Аймгийн Алдарт уяач Б.Санжжав: Би тав дахь үеийн уяач
А.Тэлмэн
Завхан аймгийн Яруу сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Санжжав гуайтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Удам дамжсан уяачдын нэг болов уу. Танайхан хэдэн үеэрээ морь уяж, төр түмнээ цэнгүүлж байгаа вэ? -Би тав дахь үеийн уяач. Манай зээ Өлзийбат мөн удмаа залгаж морь уяж байна. Манайхны өвөг дээдэс бүгд л хурдан морьтой улс байсан гэдэг юм. Ээжийн талын хамаатан Рэгзэн гэж хурдан хул морьдтой хүн байсан гэнэ лээ. Түүнийг баян Маадай гэгч залгамжилж, Маадайг нь Юра гэж сайн уяач залгасан. Одоо түүнийг хүү Чойжилсүрэн, Лхамсүрэн нар нь залгамжлан уяж байна. Би 1946 онд 11 настайдаа “Онгой” Лхамсүрэнгийн буурал морийг унаж айрагдуулж байлаа. Тухайн үед цаг төр үймээнтэй байсан учраас цөөхөн наадам болдог байсан юм.
-Та эхээс хэдүүлээ вэ. Таны аав бас морь уядаг байсан уу?
-Манай аав морь мал уядаггүй, харин наймаа панз хийдэг хүн байсан. Эсэргүүний үед аянд яваад бүтэн жилийн дараа Хиагт ороод нутагтаа ирэхэд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хаа ч явах эрхтэй гэсэн тэмдэг өгч байсан гэдэг. Тэр нь алтан соёмбон дээр хуучин монгол бичгээр бичсэн бичигтэй эд байсан. Залуу байхад тоохгүй байсаар алга болсон байна лээ. Би эцэг эхээс хоёулаа. Дүү маань төв газар бараадан Батлан хамгаалах яамны Нууцын албаны даргаар ажилладаг Цэрэнноров гэж хүн байгаад саяхан бурхан боллоо. Би болохоор мал дагаж малчин болсон юм.
-Тэгээд хэзээнээс дээдсийнхээ үйлсийг үргэлжлүүлэн морь уях болсон юм бэ?
-1959 онд анх өөрийн унаган хээр хязааланг уяж сумынхаа наадамд түрүүлгэж байлаа. Хээр үрээ маань дараа жил нь соёолондоо сумандаа дахиад түрүүлж, аймгийн наадамд бас түрүүлж байсан юм. Тэгээд хавчигт нь уялгүй өнжөөгөөд, нийлснээс нь хойш уяхад айраг, түрүү алдаагүй. Ер нь их хурдан адуу байсан шүү. Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойд зориулсан том наадам хийж, 370-аад морь мордоход түрүүлсэн. Тэр үед 370 морь мордоно гэдэг их өндөр тоо юм шүү.
-Нээрэн л тийм байх шүү?
-Унаган хээрийн дараа Магнай халтарын эзэн Баянжаргалын өвөө баян Баахайн адууны эхтэй бас нэг хээр морь гарч сайн уралдсан. Даага, шүдлэндээ айрагдаж, хязаалан, соёолондоо түрүүлээд нас нийлсэн хойноо бас ахиад дөрөв түрүүлж, нэлээд хэд айрагдсан. Ер нь уралдсан болгондоо ордог байсан шүү. Одоо бас нэг хээр морь бий. Манай унаган адуу байгаа юм. Идэр суманд хоёр айрагдаж, Нөмрөгийн ойд бас айрагдсан. 1991, 1992 онд сумандаа түрүүлж, аймагт хоёр ч удаа айрагдсан адуу.Одоо хорь хол гараад байна.
-Өмнөх хээрүүд чинь хэд хүрсэн бэ?
-Хоёулаа өндөр насалж, зөнөж үхэцгээсэн. Энэ хээр морь бас одоо надаас өрсөх гээд л байх шиг байна./инээв/
-Хэдийгээр дээдэс тань морь уядаг байсан ч уяаны тал дээр асууж зөвлөх хэрэг бишгүй гарна. Тэр тохиолдолд хэнээс тусламж ирдэг байсан бэ?
-Лхамсүрэн, Маадай, Нүүрэн гэж гурван хүний адууны боол/туслах уяач байснаа хэлж байгаа бололтой/ байсан. Тэгэхдээ тэднээс ойр зуурын зүйлээ асуудаг байсан даа. Би өөрийн унаган голдуу адуугаар наадаж байсан учраас багаас ааш занг нь мэддэг. Түүнд тохирсон ажил хийдэг байсан. Дээр нь би чинь 1960 оноос хойш 32 жил нэгдлийн адуу хариулсан хүн. 700 адуу маллахын хажуугаар адуугаа сайжруулна гээд Дөрвөлжин, Сантмаргаз сумаас азарга авчирч байлаа.
-Энэ нутгийн нэрийг дуурсган хурдалж байсан ямар ямар буянгууд байв. Мэддэгээсээ нэрлээч?
-Бөөр Нямжавын улаан гэж их алдартай морь байлаа. Түүний дараа Гэндэнгийн цавьдар, Дашзэвэгийн хондон, Маадайн бор гэж хурдан хүлгүүд гарсан. Бидний үеийнхэн хэний морь хурдан байна тэрэнтэй уралдах юмсан гэж хичээдэг байсан бол одоо эсрэгээрээ нуугдаж уралддаг болж дээ.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна