Ганзоригийн Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азарга түрүүллээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 11 -нд

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан азарганууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  172 шандаст  хүлэг гараанаас гарснаас
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Зэсвэгт хүчний 232-р ангийн уяач Ононгийн Батболдын хээр, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд,  айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун, айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы хээр азарга тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

А.Чимэг 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна