М-Си-Эс Группын компаниуд эрүүл мэндийн төлөөх үйлсийг санаачлан хэрэгжүүлдэг

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 19 -нд

М-Си-Эс Группын компаниуд эрүүл мэндийн төлөөх нийгмийн хариуцлагатай үйлсийг дэмжин ажилладаг ба өөрсдөө санаачлан, уламжлал болгон хэвшүүлсэн хөтөлбөрүүд цөөнгүй бий. Анунгоо компанийн “Hospital Sampling” буюу “HOSA” төсөл 2003 оноос эхлэн тогтмол хэрэгжиж жил бүр 20-25 мянга гаруй амаржсан ээжид гарын авлага, живх, бэлэг гардуулдаг. Энэ төсөл 2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын төрөх эмнэлгүүдийг 90 хувь хамарч, нийтдээ 21 мянга гаруй амаржсан ээжид хүрсэн. Төслийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвшөөрлөөр, төрөх эмнэлгийн дотоод журмыг дагаж мөрдөн, дөрвөн эмчийг тодорхой цагт ажлын байраар ханган  ажиллаж байна.
Интермед эмнэлгийнхэн хөдөө орон нутаг, аймаг сумдын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, туслах зорилгоор Баянхонгор аймгийн Баянбулаг сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Нийгмийн хариуцлагыг эрхэмлэсэн энэ үйлсийн хүрээнд эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, ЭХО, дотор, мэдрэлийн чиглэлээр нийт 373 хүнд үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгчээ.
Группын компаниуд эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжиж, туслалцаа үзүүлсээр ирсэн. 2014 онд М-Си-Эс Кока-Кола компани Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвийн хамт олонд нэн шаардлагатай донорын цусны урсгалыг сайжруулагч базуур бэлэглэжээ. Түүнчлэн “Итгэлийн танхим” ТББ-ын эхлүүлсэн эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг засварлах аянд нэгдэж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол М-Си-Эс Проперти компани Түлэнхийн төвд арьс торлогжуулах аппарат худалдан авахад нь туслалцаа үзүүлжээ.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна