“Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тэргүүн Д. Даваасамбуу: Хамгаалалтын хувцас хэрэгсэл аль нэг нь дутуу бол уралдааны замд гаргахгүй байгаа
А.Тэлмэн
Орхончуудын шүтлэгт “Эрдэнэт мандал” овооны тахилга өнгөрсөн ням гарагт болсон. Овоогоо аргадаж, Очирваань бурханаа тахисан Эрдэнэчүүд гурван насны морь уралдуулан цэнгэдэг уламжлалтай. Өнөө жилийн тахилга наадамд их нас, соёолон, шүдлэн насны морьд уралдаж, Сэлэнгэчүүд хоёр, Хөвсгөлийнхөн нэг түрүүг нь авлаа. Уралдаан зохион байгуулалт сайтайн дээр уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдалд нэг бүрчлэн хяналт тавьж байна лээ. Бид уралдааны дараа “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тэргүүн Д. Даваасамбуугаас цөөн асуултанд хариулт авснаа уншигч танаа одоо хүргэе.
-“Эрдэнэт мандал” овооны тахилга наадам өргөн дэлгэр сайхан боллоо.
-Тэглээ. Эрдэнэт үйлдвэрийн шинэ удирдлагууд бид гурав дахь жилдээ ажиллаж байна. Манай уурхайчид Эрдэнэт мандал овоогоо ихэд дээдлэн Очирваань бурхантайгаа хамт тахин шүтдэг уламжлалтай. Овоогоо хоёр жилд нэг удаа тахидаг. Энэ жилийн тахилга нар хуртай сайхан өдөр болж байна.
-“Зочдын маань морь түрүүлж илүү сайхан наадлаа” гэдэг үгийг анхаарахгүй байж чадсангүй. Уг нь айраг, түрүүгээ авч үлдэнэ л гэдэг шүү дээ?
-Эрдэнэт овооныхоо үр шимийг Орхончууд эхэлж хүртээсэй, тэгээд Монголчууд хүртээсэй, дараа нь гадаадынхан хүртээсэй хэмээн манайхан ярьдаг юм. Тахилга наадамтай холбогдуулан Ерөнхий захирлын тушаал гарч овооны хишиг хэмээн үйлдвэрийн нийт ажилчин тус бүртээ 1,0 сая төгрөгөөр хүртэхээр болсон юм. Түүнчлэн өнөөдөр уралдаж түрүүлсэн морьд мөн тийм хэмжээний /нэг сая төгрөг/бай шагнал хүртэж буй. Тэгсэн хоёр уралдааны түрүүг Сэлэнгэчүүд, нэгийг нь Хөвсгөлчүүд хүртлээ. Дээр ярьсанчлан Орхончуудын маань дараа Сэлэнгэ, Хөвсгөлийнхөн маань овооны хишгээс хүртлээ. Би тэр утгаар нь бэлгэшээж хэлсэн юмаа. Эрдэнэт овооны маань хишгийг холоос ирсэн зочид маань хүртэж баярласанд бид сэтгэл хангалуун байна.
-Хэдэн аймгийн уяачид ирсэн бэ?
-Ойролцоох зургаан аймгийн, арваад сумын уяачид ирж оролцдог. Уяа сойлго жигдрээгүй учраас харьцангуй цөөн морь уралдсан ч сайхан чанартай наадам боллоо.
- 1702 оноос энэ овоог анх тахиж эхэлсэн гэх юм билээ?
-Тиймээ. Эрт дээр үеэс бидний өвөг дээдэс энэ хайрханаа “Эрдэнэтэй уул” хэмээн шүтэж тахиж ирсэн байдаг. Цаг хугацааны урсгалд хэдэн жил тасарсан ч 1990-ээд оны эхэн үеэс дахин тахиж байгаа. Энэ сайхан хайрханаа түшиглэж Монгол,Оросын хамтарсан үйлдвэр байгуулагдан өнөөдөр дэлхийн жишигт нийцэтлээ хөгжөөд байна. Хамгийн гол нь уул уурхайтайгаа хамт ийнхүү дэд бүтэц нь хөгжсөн цөөхөн үйлдвэрийн нэг нь манайх. Манай ажилчид энэ үйлдвэрт ажиллаж байгаадаа их бахархдаг. Бахархахаас ч аргагүй юм. Яагаад гэвэл энэ үйлдвэр олон жилийн хугацаанд таван их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 37 жилийнхээ түүхэнд 4,1 тонн зэс үйлдвэрлэсэн байдаг. Энийг нь аваад үзэх юм бол 96 эфллийн цамхаг эсвэл 0,5 мм-ийн утсаар дэлхийг 146 удаа ороосонтой тэнцэх хэмжээний зэсийг үйлдвэрлэж.
-Өнөөдөр мөн үйлдвэрийн ажилчдаа орон сууцжуулахаар шавыг нь тавьжээ дээ?
-Манай үйлдвэр 37 жил ажиллахдаа ажилчдынхаа нийгмийн асуудал, ялангуяа орон сууцны асуудлыг бүрэн шийдэж чадаагүй. Өнөөдөр манай ажилчдын бараг тал шахуу хувь нь орон сууцгүй байна. Тиймээс бид энэхүү асуудалд анхаарал хандуулж эко хаус барьж, газартай нь өгөхөөр өнөөдөр шавыг нь тавилаа.
-“Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тэргүүний ажлыг аваад хоёр жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа товч танилцуулаач?
-Манай холбооны үйл ажиллагаа харьцангуй тогтворжчихсон. Миний хувьд тэргүүний ажлыг аваад уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр л онцгой анхаарсан даа. Том жижиг ямар ч уралдааны үеэр хамгаалалтын хувцас хэрэгсэл аль нэг нь дутуу бол уралдуулахаа больсон. Сая та бүхэн харсан байх. Өвдгөвч, тохойвч байхгүй хүүхдийг бид уралдуулаагүй. Мөн 20-иод хоногийн өмнө уралдаанч хүүхдүүдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд бүх уралдаанч хүүхдүүд оролцсон. Манай аймгийн бас нэг давуу тал бол ямар ч уралдааныг гараанаас бариа хүртэл шууд дамжуулан үзүүлдэг. Өнөөдрийн уралдаан гэхэд аймгийн телевизээр шууд иргэдэд хүрсэн.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна