Сумын Алдарт уяач Б.Билгээ: Хадам аавын сэтгэл шингэсэн бэлэг хурд дагуулж билээ
А.Тэлмэн
Дорноговь аймгийн Өргөн сумын харьяа, сумын Алдарт уяач Б.Билгээтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Билгээ уяач нэртэй хурдан хүлгэдийнхээ тухай ярьж өгөөч?
-Би 1984 оноос эхлэн хурдан хүлгийн хөхөл сүүл шууж яваа хүн. Тухайн үедээ хүнээс тав, гурван төгрөгөөр даага, шүдлэн авч эхлүүлснээс хойш хэдийнэ гуч шахам жил болжээ. Энэ хугацаанд орон нутагтаа наадаж байна. Манай аав Батнэрэнгийн Батаа гэж будангууд адуутай, нутаг орондоо нэр хүндтэй хүн явлаа. Бид эхээс долуулаа ч морь уяж байгаа нь би л байна. Бусад нь сургууль соёлын хөр хөөсөн улс байдаг юм.
Таны асуусанд хариулахад хонгор азаргаа онцлон яримаар санагдлаа. Мажиг баатар гуайн адууны угшилтай. Жадамба гэж хурд сайтай өвгөний хонгор гүүг түрээсээр авч, хонгор даагатай болж байлаа шүү дээ. Энэ нь социализмын үед. Ингэж хонгор даагаараа азарга тавьсан. Нэг их айхтар уяач биш ч дааган цагаас нь оролдсон. Тэгсэн хөөрхий, суманд даагандаа гуравлаж, шүдлэндээ айрагдчихдаг байгаа. Сүүлд хана багцаатай байх үедээ надад гурван удаа айраг уулгаж, нэг түрүүлсэн. Түүнээс хойш надад азарга тасраагүй юм. Алтанширээгийн аварга уяач Юрагаас нэг буурал үрээ авч азарга тавьж, сумандаа хоёр айрагдуулсан. Гэхдээ айхтар уяж чадаагүй л дээ. Дараа нь ахин нэг цавьдар үрээ авсан нь одоо сайхан уралдаж байна. Суманд хоёр түрүүлж, гурав айрагдсан. 2012 онд аймагт Ардын хувьсгалын 91, аймгийн 80 жилийн ойгоор гуравласан.
-Та Дорноговийн уугуул уу?
-Би чинь Дорнод аймгийн Матад сумын хүн л дээ. Манай Дорнодын Матадын адуу их хурдтай. Өнөөдөр Матадын уралдаж байгаа адуу бүхэн л юм дуулгаж байна. Миний хувьд сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Өргөн суманд ирж, гэр бүл, үр хүүхэдтэй болсон ээлээ өгсөн сайхан нутаг. Энд насаараа л хурлын дарга, Тамгын газрын дарга хийж байгаад тэтгэвэртээ гарлаа.
-1984 онд ямар адуугаар уяа эхлүүлж байв?
-Манай хадам аав Жигмэдийн Дашням хүрэн зээрд морь бэлэглэсэн юм. Тэрийгээ уяж, есдүгээр сарын нэгний наадамд соёолон дөрвөөр оруулж, өөрийнхөө нэр дээр цоллуулчихаад жигтэйхэн их баярласан. Жигмэдийн хээр халзан, хонгор морь Алтанширээ, Баянмөнхөд дархалж явсан гэдэг. Ингэж хадмын сэтгэл шингэсэн бэлэг хурд дагуулж билээ. Түүнээс хойш сумын баяр наадмаас зургаан түрүү, 30 гаруй айраг хүртчихээд байна.
-Мэдээж урам орсон болохоор адуу цуглуулж эхэлсэн байх даа?
-Тийм ээ, Асгатаас нэг адуу авсан нь соёолондоо хоёр ч айрагдсан. Бас Ширээтийн жижиг зээрдүүдийн удмын адуу Баяндэлгэрээс авч байлаа. Манай Өргөнд мундаг уяач олон бий. Хөдөлмөрийн баатар Мажиг, Буриад гуай, Дугарсүрэн, Дамчаа гээд л. Намайг их дэмжсэн улс байгаа юм. Бас манай хөгшний талын хамаатан, Алтанширээгийн аварга малчин Юра байна. Энэ мэт адууны төлөө энэ амьдралаа зориулсан сайхан улс бие биенээ дэмнээд л явчихдаг юм билээ.
-Ярилцсанд баярлалаа. Уясан болгон нь айраг түрүүнд хурдалж байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна