"Уяачдын анхдугаар зөвөлгөөн" боллоо

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 23 -нд

06-р сарын 05-ны өдөр Жаргалтхаан сумын ЗДТГазар, “Хааны хүлэг” уяачдын холбоотой хамтран “Уяачдын анхдугаар зөвлөлгөөн”-ийг амжилттай зохион байгууллаа. Зөвөлгөөнд нийт 102 уяач оролцсон бөгөөд урилгаар МУ-ын Алдарт уяач Г.Ганбат, МУ-ын Манлай уяач Ц.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж уяачидтай санал бодлоо солилцож, зөвөлгөө өглөө. Энэхүү зөвөлгөөнөөр ”Хааны хүлэг” уяачдын холбооны журмыг хэлэлцэн шинэчлэн баталж, уяачдын холбооны гишүүнчлэлийн үнэмлэх олгосон юм. Мөн амжилт гаргасан уяачдад шагнал гардууллаа. МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, Монголын Адуучдын холбооны тэргүүн, Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн М.Хүдэрбаатар зөвөлгөөнийг зохион байгуулах ажилд дэмжлэг болгон 500.000 төгрөг хандивлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна