Л.Лхагвасүрэн: Дэлгэрэхийн адуу заставт нийлүүлэх аргалын ацагт зүүн тийш гардаг байж
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, 2005 оны шилдэг уяач Л.Лхагвасүрэнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Таны морь мал уяж, хусуур бүсэлсэн үе хэзээнээс вэ. Ямар удам угшлын адуугаар илүү түлхүү наадаж байсан бэ?
-Би 1986 онд нэгдэл нийгэм гэж байхад сумын төвд жолоочийн ажилтай байсан. Хэдий сумын төвд байсан ч долоон настайгаасаа морь унаж уралдсан болохоор адуунаас холдож чадалгүй явсаар, хөдөө ахынхаа адуунаас багачуулыг нь сургаж өгөх зэргээр тус нэмэр болоод явдаг байлаа. Тэгээд 1986 онд анх даага уяж есдүгээр сарын нэгэнд гуравт оруулаад, хойтон нь 1988 онд Алтанширээд багийн төвийн наадамд ахынхаа уяж байсан хязаалан үрээг аваачиж түрүүлгэн анх асрын өмнө очиж цоллуулсан юм. Ах минь улсын сайн малчин, морь их уядаг хүн байгаад, 1990 онд ослоор өөд болсон. Манай хүн сувилагч, би өөрөө сумын төвд жолооч, хоёулаа ажил албатай байсан ч ахын минь хэдэн адуу эзэнгүйдээд байхаар нь 1991 онд хөдөө гарлаа. Тэрнээс хойш 2000 он хүртэл ихэс дээдсийн минь буянаар эрхбиш сум, ойр тойрондоо айраг тасраагүй. 2001 онд Монгол улс даяар зуд гамшиг болоход адуу маань нэлээн цөөрч, дөрвөн жил уялгүй завсарласан. Тэгээд 2005 оноос эхлээд одоог хүртэл сум, орныхоо хэмжээнд айраг, цагаа тасардаггүй уралддаг сумын цолтой уяач байна даа.
-2005 онд сумын шилдэг уяач болсон жилээ бүр гаргуун наадаа байлгүй?
-Ер нь түрүү түрүүчийн наадсан амжилтыг л үнэлж өгсөн байх. Яг тэр жилээ биш, өнгөрдөг жилийн зун нь доод гурван насны түрүүг нь, хоёр айрагтай нь авсан. “Тайжийн хурд” гэдэг сэтгүүл манайд сүүлийн 5 жилд гарч байгаа. Тэр болгонд манай хүүхдүүд, морьдын зураг хөрөг байдаг. Одоо хүүхдүүд уяж байна. Би гурван хүүтэй. Хоёр нь хөдөө малаа маллаж, морио уядаг. Нэг нь төвд ажил хийдэг.
-Дэлгэрэх суманд тайж, банди адуу ихэд тархаж дэлгэрсэн байдаг. Танай адуунд Дэндэв тайжийн болоод Галсан банди адуу ямар байдлаар холилдсон байдаг вэ?
-Аавын минь адуу бол банди адуу юм. Би хаа ч очсон хүнтэй ярьж хөөрөхдөө миний адууны дээд тал банди адуу л гэдэг. Банди адуун дотроо хооронд нь өчнөөн жил хадгалаад байна гэж байхгүй, ямар нэг хэмжээгээр өөр адуутай холилдсон байж таарна. Банди адууны яг дээд гарал үүслийн талаар хөгшчүүлийн ярианаас сонсож байсан юм. 1850 хэдэн оны үед тавдугаар Ноён хутагт хошуудаас гарын шавьтай болохоор яваад хуучнаар Говь мэргэн вангийн хошуунаас, одоогоор бол Дэлгэрэх сумаас тайж гаралтай Шагдаржав гэдэг хүний таван настай хүүг гарын шавиараа залжээ. Тэгээд гарын шавиа мэдээж 20-30-аад жил өөрийнхөө хажууд авч явсан байлгүй. Тэр шавь нь багштайгаа энд тэнд явж байхдаа хурдан удмын адуу сонирхон цуглуулж явсан байгаа юм. Өөрөө номын хүн болохоор морь мал уяж чадаагүй юм байгаа биз, цуглуулсан адуугаа өөрийнх нь ах дүү болох Галсан банди гэдэг хүнд үлдээж өгсөн гэдэг. Тэгээд банди адуу бол Галсан банди гэдэг хүнд байж байгаад давхиж эхэлсэн. Тэрнээс хойш Галсан банди гэдэг нэрээрээ алдаршсан адуу гэж би өвгөдөөсөө сонссон. Энэ талаар ном сонинд ганц нэгэн мөр байдаг. Чухам миний ойлгоц шүү, тухайн үед би бага залуу байж. Тэрийг лавлуулж асууж мэдсэн юмгүй, өөрөө ч энэ адууныхаа удам угшлыг хадгалах талд оролцоод явна гэж санасангүй.
-Таны өвгөдөөсөө дуулсан мэдсэн өөр ямар зүйл байна вэ?
-Тэр үеийн улсын яриагаар бол 1880-90-ээд оны үед юм уу даа Галсан банди Орлой хошуунд очиж Шөвгөр хүрэн гээд хавчиг азаргаа түрүүлгэсэн юм гэнэ лээ. Орлой хошуунд засаатай үрээ очоод түрүүлэхэд хув Дагва зэрэг их баячуул нь тэр адууг буцаадаггүй, өндөр өртгөөр заавал орон нутагтаа авч үлддэг байж л дээ. Шөвгөр хүрнийг нь “100 байдас, 100 хар төгрөгөөр авъя” гэхэд Галсан банди “Би Хятадад 100 хар төгрөгийн өр байхгүй, миний үрээ 100 шижим байдсаар солих үрээ биш” гээд заралгүй нутагтаа авчирсан гэдэг. Тэр Шөвгөр хүрэн гэдгийн төлийнх нь төл Хүүхэн цагаан гэж азарга 1930 хэдэн онд гэдэг билүү дээ, Хэнтий аймагт түрүүлсэн аж. Тэгэхэд Хэнтийнхэн “морь түрүүлгэчихлээ” гэсэн яриа гаргахад Галсан банди “Муу хүний дуу их, Мухар илжигний ал том гэдэг юм. Та нар уралдаад ирэхэд нь доогуур нь тонгойгоод харж чадахгүй бол барьж үзэхгүй юу” гэж байсан гэнэ лээ. Төмсөг гэж бараг байхгүй шахуу, их цэвэрхэн цагаан азарга байж. Тэгээд Хэнтийд түрүүлээд, засаатай засаагүй гэж маргалдсан тэр явдлаас улбаалж Хүүхэн цагаан нэртэй болсон боловуу гэж би боддог юм. Арай дэл сүүл шингэхэнтэй, их цэвэрхэн, хөнгөхөн ястай адуу байсан гэдэг. Банди адуу голдуу багаасаа их давхидаг. Бүдүүрсэн ч гэсэн давхил сайтай хэвээрээ байдаг. Одоо ч манайханд банди адууны угшил энэ хэв загвараараа байгаа.
-Тэгвэл тайж адууны онцлог шинж нь ямар байдаг гэх юм бэ?
-Тайж адуу нь ясархаг, чих, толгой томтой, хавчиг, соёолон хүрч байж давхидаг. Хэрвээ тэгж давхил гарсан тайж адуу бол одоогоор бол хуурамч биш, үнэн давхилтай, хадгалагддаг гэж өвгөчүүл ярьж байсан. Ер нь тайж адууны талаар ном сонинд янз янзаар байх юм даа. Манай сумын Баатар гэж хүний яриагаар бол Дэндэв тайжийн ээжтэй нууц амрагийн холбоотой Хилэнбор гээд шилийн сайн эр нэг удаа ирэхдээ, “За, ах нь эргэж танайхаар ирэхгүй. Үүгээр азарга тавиарай” гээд навсгар хээр үрээ авчирч өгсөн. Тэр чухам хаанаас ч авчирсан юм, мэдэхгүй. Гадин засгийн хошуу гэж ярьдаг, Сүхбаатар аймгийн урд талын сумдын чигээс ирсэн байх магадлалтай гэдэг. Тэр үрээгээр азарга тавьж, түүний төлүүд дандаа морин талдаа давхидаг, бага талдаа нэг их айхтар давхил гардаггүй байж. Түрүүний ярьдаг хавчиг, соёолонгоос хойш давхил нь гарсан болгон нь хурдан байсан гэдэг өвгөчүүлийн яриа байдаг. Өвгөд хөгшчүүлээс дуулснаа л ярьж байгаа болохоос биш би нарийн ширийн тодорхой хэлэх юм алга.
-Тайж адууг бөөнөөр нь хураагаад Хэнтий, Сүхбаатар тал руу гаргасан юм гэнэ лээ гэдэг яриа байдаг. Тэр талаар сураг ажиг тавьж байв уу. Тайж адууны гол суурь хаана байна вэ?
-1950 хэдэн оны сүүлийн хураагуул гэж ярьдаг юм. Лосол гэж тухайн үедээ алба ажил хашиж байсан хүн тайж адууны хураагуулаас хүрэн халзан гүү авч, адуундаа тавьж. Тэгтэл хойтон жил нь унагалахаа дөхөөд гүйгээд явчихсаныг хайвал Сэвхүүл, Нүдэнгийн толгод, Өргөн уул гээд тайжийн нутаглаж байсан газрын Сэвхүүлд нь очоод унагалчихсан байсан. Хондоос нь хэдхэн цагаан үстэй, сартай эр хүрэн унага гарсан байж. Тэр эр хүрэн унаганы үр төл нь Түдэвийн будан гэдэг азарга. Тайж адуу зүүн тийшээ бөөндөө гарсан гэдэг яриа байдаг. Тэр талаар сайн мэдэхгүй юм. Ер нь зүүн тийшээ Дэлгэрэх адуу, тайж адуу гарсан гэдэг нь тухайн үедээ Хонгорын застав гээд хилийн том застав байж л дээ. Ойр орчны сумд мах, түлээ түлшний нийлүүлэлт хийдэг. Застав Дорноговийн Дэлгэрэхээс 300 гаруй км. Жишээ нь, Лхагвасүрэнд нэг тэмээн тэрэг хөрзөн, хоёр тэмээн тэрэг аргал гээд ноогдуулчихсан байхад тэрийг аваачиж өгөхөд хол, чирэгдэлтэй учраас нутгийн иргэнтэй тохироод, “Та миний ноогдлыг хааж өгнө үү, тэгвэл би танд тийм удмын адуу өгье” гэсэн жишээгээр зүүн урагшаа аргалын ацаг гэж хурдан адуу гардаг байсан гэж өвгөчүүл ярьдаг байсан. Би тэрийг ортой болов уу гэж санадаг.
Сүүлийн нийгэмчилгээний үеэр хуучнаар бол Өлзийт сум, одоогоор бол Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Баатар гээд Хангамжийн газар жолооч байсан хүн тайж адуунаас хээр үрээ, банди адуунаас хүрэн байдас аваад Сүхбаатар суманд аваачиж тавьсан байгаа юм. Тэр хээр үрээ нь Сүхбаатар аймагтаа гурав айрагдсан гэж яригддаг юм билээ. Монгол Улсын Манлай уяач Онгуу гэдэг хүн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “1960 хэдэн онд цэргээс ирээд Дорноговийн Дэлгэрэх сумын тайж адууны гаралтай хээр үрээг Баатар гэдэг хүнээс авсан. Авсан жилээ үрээ айрагдсан” гэсэн байдаг. Тэр Баатар гэдэг хүн нутаг сэлгэж Халзан сумын зүүхэнтэйгүүр нутаглаж байхад нь Монгол Улсын Алдарт уяач Ухна гэдэг хүн бас нэг үрээ авсан гэдэг. Халзан сумын Энэбиш гэж улсад Дэлгэр хээрийг уяад, түрүүлгэж байсан Ууганаа гэдэг залуугийн аав нь хүртэл Баатар гэдэг хүний хээр азарганы төл хээр үрээ аваад л олон хээр адуутай болсон гэсэн байдаг. Тэгэхээр бодит үнэн л тэр байх.
-Адууны удам угшлын талаар таны дуулссан сонссон нь их юмаа. Өөрийнхөө адуунд зөвхөн тайж, банди гэлгүй энд тэндээс адуу авчирч сүлсэн байх гэж бодож байна?
-Алтанширээ сумын аймгийн Алдарт уяач Мэеэгийн Ууганаа гэдэг залуу бий. Түүний аавыг амьд сэрүүн байхад ардаг үрээ авсан. Зэгэл азарга сумандаа нэг түрүүлж, нэг зургаалсан. Зан ааш муутай, догшинд нь болоод олон уяж чадаагүй. Түүний төл ер нь их давхиж байгаа шүү. Аав минь байхдаа манай үндсэн адуу Баянтал адуу гээд Түвшинширээ сум, хуучнаар бол Сүхбаатар аймгийн Өлзийт сумаас Борын ногоон төлөөс халиун азарга тавьж байсан. Тэр халиун азарганы төлийн төл болоход л 1993 онд Даваадоржийн хар будан гэж соёолон азарга энд түрүүлж байлаа. Түүний төлийн төл одоо хүртэл надад давхиж байна. Энэ бол аав, ахын минь цуглааж өгсөн буян. Би бол сүүлд гарсан хүн учраас нэг л азарга авсан. Түүний төл одоо болтол давгүй сайн байна.
-Та уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан юм байна шүү дээ. Тэргүүнээр ажилласан хугацаандаа хэр үр дүнтэй ажилласан гэж өөрийгөө дүгнэдэг вэ?
-Тиймээ, тэргүүнээр ажиллаж байсан. Одоо тэргүүлэгч гишүүн. 2009 онд салбар холбоогоо бүтэц зохион байгуулалтад оруулж, “Тайжийн хурд” гэж нэрлээд, би тэргүүн нь болсон. Тэргүүнээр сонгогдоод уяачдын холбоогоо төрийн бус байгууллага болгоё, тамга тэмдэгтэй болгоё, орон нутагтаа наадмаа хийдэг болгоё, адуугаа Монгол Улсын хэмжээнд сурталчилж наадам хийдэг болгоё гэж зорьсон юм. Тэгээд Уяачдын холбоогоо төрийн бус байгууллагаар бүртгүүлж, 2009 оны намар анхны “Тайжийн хурд” наадмаа Одончимэд, Чимэдцогзол ах дүүс хоёулаа гавьяат болоход тэдний нэрэн дор хийж байлаа. Үүнээс хойш тав дахь жилээ наадам хийж байна. Өнөөдөр Дорноговь аймагтаа байтугай, Сүхбаатар аймгийн наад талын сумд, Говьсүмбэр, Хэнтий аймгийн урд талын сумд “Тайжийн хурд наадам хэзээ болох вэ?” гэж асууж сурдаг болж. Тэгэхээр энэ адуугаа сурталчилсан манай “Тайжийн хурд” Уяачдын холбооны гишүүдийн маань идэвх зүтгэлийн үр дүн гарч байгаа юм болов уу гэж санадаг.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна