“Алхими” ХХК-ийн захирал Б.Ганбат:Бид Монгол адууныхаа үнэ цэнийг дэлхийд өсгөх зорилготойгоор энэхүү програмаа бүтээсэн
Монгол залуус адууны удмын сангийн бүртгэлийн програмыг бүтээжээ. Олон талын ач тустай уяачид, малчдын санах ой, хэтийн төлөвлөгөө болсон энэхүү шинэхэн бүтээлийн талаар тодруулж, "Алхими" ХХК-ийн захирал Б.Ганбаттай ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-Адууны удмын сан бүрдүүлэх бүртгэлийн програм хийх санаа хэрхэн төрсөн нь сонин байна?
-Залуу хүн том мөрөөдөлтэй байх ёстой. Миний мөрөөдөл дэлгэр сайхан оронд минь дэлхийн хурдан хүлгүүд ирж дэнж хотойтол сайхан наадах юм. Жил бүрийн үндэсний их баяр наадмаар Хүй долоон худагт очин хурдан морины тоосонд даруулж хийморио сэргээх би дуртай. Уралдаан үзэж байх зуураа найзуудтайгаа “Араб, Англи морьд их өндөр, ойрын зайд хурд сайтай гэхдээ холын зайд уралдвал манай Монгол морь түрүүлнэ дээ” гэсэн ярианаас үүдэж дэврүүн сэтгэлээр энэ сэдэв рүү хазайсан юм. Зүгээр ярилцаад өнгөрөх бус энэ асуудлаар судалж үзэхэд бусад орны морьдууд гарал үүсэл нь тодорхой дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Тэгээд програм хангамжийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн учраас Монгол морьдыгоо дэлхийн тавцанд гаргахад эхний ээлжинд бүртгэл байх ёстой гэж үзэн хийхээр зориглосон юм.
-Дэлхийн алдартай үүлдрүүдийн тухайд намтрын мэдээлэл нь яваандаа цэвэр цусны адууны паспорт болсон гэж ярьдаг. Танай програмын зорилго үүнтэй адил уу?
-Тийм ээ үүнийг л нэвтрүүлж, Монгол адууны үнэ цэнийг дэлхийд өсгөх зорилготой. Жишээ нь нэг морийг нэмэх болоход тухайн морины нэр зүс, хүйс, содон тэмдэг, угшил, ямар сүрэгт яваа вэ, аль нутгаас гаралтай, хэн хариулж байгаа вэ? хэний эзэмшлийнх вэ?, хаана байршиж байгаа вэ? гэх мэтээс гадна төрсөн огноог хүртэл оруулснаар програм маань автоматаар энэ жилийн унага ирэх жил даага болон шилжих ба эцэг, эх малын мэдээллийг оруулсанаар ургийн мод үүсэн ах дүүсийг харж, адууныхаа цус ойртолтыг хянах боломжтой болж байгаа юм. Адуунд дөрвөн үе салсны дараа цус цэвэршдэг гэж үздэг учраас ургийн модыг дөрвөн үеэр гаргасан. Үүнээс гадна сүргийн бүтцийг харж болдог учир хэдий тооны гүү хураалгах зэрэг үржлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Цус ойртолтоос болж монгол адуу хэт давжаарч байна гэж яригддаг шүү дээ.
-Энэ бүртгэлийн програмаас тухайн адууны удам угшил талаар мэдээллийг харж болох юм байна. Өөр ямар ач холбогдолтой вэ?
-Тухайн адууны зургийг нь аваад хавсарган хадгалах боломжтой. Гэхдээ ганцхан зургийг нь авах биш уяан дээр байгаа, уралдаж байгаа, сүрэгтээ бэлчиж байгаа гээд олон талаас нь харуулсан хэдэн ч зургийг нэр өгч, нэмэлт тайлбартайгаар бүртгэлийн мэдээлэлд оруулах боломжтой. Мэдээж огноотой оруулж болно. Дүрс бичлэг мөн адил хавсарган хадгалж болно. Ер нь бол таны компьютерийн хард дискний багтаажаас л шалтгаалахаас биш програм хангамжийн зүгээс хязгаарлагдах зүйлгүй. Адуу тус бүр дээр ямар, ямар эмчилгээ сувилгаа хийлгэсэн, хэзээ, хэн гэдэг эмч гардаж хийсэн зэрэг мэдээлэл оруулахаас гадна цаашлаад эм, эмчилгээ, тээвэр, тэжээлд хичнээн төгрөг зарцуулсан зэрэг санхүүгийн асуудлаа ч гэсэн давхар хөтлөх боломжтой. Мөн тухай адууны амжилтуудыг нэг бүрчлэн бүртгэж, хаана ямар төрлийн уралдаан хэн гэдэг хүүхэд унаж хурдлуулсан, хэдээр давхиж , ямар бай шагнал авсныг хүртэл хөтлөх боломжтой.
Эдгээр мэдээлэл дээрээсээ ажлаа төлөвлөхөд хялбар болно. Тухайлбал хэдэн үрээ засахаа хоёр, гуравхан товч дараад мэдэх боломжтой. Бас нэг давуу тал бол мэдээллүүдээ хэвлэж авах боломжтой.
-Адууны зурагтай, удмын сангийн мэдээлэлтэй болсноор удам угшил болоод хэлбэр хийцийг нь харж азарга, гүүний тохироо хийх боломжтой болно гэдэг давуу тал болж харагдаж байна?
-Манай баримталж байгаа хамгийн гол давуу тал маань. Адууныхаа удам угшлыг хянаж үржилд оруулах, өөрийн удмын адууныхаа мэдээллийг үр хойчдоо үлдээх гэдэг нь хамгийн том давуу тал юм. Яагаад гэвэл одоохондоо манайхан адууныхаа удам угшлыг толгойндоо саначихаад тэрнийхээ дагуу хийдэг. Цаг хугацаа аливаа зүйлийг элээж байдаг. Мартах, санахаас эхлээд. Дээр нь бид чинь хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ дээ. Үр хойчдоо цусыг ойртуулчихгүй яаж өвлүүлэх вэ гэдэг чухал биздээ. Одоохондоо адууг бүртгэнэ гэхээр хол зүйл шиг санагдаж байгаа байх. Энэ бол дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхахын нэг том алхам. Тоон системд мэдээллээ оруулснаар алсдаа их үнэ цэнэтэй зүйл болж хувирна. Адуугаа заръя гэж бодоход тухайн адууны гэрчилгээ паспортыг харахын тулд ганцхан товчлуур дарахад л хангалттай. Програм хангамж маань уяач болон адууны эздэд чиглэж гарсан байгаа боловч алсдаа улсын хэмжээний бүртгэл болгох зорилготой байгаа.
-Та бүхний энэ програмаар уяач уяаныхаа графикийг бөглөөд байх боломжтой юу?
-Тэгэлгүй яахав. Адуугаа сонгоод уяаны ажлыг нь графикчлаад гаргаж болно. Жишээ нь 10 км зайд төдөн км/цагийн дундаж хурдтайгаар давхилаа, зүрхний цохилт нь төд байна, их ачаалал авч байна гэх зэргээр тооцох боломжтой. Дараагийн удаад уралдаад ачаалал нь буурч, хөнгөрч байна гэх мэтчилэн уяа эхэлсэн цагаас уралдах хүртэл бүх графикуудаа нэг бүрчлэн идэвхтэй оруулах юм бол тухайн адууны уяанд юун дээр алдаж, онож байгааг хүмүүс өөрсдөө анзаарч болно гэсэн үг. Сургалт, сунгаа гэсэн тусдаа цэсэнд адууны давхилт, хөдөлгөөн, ямар ажил хийсэн гэдгийг бүртгэнэ. Тухайлбал сунгаа хийгээд, сунгааныхаа бичлэгийг нь программд хадгалаад дараагийнхтай нь харьцуулж амжилт нь төдөн минут секундээр амжилт нь ахисан байна гэж дүгнэлт хийж болж байна.
-Нэгэнт адууг төрсөн цагаас нь эхлээд бүртгэж, зураг хөргөөр нь тамга тэмдэг нь харагдаж байгаа болохоор малын хулгайн эрсдэл бууруулах нэг хүчин зүйл болж чадах болов уу?
-Тэгэлгүй яахав. Нийт монгол адууг бүртгэчихвэл тэр асуудал багасна. Замын постон дээр тухайн хүн адууныхаа гэрчилгээ бүртгэлийг шалгуулаад гарах боломж бий.Гэхдээ үүнд төрийн зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг шаардлагатай. Программ хангамж маань өөр том давуу тал бол микро чип дэмжиж ажиллана энэ нь нэг адуу дахин давтагдахгүй өөрийн гэсэн дугаартай болно энэ нь их холын юм шиг сонсогдож байгаа боловч үнэндээ маш ойрын зүйл. Ер нь маш олон тал дээр ашиглах боломжтой. Микро чип төрөл байдаг. Түүний нэг нь GPS-ын буюу байршил тогтоох зориулалттай нөгөө нь энгийн гэх мэт. Чипийг ирэх 10 дугаар сард оруулж ирэхээр төлөвлөсөн.
- Монгол адуу, эрлийз адууг ялгахын тулд маш их маргаан дэгддэг. Уяачид өөрсдөө миний адуу бол Монгол адуу гэж батлах нотолгоо байдаггүй. Магадгүй танай програм энэ байдалд эерэг үр дүн үзүүлж болох юм шиг санагдлаа?
-Мэдээллээ нэгэнт оруулаад зурагжуулаад баталгаажуулсан юм чинь нотолгоо болж өгнө. Гол нь тухайн мэдээллийг маш үнэн зөв, худлаа мэдээлэл оруулахгүй бүртгэнэ гэсэн үг.
-Програмыг ямар байдлаар ашиглах боломжтой вэ?
- Эхний ээлжинд аппликейшн буюу компьютер дээр суурилсан хэлбэрээр гаргаж байгаа. Компьютер дээр нь програм хангамжаа суулгаад тухайн хүн өөрөө адуугаа хөтлөн бүртгэх боломжтой. Хоёр дахь шатанд интернэтийн орчинд орж ирнэ. Энэ нь болохоор онлайн байдлаар хүмүүс гар утаснаасаа мэдээллээ оруулах боломжтой гэсэн үг.
-Одоогоор энэ програмыг ашиглаж эхэлсэн уяач байна уу?
-Тодорхой хүмүүс худалдаж авсан хэрэглэгчид маань ам сайтай байгаад дотроо их баяртай байгаа. Анхны худалдан авагч маань Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Доржпүрэв гуай олон сайхан адуутай мундаг хүн дээ. Худалдан авагч нараа анзаараад байхад анхлан мэдээлэл оруулахдаа олон адуунд төвөгшөөх асуудал байсан болохоор манайх өөрсдөө бүртгэж өгөх үйлчилгээг бий болгосон юм.
-Уяач танай програмыг ашиглая гэвэл танайх өөрсдөө бүртгэлийн үйлчилгээ хийж өгөх үү?
-Бид нар өөрсдөө бүртгэж өгч болно. Компанитай гэрээ байгуулсан тохиолдолд тодорхой хэмжээний ажлын хөлс төлөөд тухайн үйлчилгээг авах боломжтой. Жилдээ хоёр удаа буюу тамгалах үеэр, мөн өвөл нь очиж морьдынхоо зураг хөргийг нь авч програмд дахь бүртгэлдээ шинэчлэл хийж оруулна.
Удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байна манай компани зүгээс урамшуулал зарлан 7 сарын 11-нээс өмнө програм хангамжийн гэрээ байгуулсан тохиолдолд анхны бүртгэлийн үнэ төлбөргүй програмд оруулах байгаа.
-Монгол адууны хөгжилд оруулахаар зорьж буй шинэ санал, санаачлага нь бүтэмжтэй байж, биеллээ олохыг хүсье.
-Баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна