Аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатар: Анх удаа төрийн наадмын түрүү хүртлээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 11 -нд

-Хязаалан түрүүлгэсэнд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
- Баярлалаа. Загал үрээ маань урамтай сайхан түрүүллээ. Өнгөрсөн жил төрийнхөө баяр наадамд аман хүзүүдсэн бол энэ жил амжилтаа ахиулан түрүү магнайд хурдаллаа.
-Төрийн наадмын анхны түрүү юу?
-Тиймээ, 20-иод жил морь уяж байгаа ч төрийн наадмын анхны түрүүгээ хүртлээ.
-Өнгөрсөн жил амжилттай сайхан наадсан байхаа?
-Тэгсээн. Өнгөрсөн жил улс бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг хүртэж, одтой сайхан наадсан. Өнөө жил ч мөн адил гараа сайхан эхэлж байна.  
- Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье?
- Баярлалаа. Төрж өссөн Архангай аймгийн Төвшрүүлэх сумынхандаа болон тэнд амьдран суугаа ах, дүү төрөл садан, бүх хүмүүстээ сайн сайхныг хүсье. Сайхан наадаарай.
А.Энхжил


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна