10 жилтэйгээ золгоод буй "Лүнгийн хурд" МСУХ-ны тухайд...
А.Тэлмэн
Энэ удаагийн “Холбоод” буланд 2005 оны тавдугаар сарын 01-нд анхлан байгуулагдан өдгөө 10 жилийн ойтойгоо золгоод буй Төв аймгийн Лүн сумын “Лүнгийн хурд” МСУХ оролцож байна. Анхны тэргүүнээр уяачдын холбоог санаачилсан Гантөмөрийн Эрдэнэдалай, тэргүүлэгчээр МУ-ын Алдарт уяач О.Жамъяндорж, аймгийн Алдарт уяач С.Баасанжав, сумын Алдарт уяач А.Доржпүрэв, Ч.Батчулуун, А.Энхтайван нар ажиллаж, энэ хугацаанд аймгийн Алдарт уяач 1, сумын Алдарт уяач 4 төрөн гарчээ.
2007 оноос холбооны тэргүүнээр Данзанжамцын Баярсайхан, нарийн бичгийн даргаар Б.Алтанхуяг, сумын Алдарт уяач Ш.Тэгшжаргал, тэргүүлэгч гишүүдээр МУ-ын Алдарт уяач О.Жамъяндорж, Н.Батболд, Б.Амаржаргал, Ч.Батмөнх, Б.Отгонбаяр, П.Ганхүрэл нар сонгогдон таван жил ажилласан байна. Тэд олон ажлыг санаачлан сум орон нутагтаа хийж хэрэгүүлжсэн ажээ.
“Лүнгийн хурд” нь МУ-ын Засгийн газар, ММСУХ, аймгийн ИТХ, ЗДТГ, сумын ИТХ, ЗДТГ-аас гаргасан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлэн ажилдаа хэрэгжүүлж хэвшсэн салбар холбоодын нэг бөгөөд орон нутагтаа зохиогдож буй морин уралдааныг Засаг даргын захирамжаар комисс томилон сумынхаа ЗДТГ, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран хууль дүрмийн дагуу зохион байгуулж иржээ. Мөн энэ хугацаанд холбооныхоо дотоод дүрэм журмын дагуу уяачид болон уралдаанч хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний хөдөлмөрийг үнэлэн аймгийн Алдарт уяач цолыг 1, сумын Алдарт уяач цолыг 20 гаруй хүнд олгосноос гадна жил бүр оны шилдгүүдээ тодруулан урамшуулдаг болжээ.
Сар шинийн босгон дээр МУ-ын Тод манлай уяач цол хүртсэн Б.Билэгдэмбэрэл Лүн сумынхаа адууны үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Араб, Англи цустай хоёр азарган үрээ бэлэглэж, уяачдадаа маш том хөрөнгө оруулалт хийгээд байгаа гэнэ. Түүний үр шимийг олон уяач хүртэн аймаг, сумандаа айраг, түрүү амссаар байна. Түүнчлэн сумынхаа бүтээн байгуулалтанд гар бие оролцон Авдрант дахь хорих 403 дугаар ангийн захирагч Дамдинцэрэнтэй хамтран адууны тамгатай морины суваргыг босгон, уралдааныхаа замыг уяачидтайгаа хамтран засварлажээ.
“Лүнгийн хурд” МСУХ-ныхон сумын хэмжээнд зохиогддог урлаг спортын болон бусад олон талт арга хэмжээнд амжилттай оролцож, байнга тэргүүн, дэд байрт шалгаран нэг баг, хамт олон болж ажиллаж чадаж байгаагаа орон нутагтаа тодхон харуулаад байгаа юм. Үүнд:
Соёлын төвөөс зохион явуулдаг урлагийн их наадамд хоёр удаа тэргүүлж, нэг удаа дэд байр,
Спортын арга хэмжээнд хоёр удаа тэргүүлж, хоёр удаа дэд байр эзэлснээс гадна сумын ИТХ-аас зарласан байгууллага сурталчлах аяны хүрээнд хамгийн олон иргэн хамруулсан байгууллагаар шалгарчээ.
2012 оны нэгдүгээр сарын 30-нд “Лүнгийн хурд” МСУХ ээлжит хурлаараа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж гурав дахь тэргүүнээр Г.Арахад, нарийн бичгийн даргаар Ч.Батмөнх, тэргүүлэгчдээр Б.Отгонбаяр. Г.Эрдэнэдалай, Б.Амаржаргал, Д.Аръяасүрэн, Н.Батболд, Д.Бадам, Б.Аюурзана нар сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байгаа бөгөөд 100 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа нь тогтмолжсон төрийн бус байгууллага болоод байгаа аж. Энэ гурван жилийн хугацаанд холбооны тэргүүн Г.Арахад, Д.Бадам нар санаачлан Лүн сумын нэрийн хуудас болсон МУ-ын Алдарт уяач О.Жамъяндоржийн Буурал духт хэмээх хурдан хүрэн азарганы хөшөөг сүндэрлүүлэн бага гурван насны уралдааныг зохион байгуулсан. Түүний зэрэгцээ Ч.Балжинням, С.Баасанжав, Б.Баасанбазар, А.Намдаг. Ө.Нямхүү, Ж.Балжинням, Ч.Гантөмөр, С.Данзанжамц, А.Доржпүрэв, Г.Аюурзана, Д.Үүрдмөнх, Д.Аръяасүрэн зэрэг 30 гаруй аймаг, сумын цолтой уяачид төрөн гарчээ. Цаашид ч энэ тоо улам нэмэгдэж сум орон нутгийнхаа нэрийг улсдаа дуурсгах олон эрдэмт уяачид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.
"Тод магнай" сэтгүүл №63
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна