Хурдан морины салбар комисс мэдээлэл хийлээ


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны удирдлагууд өнөөдөр/VII.3/ баяр наадмын өдрүүдэд хурдын морины уралдааныг зохион байгуулах, эрлийз морьдыг хэрхэн ангилах талаар мэдээлэл хийлээ.
Энэ жилийн тухайд Хүй долоон худагт цугласан наадамчин олныг уйдаахгүй байх үүднээс “Морьтон монгол” үзүүлбэрийг морьд эргэх хугацаанд үзүүлэх гэнэ. Мөн “Монголын морин спорт уяачдын холбоо”-ноос холч, жороо морьдын уралдааныг зохион байгуулах нь энэ жилийн онцлог аж.
Хурдан морьдын уралдааны хуваарь:
Долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд
Долдугаар сарын 11-нд азарга, их нас морьд
Долдугаар сарын 12-нд соёолон, даага уралдана.
Долдугаар сарын 13-нд Эрлийз морины уралдаан болж, Уяачдын баярыг тэмдэглэх юм.
Эрлийз морьдыг хэрхэн ангилах вэ?
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах тогтоол гаргаж, 2011 оноос эхлэн тусад нь уралдуулж эхэлсэн. Уг тогтоолоор уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсгийг томилж, журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулж буй. Эрлийз морьдыг уралдуулах журам, онцлогийн талаар Хурдан морины салбар хорооны дарга, хошууч генерал З.Болдбаатараас тодрууллаа.
-Хурдан морьдыг эрлийз, монголоор ялган уралдуулах шалтгаан юу байсан бэ?
-2011 оноос эрлийз морьдыг тусад нь уралдуулж эхэлсэн. Учир нь уяачдын хүсэлтээр “Монголын морин спорт уяадын холбоо”-ноос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам гаргасан. Ер нь монгол морьдыг эрлийз морьтой хольж уралдуулахаар манай үндэсний хэв шинж, ялангуяа монгол адууны онцлог гарахгүй байна гэж үзсэн. Тиймээс сайн үйлдвэрийн, зүс сайтай морьдыг тусад нь уралдуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан юм.
-Нийтдээ хэдэн эрлийз морь уралддаг вэ?
-Жил бүр харилцан адилгүй тоогоор уралддаг юм. 2012 онд 50, 2013 онд 60-аад эрлийз морь уралдаж байсан бол 2014 онд 150 орчим болж нэмэгдсэн.
-Эрлийз морийг уралдуулахдаа нас, шүдээр нь ангилж уралдуулдаг уу?
-Тэгэлгүй яахав. Дотор нь гурав ангилж буюу эрлийз хурдан морины дээд нас, дунд нас, бага нас гэж гурав хуваадаг. Дээд насанд азарга, их нас, соёолон, дунд насанд хязаалан, шүдлэн харин бага насанд даагыг уралдуулдаг юм.
-Бай шагналын тухайд монгол морины уралдаантай ижил байдаг уу?
-Монгол морины уралдааны бай, шагналтай ижилхэн байдаг. Тэр байтугай уяачдад цол олгохдоо эрлийз морины уяачдыг оролцуулан дүгнэдэг.
-Өнгөрсөн жил хамгаалах хувцас, хэрэгсэлгүй уралдааны үеэр мориноос 14 хүүхэд унаж, бэртсэн. Энэ удаад уяач хүүхдийн аюулгүй байдалд хэрхэн анхаарах вэ?
-Унаач хүүхдүүдэд каскан малгай өмссөн байх, хамгаалах цээживч, өвдгөвч, тохойвчтой байх шаардлагыг тавьсан. Мөн гэнэтийн ослын даатгал хийлгэсэн байхыг ёстой. Өнгөрсөн жил мориноос унаж хүүхэд бэртсэн тохиолдол аймаг, сумдын наадмуудын үеэр гарсан. Нийслэлийн хэмжээнд бол уралдааны үеэр мориноос хүүхэд унаж, бэртээгүй.
Эх суралж: news.mn
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна