Бахархан дуурайх баатар адуучин О.Мажиг
А.Тэлмэн
Хутагтын өлгий нутгийн уяачид, адуучид, хурдан морины зүтгэлтнүүд бахархах, бардамнах зүйл олонтой. Эр зоригийн дууль их говийн зоригтнуудаараа, их хөдөлмөрийн шим эрэмгий адуучин Хөдөлмөрийн баатраараа тэд бахархахгүй байхын аргагүй. Өргөнчүүдийн төдийгүй морьтон монголчуудын бахархал болсон Монгол улсын Хөдөлмөрийн баатар О.Мажиг 1935 оны модон гахай жилийн өвлийн эхэн сард Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь Бударын чулуу хэмээх газар малчин ард Одсүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ. Төрөлхийн ой тогтоолт сайтай, нягт нямбай, уйгагүй, тэсвэр хатуужилтай малд нүдтэй түүнийг аав нь их алдрын замд нь хөтөлсөн хэмээдэг.
1954 онд “Шинэ амьдрал” нэгдлийндарга Д.Даваасамбуугийн өрөөнд орлогч дарга Одсүрэн нь хүүгээ дагуулан орж ирж:
-Даргаа манай хүү адуучин болъё гэнэ. Яахав хэмээн асууж. Д.Даваасамбуу нүүрэндээ галтай нүдэндээ цогтой бор хүүгээс: “Сайн адуучин болж чадах уу” хэмээн асуувал нөгөө нь “чадна” хэмээн итгэлтэйгээр өгүүлсэн аж. Энэ ярианаас хойш удалгүй О.Мажигт 127 тооны адуу хүлээлгэн өгч адуучин Д.Буриадын туслахаар томилов. Хожмын нэрт адуучин Хөдөлмөрийн баатар болж байсан товч түүх энэ. Энэ цагаас хойш 38 жил нийгмийн адуу маллахдаа анх авч байсан адуугаа үр төлөөр нь өсгөн үржүүлж 6000 гаруйд хүргэсэн байдаг. О.Мажиг нь адуу маллах хугацаандаа адууны зүй бус хорогдол ганцыг ч гаргаагүйн дээр 1054 гүүнээс 1060 унага бойжуулан авч, үйлдвэрлэлийн бусад төлөвлөгөөг жил бүр давуулан биелүүлж иржээ. Ийнхүү олон жил нэг төрлийн мал маллаж адуун сүргийг хариулан маллах төдийгүй уургалж барих, унаж эдлэх, уяж сойх эрдмийг гарамгай эзэмшсэн тул ажлын бүтээл аж байдал, хөдөлмөрийн урам зориг нь дээшилж хамт олны дунд нэр хүнд нь өсөж ийнхүү тэргүүн зэрэгт хүрчээ. Тэрээр адууныхаа үүлдэр угсааг байнга сайжруулж, олон хурдан буян бий болгосон нь бас нэгэн давуу тал нь юм.
Үүний нэг жишээ нь 1977 онд Дэлгэрэх сумын уяач Үүжүү хэмээх Түдэвийн Дашнямаас хурдан хонгор азарга худалдаж авсан бөгөөд түүний төл хонгор азарга аймаг сумын наадамд олон айраг түрүү авч одоо ч үр төл нь хурдалсаар байна. Мөн сүүлийн жилүүдэд “Зангиат хээр” их насны морь нь сум, орон нутгийн наадамд 10-аад удаа түрүүлж айрагдсан билээ.
Адуучин О.Мажигийн адуу маллагааны арга барил нь бүтээлч дайчин шинж чанартай, шинжлэх ухааны үндэстэй практик ач холбогдолтой болохыг ийнхүү төр засгаас үнэлж Улсын тэргүүний малчин, 1974 онд БНМАУ ын Аварга малчин цол тэмдэг, Алтан гадас одонгоор хоёр удаа, бусад одон медалиудаар шагнаж байсан гэдэг. Харин БНМАУеын Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг 1976 онд өгсөн бөгөөд түүнчлэн Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнасан байдаг.
Мөн МАХН-ын XVII, XIX их хурлын гишүүн, Ардын их хурлын депутатаар хоёр удаа сонгогджээ.
О.Мажиг нь 1958 онд гэргий Т.Ядамцоотойгоо гэр бүл болж, улмаар таван хүүхэд төрүүлж өсгөж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, тус тусын мэргэжил боловсрол ажил амьдралтай залгуулан хүний зэрэгт хүргэсэн ачтан юм.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

103.229.120.83
Миний өвөө бидний төдийгүй МУ-ын бахархал...үүх түүх болсон сайхан хүн дээ
Reply66.181.187.68
О. Мажиг баатрын талаар тодруулах зүйл байна. МУ-ын хөдөлмөрийн баатруудын холбоо
202.9.46.199
Өвөө, эмээ 2 минь дандаа манлайлж явдаг хүмүүс байсан даа. Альваа ажлыг зав гаргаж битгий хийж бай гэж их захидаг хүмүүс байсан. Хүн ингэж ажилж болдог юм уу гэж бодогдтол ажилдаг тийм л хөдөлмөрч хүмүүс байсан даа.
Reply66.181.177.236
сайн уу, та О.Мажиг гуайн удмын хүн үү. таньтай холбогдох хэрэгтэй байна
66.181.161.32
Uvuu teiguu uulzaj uzeeguich uneheer chihend sonsogdoj nudend haragddag tvvh namtar tai hvn uneheer baharhaad barhgvi
Reply66.181.178.57
Ah maan mundag hun baijee.