Дээлтэй судар Сүндэвийн Дашдоо
А.Тэлмэн
Нутаг орондоо ийн хүндлэгдсэн Сүндэвийн Дашдоо 1906 онд Цагаандэлгэр сумын нутаг Цавчирын голд төржээ. Цэргийн алба хааж ирээд Бага умбуйгаар нутаглах Нэрэнжимээ гэгч Тайж угсааны чинээлэг айлын ганц охинтой гэрлэсэн аж. Нэрэнжимээ гуай нутаг орондоо нэр хүндтэй, адуу мал сайтай, ялангуяа зүүн чигийн адуу авчирч, адууныхаа угшлыг нэлээд сайжруулсан нэгэн байв. “Төмөр шилбүүр” гэж алдаршсан угшил сайтай, шингэн дэл сүүлтэй хээр голдуу олон адуутай. Чадал тамир доройтож явсан, бүл муутай өвгөн адуунд эрэмгий, авхаалж золбоотой хүргэндээ адуу мал, эд хөрөнгөө даатгаж, тэр үеэс Сүндэвийн Дашдоогийн адууны хийморь дэвэрчээ.
Адуунд хайртай, морь таньдаг Дашдоо цус сайжруулах адуунууд зүүн зүгээс авч, өртөгт нь өөрт байсан зургаан ингээ ботготой нь өгөөд зэлээ эвхэж зогсоход нь ижий нь “Ийм ч үртэй болох гэж дээ” хэмээн уйлж суусан гэдэг. Тэр адуунуудаас “Төмөр шилбүүр” удмын цус улам сайжирч, хожим хойно ч бөгтрөгтэй том хонгор гүү, том хээр алаг морь зэрэг нэлээд олон адуу байсаар л байсан гэх.
С.Дашдоо улсын их баяр наадамд гурвантаа очиж уралджээ. Тавин хэдэн онд буурал шүдлэн айрагдуулж, 1961 онд улсын наадамд бор даага хол түрүүлгэж, хүү Цэдэвийн нэр дээр уясан хонгор морио айргийн гуравт хурдлуулж одтой сайхан нааджээ. Дашдоо уяач 1963 онд Чойрын наадмаас хоёр түрүү, долоон айраг авч, тэндээсээ шууд Дэрэнгийн наадамд очиж гурван түрүү, зургаан айраг авсан байна.
Энэ их уяачид Дулаан Дамдинжавын том зэгэл азарга, Толин хул азарга, том улаан бор азарга, хамар цагаан хээр азарга, “Төмөр шилбүүр”-ийн сайвар хээрийн удам Анааш хээр зэрэг удамт хурдан хүлгүүд байжээ. Өвгөний хурдыг Батмөнх, Гүрүүжид, Сувдаа нар унаж хурдлуулж байсан аж. Тэрбээр адууны олон уулзах дээр алгаараа дарж үзээд тухайн адууны өвчин эмгэг, уяа сойлгоны алдааг хэлдэг байсан гэнэ. Энэ өвгөний хурдтай уралдана гэж зүүн зүгийн олон сайхан уяачид зорьж ирдэг байсан гэлцэнэ. Морь таньж, уяж сойхоос гадна гэрийн мод, модон эдлэл хийдэг уран хүн байж. Бас ан сайн хийдэг байсан бөгөөд сум орныхоо оршин тогтнол, хөгжил дэвшлийн төлөө амьдралынхаа олон жилийг зориулсан байна. Цагаандэлгэр сумыг тараах гэж тухайн үед нугалаа гарахад одоогийн суулт маягийн юм хийж байж сум орон нутгаа бүрэн бүтэн авч үлдсэн түүхтэй. Адууны их эрдэмтэй, нэр хүндтэй энэ хүн 1965 онд мотоциклиос осолдож, зуурдаар нас эцэслэсэн гунигт түүхтэй юм. Гэсэн хэдий ч түүний үр хүүхэд, удам хойч үйлс бүтээлийг нь үргэлжлүүлэн, наадмын тэнгэр, монгол тэнгэрээ баярлуулсаар авай.
"Тод магнай" сэтгүүл №66
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна