“Монголын адуучдын холбоо”-ны тэргүүн М.Хүдэрбаатар: Манай холбоо адуучин залуусаа алдаршуулах зорилготой
А.Тэлмэн 2015 оны 7-р сарын 20 -нд
Морин дэл дээр төрж, морин дэл өндийдөг монгол хүмүүний ид хавыг гайхуулдаг уламжлалт “Адуучин” тэмцээн Хүйн долоон худагт энэ сарын 14-нд болсон. Тэмцээнийг зохион байгуулагч, Монголын адуучдын холбооны тэргүүн М.Хүдэрбаатараас цөөн асуултанд хариулт авсанаа уншигч танаа хүргэе.
- Сайхан наадаж байна уу?
- Сайхан наадаж байна аа. Сайхан наадаж байна уу?
- Энэ жилийн Адуучин тэмцээн урьд жилүүдийнхээс юугаараа онцлог болж байгаа вэ?
- 2014 оны 8 сарын 1-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумнаа болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар наадмын таван өдөртэй болж, “Адуучин” тэмцээнийг албан ёсоор баяр наадмын хөтөлбөрт оруулах шийдвэрийг гаргасан. Энэ жилийн тэмцээн маань бэлтгэл, зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдийнхээс илүү байгаа нь анзаарагдаж байна. Тэмцээн эхэлсэн даруй л ширүүн өрсөлдөөнтэй, үзэх харах зүйл арвинтай сайхан болж байна шүү дээ. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн адуучид маань дор бүрнээ бэлтгэлээ сайн базаажээ. Жил ирэх тусах наадмын зохион байгуулалт, адуучдын ур чадвар, авхаалж самбаа нь сайжирч байна. Энэ жилийн ташуур, уурга шүүрэлтийн тэмцээний нэгдүгээр байранд шалгарсан шилдэг адуучин маань Казкастан улсад зохиогдох Азийн аварга шалгаруулах морин дээрх шүүрэлтийн тэмцээнд оролцох эрхийг гардан авах юм. Энэ мэтчилэн онцлог зүйл ихтэй.
-Дотоод, гадаадын олон үзэгчтэйгээрээ бас онцлог болж байна?
- Тиймээ. Эмнэг, хангал сургах, уурга ташуур шүүрэх, бугуйлдах, явган морьтой шургуулж уургалах гээд дөрвөн төрлийн тэмцээний нийлбэр оноогоор аварга адуучнаа шалгаруулж байна. Энэ шалгуур болсон дөрвөн төрөл тэмцээн адуутай холбоотой үндэсний чухал өв соёл. Эдгээрийн ганц хоёр төрөлд сайн байлаа гээд аварга адуучин болохгүй. Бүх төрөлд жигд сайн байж Монгол улсын аварга адуучин гэх эрхэм цолыг хүртэнэ. Тэр ч утгаараа аймгуудын шилдэг адуучид Хүйн долоон худагт цугларан шилдгийн шилдгээ тодруулж байна.
- Шүүгчдийн үнэлгээ тэр тусмаа ташуур шүүрэх хэсэгт өгсөн оноонд үзэгчид багагүй дургүйцэнэ билээ. Энэ тухайд юу хэлэхсэн бол?
- Би бас эндээс зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох хэрэгтэй юм гэсэн дүгнэлт хийж суулаа. Адуу гэдэг бидний хүссэнээр байхгүй, мөн адуучид маань өөрсдийн сургаж дадсан мориор биш дөнгөж өнөө өглөө барьсан занг нь мэдэхгүй морьтой даалгавраа гүйцэтгэсэн болохоор зарим нэг алдаа гарсан тал бий.
- Өнөөдрийн тэмцээнд аль аль сумаас адуу ирсэн бэ?
- Адуучид маань 21 аймгаас ирсэн. Холоос ирсэн болохоор өөрсдийн сургаж занг нь танисан морио авч ирэх боломж бололцоо байхгүй. Тиймээс Төв аймгийн Сэргэлэн, Аргалант зэрэг ойр хавийн сумдаас 1000 гаруй адуу цуглуулснаас адуучид маань өглөө шууд бариад л үзүүлбэрээ үзүүлж байгаа нь энэ.
- “Монголын адуучдын холбоо” хэзээ байгуулагдсан бэ?
- 2013 онд Монголын адуучдын холбоо байгуулагдсан. Хүмүүс манай холбоог ММСУХ-той зарим тохиолдолд андуураад байдаг. Бидний ямар ажил хийж байгааг зарим хүн ойлгохгүй байх шиг байна. Уяачид бол өөрсдийн нэр дээр морио уралдуулдаг хүмүүс та бүхэн мэдэж байгаа. Гэтэл уяачдын ард талд арын албанд маш олон залуучууд адуугаа сургах, номхруулах, морио тэжээх гээд өчнөөн ажлыг хийдэг. Энэ олон адуучин залуусын хөдөлмөр, нэрийг алдаршуулах зорилготой л Монголын адуучдын холбоо ажиллаж байна.
- Энэ хугацаанд ямар ямар үйл ажиллагаа явуулав. Адуучид холбоогоо хэр их дэмжиж байна вэ?
- Монгол орны өнцөг булан бүрт байгаа адуучид маань биднийг их дэмжиж байгаа. Улсын хэмжээнд шилдгийн шилдэг шалгаруулах “Адуучин” тэмцээн зохион байгуулагдлаа. Бай шагнал нь баяр наадмын хэмжээнд өндөр болсон. Ингэснээр тэмцээнд орох адуучдын идэвхи нэмэгдэн, бид ийм сайхан ард түмэн гэсэн урмыг нь сэргээж байна. Жил бүр аварга адуучнаа шалгаруулах, хамгийн олон адуутай аймаг, сум, баг, иргэнийг шалгаруулан шагнаж урамшуулах. Адуучдынхаа төлөө, тэдэн лүү чиглэсэн олон ажлыг хийж байгаа, хийхээр төлөвлөж байгаа. Мөн адуучдын шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж, Монгол улсын аварга адуучдаа шагнаж урамшуулан алдаршуулах гэх мэт зохион байгуулалтын нэлээдгүй ажлыг үндэсний томоохон баярууд цагаан сар, наадмаар хийж байна.
-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна