Ө.Пүрэвбаатарын Загал түрүүллээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 10 -нд

АХ-ын 94, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын 264 хурдан хязаалан бүртгүүлэн гарааны зурхай руу хөдөлснөөс:
1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын Загал
2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун
3. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын  сартай хүрэн
4. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хонгор
5. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан тус тус  хурдалжээ.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна