Хурдан морь цоллооч Ц.Мөнххүлэг: Амьсгаагаа зөв хуваарилж сурах хэрэгтэй байдаг
А.Тэлмэн
Дуу хуурын өлгий нутгаас төрсөн бас нэгэн авьяастныг уншигч тантай уулзуулж байна. Дундговь аймгийн Сайнцагаан уугуул, нийслэлийн 106-р сургуулийн сурагч Цолмонгийн Мөнххүлэг хэмээх энэ авьяасланг хүү сүүлийн хоёр жил төрийн наадмын даагыг цоллож байгаа. Аавынхаа авьяасыг өвлөн, төрийн наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүдийн хийморийг өргөн, урмыг сэргээдэг түүнтэй цөөн хором хөөрөлдсөн юм.
-Сүүний үнэр салаагүй өхөөрдөм даагануудыг цангинасан хоолойтой бяцхан хүү цоллоход наадамчид таатай байна лээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Цолмонгийн Мөнххүлэг гэдэг. Ноднингоос эхлээд улсын баяр наадмаар морь цоллож байгаа. Өнгөрсөн жил жил баян ходоодны даагыг цоллосон. Түүнээс өмнө 2012 Дундговь аймгийн 70 жилийн ойгоор бас баян ходоодны даага цоллосон.
-Энэ жил түрүүлж, айрагдсан даагануудыг цоллосон?
-Тэгсэн.Төв цэнгэлдэхэд монгол дааганы цолыг дуудаад, уяачдын наадам дээр эрлийз доод насыг цоллосон.
-Аав тань олон жил төрийн түмэн эхүүдийн цолыг дуудаж буй. Хүүдээ эрдмээ өвлүүлэхээр шийдсэн нь хэзээ вэ?
-2012 онд. Намайг 12 настай байхад “миний хүүгийн хоолой морь цоллоход тохиромжтой” гээд зааж өгсөн. Түүгээр би морь цоллодог.
-Нас болгоны цоллогоо өөр байдаг байх?
-Тиймээ, тэрнээс гадна баян ходоодны цолыг дуудахдаа унасан хүүхэд багадсанаас гэдгийг томдсоноос гэх зэргээр өөрчилдөг. Яагаад гэхээр ихэнх тохиолдолд том хүүхдүүд унасан байдаг. Мөн сумдын болон овоо тахилгын наадамд түрүүлж, айрагдсан морийг цоллохдоо газар орон, уул овооны нэрийг оруулах зэргээр бага багаар өөрчилдөг.
-Хурдан морь цоллооч юу чаддаг байх ёстой вэ?
-Цээж сайтай байх хэрэгтэй. Мөн амьсгаагаа зөв хуваарилж сурах хэрэгтэй. Нэг дор олон үг хэлдэг болохоор тохиромжтой үед амьсгаагаа авч гаргадаг хэрэгтэй байдаг. Буруу үед гүн амьсгаа авчихвал хэцүү л дээ.
-Аав тань дуулж, хуурдахаас эхлээд олон талын авьяастай шүү дээ. Энхбилэгийн хувьд?
-Би морин хуур тоглодог. Бас ерөөл, магтаал уншдаг. Аавынхаа хоолойг дуурайчихсан л гэдэг юм хүмүүс./инээв/
-Анх удаа төв цэнгэлдэхэд тэр олон хүний өмнө морь цоллохдоо сандарсан уу?
-Тэгсэн. Тийм олон хүмүүсийн дунд анх удаа гарч байгаа болохоор их эвгүй байсан. Энэ жил гайгүй ээ, сандараагүй. Аав маань “миний хүү битгий сандараарай” гэж зоригжуулдаг юм.
-Морь цоллож байхад тань найзууд нь харсан байна уу?
-Харсан байна лээ. Гоё дуудсан гэж байсан. Бас аавтайгаа явж байхад хүмүүс таниад “хүүе энэ чинь нөгөө баян ходоод цоллосон хүүхэд байна ш дээ” гэдэг юм.
-Анхны цалингаа юунд зарцуулсан бэ?
-Хорин мянган төгрөгөөр шагнуулаад, ээждээ өгчихсөн.
-Аавыгаа дагаад хааш хаашаа явж байв?
-Дорнод аймагт л их олон очсон. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Өмнөговь аймгийн Булган суманд очиж даага цоллосон.
-Хол замд яваад ядрах уу?
-Хол явахаар жаахан ядарнаа. Тэглээ гээд хоолой маань яадаг ч үгүй.
-Сургуулийнхаа урлагийн үзлэгт ямар төрлөөр оролцдог вэ?
-Би 106-р сургуульд сурдаг. Энэ жил наймдугаар ангид орно. Урлагийн үзлэгт дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина. Зарим үед хөтлөгч хийнэ. Гуравдугаар анги хүртлээ уран уншигчийн шагнал авсан.
-Уянгат хоолойт дүүдээ баярлалаа. Улсын цолчин болоорой. Амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна