Өмнөговь аймгийн аварга адуучнаар Б.Ууганбаяр тодров

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 22 -нд

Өмнөговь аймгийн аварга адуучин шалгаруулах “Адуучин-2015”  тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Булган сумын Дал багийн нутагт зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 15 сумын 31 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, уран уургач, бугуйлч шалгаруулах, эмнэг хангал булгиулах төрөлд авхаалж самбаагаа сорилоо.
Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй  энэхүү тэмцээнийг Баяндалай сумын харьяат, аймгийн Сайн малчин Б.Ууганбаяр тэргүүлж, үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна