С.Галбадрах: Үүлдэрлэг байдлыг харгалзахгүй байхаар тогтсон
Дэлхийд ганцхан дэлгэр Монголын их цэнгэл айсуй. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны эрлийз, монгол морьдын ялгах асуудал уяачдын анхаарлыг татаад буй. Бид хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга Галбадрахтай уулзаж, энэ талаар тодруулга авлаа. 31 жил хурдан морины комиссоор ажиллаж буй буурал хурандаагийн ярилцлагын дэлгэрэнгүйг та бүхэн “Тод магнай” сэтгүүлийн 7-р сарын дугаараас хүлээн авч уншихыг санал болгож байна. Ингээд цаг асуудалд хэрхэн хариулт өгснийг хамтдаа сонсъё.
-Ардын хувьсгалын 94 жилийн баяр наадмын хурдан морины уралдааны бэлтгэл ажил ямархуу шатандаа явж байгаа вэ? Энэ жилийн уралдаан урд жилүүдийнхээс юугаараа онцлог байгаа вэ?
-Наадам зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн батлагдсаны дараа Хурдан морины салбар хороо төлөвлөгөө гарган, ажлаа хуваарилаад ажиллаж байна. Энэ жилийн хурдан морины уралдаанд өмнөх жилүүдээс ялгарах онцлог байхгүй. Гэхдээ уралдаанд харгалзаж үзэх онцгой юм байна. Тэр юу гэхээр энэ жил өнөтэй сайхан өвөл болсон ч, тарчигдуу хаваржиж, одоо гантай, зуншлага муу байна. Үүнтэй холбоотой уралдах морьдын тоо түрүү жилүүдээс цөөрч ирж магадгүй. Бүсийн наадмууд болон аймаг болгонд сумдын 90 жилийн ой хэд хэд болохоор байгаа. Энэ ган гачигтай үед морь малаа гамнаад орон нутагтаа наадахад буруудах юм байхгүй. Хүй долоон худаг цагаан шахуу байгаа шүү гэдгийг энэ дашрамд бас хэлмээр байна.
-Зарим гантай жил уралдах морины зайг багасгаж км-ыг нааш татдаг. Энэ жил тийм арга хэмжээ авах уу?
-Их насны морь 25-28 км-т давхидаг шүү дээ. Бид нарын хувьд 25 км-т уралдуулах саналтай байгаа. Хурдан морины салбар хороон дээрээ ярилцаад, Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороондоо санал оруулж байж, хуулинд заасан хэмжээнийхээ хүрээнд явуулна. Зайг татлаа гэхэд хуулинд заасны хамгийн бага хэмжээ хүртэл татахаас биш тэрнээс багасгаж татна гэж байхгүй. Ерөнхийдөө нас насны зайнууд нэг их хол биш байгаа. Ноднингийн хувьд дааганы гарааны газар жаахан хазгайдуухан байсныг энэ жил нааш нь татаж сайхан тэгш тал дээр уралдана.
-Өмнөх жилүүдтэй адил эхний гурван өдөрт тус бүр хоёр нас уралдаад, 13-нд эрлийз гурван нас уралдах уу?
-Цагийн хуваарь бол гараад батлагдчихсан. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралд манай Хурдан морины салбар хорооноос хоёр асуудал оруулсан. Үүний нэг нь эрлийз морьдыг 7 сарын 9-ний өдөр уралдуулж, 12-ны өдөр төв цэнгэлдэхэд оруулж цоллуулах уяачдынхаа санал хүсэлтийг дэмжин, хуралд оруулсан боловч дэмжлэг авсангүй. Ингэхээр хуучнаараа 7 сарын 13-нд эрлийз ангиллын адуу уралдахаар шийдвэр гарч, цагийн хуваарь батлагдсан. Энэ жилийн хувьд 7 сарын 9-ний өдөр морио бүртгэнэ, 10-нд шүдлэн, хязаалангаа, 11-нд азарга, их насаа, 12-нд соёолон, даага хоёроо уралдуулаад, монгол морьдоо төв цэнгэлдэхэд цоллуулна. Эрлийз морьдоо 7 сарын 13-нд уралдуулж, уяачдын баяр дээр цоллуулна.
-Хуралд өргөн барьсан хоёр дахь асуудал юу байв?
-Монгол морьдоос эрлийз морьдыг ялгаж уралдуулах журам гэж оруулсан. Энийг та бүхэн мэдэж байгаа байх. Анх эрлийз адуу ялгаж уралдуулах шийдвэр гарахад ММСУХ 21 аймгийнхаа салбар холбоодоос санал асуулга авахад Орхон аймгаас бусад нь ялгаж уралдуулах нь зүйтэй гэсэн санал ирснийг ММСУХ манай Хурдан морины салбар комисст уламжилсан. Энэ саналыг манай салбар хороо дэмжээд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисст тавьж шийдвэр гаргуулснаар эрлийз морьдыг тусад нь уралдуулдаг болсон. Энэ үед ямар байсан гэхээр Монголын ХАА-н чиглэлийн эрдэмтдийн олон жилийн хугацаанд Монгол адуун дээр хийсэн судалгаа дүгнэлт, стандартыг үндэслэн ялгах болсон. Эрдэмтдийн энэ дүгнэлт нь төвийн бүс, хангайн бүс, говийн бүс, зүүн бүс, баруун бүсийн адуу болгон дээр хэмжилт хийгээд, дундажаар нь Монгол адууг үүлдрээр батлаад Монгол адууны стандарт гэж юм гаргасан. Энэ стандартыг баримтлаад анх эрлийз морьдыг ялгасан. Гэтэл энд чинь их насны морьд 1,3 м гэдэг чинь нэлээд бага. Энэ хэмжээг гаргасан эрдэмтэн судлаачдын судалгаа 1970, 1980-аад оны үеийнх гэхээр гуч дөчин жилийн өмнөх судалгаа болж байгаа юм. Гэтэл цаг үе маань өөр болчихлоо. Анх тэр хэмжээгээр хэмжиж уралдуулаад уяачид маань нэлээд гомдол гаргасан, тэр үед эрлийз морьдын тоо ч цөөхөн байсан. Тэгэхээр энэ стандарт хэмжээ болохгүй юм байна, энэ бол үржлийн адууны стандарт байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Тэгээд Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд санал өгсөн. Тэр саналд монгол адууны үүлдрээр баталсан стандарт дутуу байна, наадамд Монгол болон эрлийз морьдыг уралдуулах тал дээр эрдэмтэн судлаачдаа оролцуулсан ажлын хэсэг томилон, энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн.
-Тэгээд 2013 оны журам гарсан билүү?
-Тийм. ҮХААЯ ажлын хэсэг, салбар хороо гаргаад, хэмжилт энэ тэр хийсэн юм гэнэ билээ. Үүнийхээ үндсэн дээр 2013 онд бидэнд хэмжээ гаргаж өгсний дагуу бид хэмжиж уралдуулсан. Аливаа ажлыг явуулахад бүх хүний санаанд нийцнэ гэж байдаггүй болохоор санал шүүмж гарах нь гарсан. 2014 онд хурдан морины салбар хороо 2013 оны журмаараа уралдуулъя гэсэн бодолтой байсан. Гэтэл ММСУХ-ноос санаачлаад Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвөөр хурдан адууны стандарт гэдэг юм батлуулсан. Стандарт бол хууль, батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болдог. Энэ стандартаа хурдан морины салбар хороонд наадмаас 3 хоногийн өмнө буюу 7 сарын 7-нд өгсөн учраас манай хороо хуралдаж үүнийг хүлээн авах боломжгүй юм гэж Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисстоо уламжлаад өнгөрсөн жил энэ стандартыг мөрдөөгүй. Манай зарим уяач нар энэ стандартыг 2014 оны наадмаар мөрдсөн гэсэн ойлголт төрсөн байна лээ. Энэ стандартыг мөрдүүлэх гэж эрмэлздэг нэг хэсэг улсууд бий, үүнээс бүр татгалзаж эрлийз адууг үздэггүй улсууд ч бий.
-Үнэхээр байнгын хэл ам дагуулсан асуудал л даа. Энэ наадмаар монгол, эрлийзийг яаж ялгахаар болсон бэ?
-Энэ жил тэр стандартыг ҮХААЯ өөрөөр нь дамжаагүй гээд түдгэлзүүлсэн байна лээ. Тэгэхээр ямар юм үндэслэн 2015 ондоо уралдуулах вэ гэдгийг би нэхэж, ҮХААЯ, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, ММСУХ зэргээс санал авсан. Бид төрийн наадам зохион байгуулах гэж байгаа учраас төрийн захиргааны байгууллагын саналыг голлох үндэс болгон журмын төсөл боловсруулж өчигдрийн хуралд оруулсан. ҮХААЯ-ны өгсөн санал болохоор морьдын сэрвээний өндрийг 2013 онд мөрдсөн журмаар тогтоох, үүнээс гадна гадаад галбир бие цогцосын хувьд эрлийз нь мэдэгдэхгүй адууг хасах санал ирүүлсэн. Энэ саналыг хурдан морины салбар хороогоороо авч хэлэлцээд энэ саналыг дээд комисстоо хүргүүлье гэсэн, энд ММСУХ-ны төлөөлөл ч байсан бөгөөд тэд яамны саналыг мөн хүлээж авсан. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын өчигдрийн хурлаар зөвхөн морьдын сэрвээний өндрийг 2013 онд мөрдсөн журмаар хийх, сэрвээний өндөр тохирч байвал гадаад галбир, бие цогцосоор нь ялгахгүй гэж шийдсэн.
-Тэгэхээр сэрвээний өндөр намхан байвал эрлийз адуу монгол адуунд уралдаж болох нь ээ? Сэрвээний өндрийг тэгээд хэдээр тогтсон гэсэн үг вэ?
-Тийм, гадаад галбираар нь хасахгүй болчихлоо. Морь нэг бүрийг зогсоож сэрвээний өндрийг үзнэ. Талбайгаа 3 жилийн өмнө цементлээд тэгшлээд янзалчихсан. Монгол морьдын уралдаанд айрагдсан морьдыг ирсэн хойно нь оруулдаг хашаан дотор мөн хэмжихэд зориулсан цементэн тэгш талбай байгаа. Сэрвээний өндрийг их нас 141 см, азарга соёолон 140 см, хязаалан 137см, шүдлэн 132 см, даага 127 см-ээр тогтоосон байдаг. Үүнийгээ энэ жил мөрдөнө. Ноднингийн ММСУХ-ны батлуулсан стандартад болохоор энэнээс хоёр, гурван см-ээр зөрүүтэй байсан нь хэтэрхий өндөр адуу оруулах гээд байсан тал бий.
-Үүлдэрлэг байдалд хяналт тавихгүй, зөвхөн сэрвээний өндөр хэмжихээр зохион байгуулагчдын хувьд ачаалал гайгүй болох нь ээ дээ?
-Бид нар өчигдрийн батлагдсан журмынхаа дагуу сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсгийг мэргэжлийн хүмүүсээр томилж байгаа. Үүнд Малын удмын сангийн үндэсний төвийн дарга Батсүх, ҮХААЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах газрын ахлах мэргэжилтэн Алтангэрэл, Малын удмын сангийн үндэсний төвийн хүмүүс, Мал эмнэлэг үржлийн газрын хүмүүс орж байгаа. Эдгээр хүмүүс морь болгоны сэрвээний өндрийг хэмжиж, дээр хэлсэн хэмжээнээс өндөр морьдыг барьж уяад, протокол үйлдэн бүх гишүүд хүлээн зөвшөөрснөөр гарын үсэг зурж баталгаажуулж ажиллана. Энд комисс, салбар хорооны дарга ч хөндлөнгөөс оролцохгүй. Эдгээр хүмүүс хараат бус байдлаар ажиллана, хариуцлагаа ч хүлээнэ.
-Ноднингоос эхлээд 7 сарын 10-нд холч морьдын уралдаан зохион байгуулж байгаа. Энэ жил бас явагдах уу?
-Холч морьдын уралдааныг манай хурдан морины салбар хороо зохион байгуулдаггүй. Даваа гэж даргатай Үндэсний морин уралдааны холбоо зохион байгуулдаг. Тэд ийм уралдаан хийх саналаа Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисст оруулж зөвшөөрлөө аваад, баяр наадмын хөтөлбөрт оруулан зохион байгуулж байгаа. Манай салбар хороо үүнийг хариуцдаггүй, хаагуур ямар зайд яаж уралддагийг мэдэхгүй. Өнгөрсөн жил манай салбар хорооны гэр дээр ирж бай шагналаа л гардуулсан. Жороо морины уралдаан ч мөн адил манай хороо зохион байгуулдаггүй. Жороо морины холбоо 13-ны өдөр зохион байгуулдаг.
Ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна