Унаач М.Намуунхишиг: Том болоод бэлэгний адуугаараа наадна
А.Тэлмэн
Дорноговь аймгийн Иххэт сумын унаач М.Намуунхишиг хүүгийн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Миний дүү манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Намуунхишиг гэдэг. Би Иххэт сумын дунд сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Зургаан наснаасаа эхлэн хурдан морь унаж байгаа. Энэ хугацаанд Энхтогтох, Мөнхбат, Буянхишиг гэх ах нарынхаа морийг унаж байсан. Анх 2012 онд Иххэт сумандаа Бор ахын /Энхтогтох/ хонгор азаргыг унаж тавлуулсан нь анхны айраг байгаа юм. Тэгэхэд бас даагыг нь тавлуулсан. Дараа нь хонгор азаргатайгаа Алтанширээд уралдаад аман хүзүүдүүлж, Дархан сумын наадамд даага дөрөвлүүлсэн. Дэлгэрэхэд Буянаа ахын шүдлэнг унаж аман хүзүүдүүлсэн. 2013 онд Бор ахын хонгор даагатай сумын наадамд түрүүлсэн. Дахиад тэр даагаа уулын наадамд тавлуулсан. Өндөр ахын /ээжийн дүү Мөнхбат/ зээрд азаргыг сумын хаврын уралдаанд хорин хэдээр оруулсан. Энэ өндөр ах намайг анх морь унаж сургасан хүн шүү дээ.
-Аав, ээж нь ямар ажил хийдэг вэ?
-Ээж Иххэт сумын Засаг дарга, аав жолооч. Аав маань моринд дуртай л даа. Гэхдээ өөрөө уяхгүй, малчнаараа уяулдаг.
-Морь унахад хамгийн гоё нь юу вэ?
-Би моринд дуртай. Тиймдээ ч морь унана гэж зөрсөөр байгаад унаач болсон. Мэдээж салхи татуулан давхиж явах сайхан шүү дээ. За тэгээд айраг, түрүүнд хурдалвал бүр ч гоё. Гэхдээ дандаа амжилттай уралдаж чадахгүй. Нэг уралдааны үеэр бариан дээр гурван даагыг эзэд нь ташуурдсаар байгаад оруулаад би долоолчихоод зөндөө уйлсан. Тэгэхэд би зургаан настай байлаа.
Морь унаад би хувийн хэдэн адуутай болсон. Буянаа ах маань нэг алаг даага, өндөр ах зээрд шүдлэн, Бор ах хоёр унагатай гүү бэлэглэсэн. Том болоод өөрийнхөө адуугаар наадна даа.
-Морь унаад ямар, ямар шагнал авсан бэ?
-2012 оны амжилтаараа шилдэг унаач болж ном, сэтгүүл дээр гарч, өргөмжлөл, мөнгөн шагнал авсан. Хонгор азаргатай их олон удаа айрагдсан. Бас уяач ах нар маань дандаа л баярлуулдаг юм. Мөн айраг, түрүүнд хурдлахад наадам зохион байгуулж хүмүүс их гоё бэлэг өгдөг. Хичээлийн хэрэгсэл, цүнх, ундаа, шоколад гээд амттан. Надад энэ бүхэн таалагддаг шүү. Энд нэмж сонирхуулахад, нэгдүгээр ангидаа хотод очиж дүүдүү машины аваргаар тодорч байлаа.
-Тэмцээн юм уу?
-Машинаа зэрэг гулсуулж уралддаг юм. Гэхдээ ямар бэлэг авснаа санахгүй байх чинь ээ. Бас сургуулийнхаа шилдэг сурагч болж байлаа. Тэгэхэд би 33 smile цуглуулсан юм.
-Шилдэг сурагч болсон гэхээр онц сурдаг байх нь ээ?
-Тиймээ, онц сурдаг. Тоо, монгол хэл, зураг урлал, хүн орчин, төсөл ажил, дуу хөгжмийн хичээлдээ их дуртай.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Одоогоор сонгоогүй л байна. Гэхдээ морио хэзээ ч хаяхгүй ээ. Аравдугаар анги хүртлээ морь унаж, дараа нь ажлынхаа хажуугаар морь уяна гэж бодож байна.
-Хүсэл мөрөөдөл бүхнээ биелүүлсэн, сайн хүн болоорой. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна