
3. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат, МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очирын хүрэн. Уралдаанч  13 настай М.Нэргүйбаатар 
4. Хэнтий аймгийн Өндөрхаан сумын уугуул Д.Цолмонбаатарын бор. Уралдаанч  13 настай Ч.Түвшинжаргал
5. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Дарамренчингийн хүрэн. Уралдаанч  11 настай И.Хэрлэнбаатар.
Эрлийз дунд-43
1.Сүхбаатар  Баяндэлгэр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Цэрэнбалтавын хонгор.  Уралдаанч 13 настай Чулуунпүрэвийн Түвшинжаргал.
2. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, сумын Алдарт уяач  Н.Гантулгын хонгор. Уралдаанч  14 настай Жаргалын Дашзэвэг.
3. Говь-Алтай Бигэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач  Л.Батмөнхийн хүрэн халзан. Уралдаанч  13 настай Жаргалсайханы Баярсайхан.
4. Говь-Алтай Бигэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач  Л.Батмөнхийн буурал. Уралдаанч 11 настай Батын Сүхбат.
5. Говь-Алтай Бигэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач  Л.Батмөнхийн хүрэн халзан. Уралдаанч 10 настай Цэрэндоржийн Гантөгс.
Мэдээллийг: “Жавхлант шарга” МСУХ-ны нарийн бичгийн дарга Ө.Хүдэрхангай

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна