Эрдмийн зөвлөл байгуулахаар болжээ

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 26 -нд

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболдын өгсөн чиглэлийн дагуу ажлын албанаас Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ауйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдыг урьж ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, Тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Гавъяат мал зүйч Д.Самданжамц, тэргүүлэгч гишүүн Монгол Улсын Тод Манлай уяач, Б.Сдномцог, Мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш багш, доктор, дэд профессор Т.Сайполда, МААБТ-ийн тэнхимийн эрхлэгч багш, доктор Ё.Доржбат доктор,  адуу судлаач Д.Мянганцэвээн МААЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Г.Бадамханд болон зарим залуу судлаачид нар оролцсон байна. Уулзалтын эхэнд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулж, хурдан морины үржлийн ажил, монгол адууны генофондыг хадгалах, эрлийз монгол адууг ялгах, эрдэмтдийн судалгааны ажлыг бодит амьдралд хэрэгжүүлэх, холбооны дэргэд эрдмийн зөвлөл байгуулах зэрэг асуудлаар товч мэдээлэл хийв.
Үүний дараа эрдэмтэд, судлаачид Монголын хурдан морины уралдааны өнөөгийн тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн харилцан санал солилцлоо.
Ууулзалтын үр дүнд ММСУХ-ны дэргэд Эрдмийн зөвлөл байгуулах, холбооноос адууны үржлийг нэгдсэн бодлогоор явуулах, цэгцлэх үүднээс ҮХААЯ, МХЕГ-т хүсэлт явуулах, цаашлаад эрлийз монгол адууг ялгахдаа итгэмжлэгдсэн лаборатороор тодруулдаг болоход шаардлагатай байгаа монгол адууны эталон боловсруулах ажилд хамтрач ажиллах тухай хүсэлтийг ХААИС болон харъяа хүрээлэнгүүдэд явуулахаар нэгдсэн ойлголт хүрлээ.      
ММСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна