“Увс зүүн бүсийн хурд-2015” хурдан азарганууд

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 20 -нд

Увс аймгийн зүүн бүсийн уралдаан тавдугаар сарын 9-ний өдөр Зүүнговь суманд зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Зүүнговь, Тэс, Ховд, Баруунтуруун, Өлгий, Өндөрхангай, Зүүнхангай, Улаангом, Наранбулаг, Сагил, Өмнөговь болон Завхан аймгийн Сантмаргаз сумын уяачид хурдан хурц хүлгүүдийнхээ шандсыг сорьсон юм. Ингээд түрүүлж, айрагдсан хурдан азаргануудыг танилцуулж байна.
1. Тэс сумын уяач Балдоржийн бор
2. Зүүнговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач Баатаржавын бор
3. Зүүнговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач Баатаржавын хул
4. Зүүнговь сумын “Өгөөмөр” багийн уяач Батболдын цавьдар
5. Зүүнговь сумын “Өгөөмөр” багийн уяач Батбаярын халтар
6. Ховд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтангийн халтар
7. Баруунтуруун сумын уяач Баатархүүгийн хүрэн
8. Зүүнговь сумын “Суварга” багийн уяач Ц.Баттөмөрийн азарга
9. Зүүнговь сумын “Өгөөмөр” багийн уяач Батбаярын хүрэн
10. Тэс сумын уяач Цээсүрэнгийн халиун тус тус эхний аравт хурдаллаа.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна