XX зууны хурдан азарганууд

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 12 -нд

Монголчууд хурдан морийг насаар нь ангилан уралдуулдаг уламжлалтай. XIX зууныг дуустал их нас, соёолон, хязаалан уралдуулж байснаа 1899 оноос азарга, жороо морь, 1925 оноос шүдлэн, даага тус тус нэмж уралдуулдаг болжээ.
1899 онд Цэцэн хааны хээр
1900 онд Цэцэн ханы далай жонон  бэйсийн хээр
1901 онд Сэцэн дайчин гүн Дашцэрэнгийн бор
1902 онд Сэцэн ханы далай жонон бэйсийн хар
1903 он олдоогүй 
1904 онд Их сүргийн сартай хар
1905 он олдоогүй
1906 онд Их сүргийн сартай хар
1907 онд Их сүргийн сартай хар
1908 онд Хардэл бэйс Пүрэвжавын бор
1909-1924 он хүртэл цуваа олдоогүй
1925 онд Хардэл бэйс Пүрэвжавын элбэг хээр
1926 онд Пүрэвжавын хүү Доржцэдэнгийн хул
1927 онд Галшарын Дагмид-Очирын цоохор
1928 онд Богдхан уулын Содномдаржаагийн халзан
1929 онд Хан Хэнтий оцол сансарын Өвгөний хар хул
1930 онд Хардэл бэйсийн ач хүү Пунцагнамжилын бор
1931 онд Төв аймгийн Баянцагаан сумын Батбуянгийн хонгор халзан
1932 онд Төв аймгийн Эрдэнэ сумын Лувсандугарын халтар
1933 онд Төв аймгийн Баянцагаан сумын Батбуянийн хонгор халзан
1934 онд Хэнтий аймгийн  Буянт монхор Халтарын цавьдар
1935 онд Төв Авдарбаян Падын их хүрэн
1936 онд Төв аймгийн Баянцагаан сумын Батбуянгийн хонгор
1937 онд Төв аймгийн Лүн сумын Намсрайн хээр
1938 онд Авдарбаян Падын их хүрэн
1939 онд цуваа олдоогүй
1940 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын Намсрайн улаан бор
1941 онд Төв Авдарбаян Падын янзган хүрэн
1942 онд Төв аймгийн Бор-Өндөр сумын Дашбалын гишүүт хээр
1943 онд Төв Авдарбаян Чулууны хээр
1944 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Намсрайн хул
1945 онд Төв аймгийн Нялга сумын Дамдинжавын буурал
1946 онд Хэнтийн аймгийн Баянхутаг сумын Дамбадаржаагийн бор
1947 онд Төв аймгийн Нялга сумын Дамдинжавын буурал
1948 онд Төв аймгийн Баянцагаан сумын Санжаабүрэнгийн цавьдар
1949 онд Морин заводын хээр
1950 онд Төв аймгийн Авдарбаян сумын Санжаабүрэнгийн цавьдар
1951 онд Хэнтий аймгийн Галшар сумын Цэгмидийн саарал
1952 онд Төв аймгийн Баянцагаан сумын Санжаабүрэнгийн цавьдар
1953 онд Төв аймгийн Баян сумын Дамдинжавын Дулааны хонгор
1954 онд Төв аймгийн Баянцагаан сумын Гомбосүрэнгийн хээр
1955 онд Төв аймгийн Нялга сумын Даваацэрэнгийн хүрэн халзан
1956 онд Төв Авдарбаян Шийтэрийн зээрд
1957 онд Төв аймгийн Нялга сумын Галын хээр
1958 онд Төв Авдарбаян Шийтэрийн зээрд
1959 онд Төв аймгийн Нялга сумын Даваацэрэнгийн хүрэн
1960 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Цэнджавын хүрэн
1961 онд Төв Авдарбаян Шийтэрийн зээрд
1963 онд Төв Алтанбулаг Лувсаншаравын буурал
1964 онд Төв Алтанбулаг Дугарын бор
1965 онд Төв аймгийн Сэргэлэн сумын Дамдингийн хүрэн
1966 онд Төв аймгийн Эрдэнэ сумын Гэсэрвааны хүрэн
1967 онд Төв аймгийн Сэргэлэн сумын Дамдингийн хүрэн
1968 онд Төв аймгийн Эрдэнэ сумын Александрын хүрэн
1969 онд Төв аймгийн Баянцаг сумын Цэнддоржийн хүрэн
1970 онд Дундговь аймгийн Гурван-Угтаал сумын Банзрагчийн саарал
1971 онд Хэнтий аймгийн Галшар сумын Банзрагчийн саарал
1972 онд Төв аймгийн Алтанбулаг сумын Содномпэлийн хар алаг
1973 онд Төв аймгийн Баянцаг сумын Дамдинсүрэнгийн зэгэл
1974 онд Дундговь аймгийн Цагаан-Овоо сумын Содномцогын хүрэн
1975 онд Төв аймгийн Сэргэлэн сумын Сундуйн хүрэн
1976 онд Төв аймгийн Батсүмбэр сумын Зэвгийн бор
1977 онд МСТК-ын Гармажавын зээрд халзан
1978 онд Төв аймгийн Баянчандмань сумын Хишигсүхийн хар
1979 онд МСТК-ын Даваахүүгийн хүрэн
1980 онд МСТК-ын Даваахүүгийн хүрэн
1981 онд Төв аймгийн Алтанбулаг сумын Даатамгын хул
1982 онд Төв аймгийн Баянцог сумын Самдангийн халзан
1983 онд МСТК-ын Гарамжавын Тогоруу халтар
1984 онд МСТК-ын Даваахүүгийн цавьдар
1985 онд МСТК-ынДаваахүүгийн цавьдар
1986 онд Төв аймгийн Баянцагаан сумын Даваанямын хүрэн
1987 онд МСТК-ын Даваахүүгийн цавьдар
1988 онд Төв аймгийн Баянцагаан сумын Данзаннямын хүрэн
1989 онд Төв аймгийн Баянцагаан сумын Данзаннямын хүрэн
1990 онд Төв аймгийн Сэргэлэн сумын Маарын хээр
1991 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Сүрэнхорын хээр
1992 онд Төв аймгийн Зуунмод сумын Ренчиндоржийн хар
1993 онд УБ, Партизан Лхүндэвийн хул
1994 онд Төв аймгийн Баянцагаан сумын Даваахүүгийн Цолмон халтар
1995 онд Сэлэнгэ аймгийн Баруунхараа Мягмардоржийн хар
1996 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Батхүү Толин хул
1997 онд Төв аймгийн Баянцагаан сумын Даваахүүгийн Өндөр хул
1998 онд Хэнтий аймгийн Дархан сумын Буяндэлгэрийн Гуулин зээрд
1999 онд УБ, Налайх дүүргийн Сундуйжавын хээр
2000 онд УБ, Сүү өгөөж ХХК-ын Цандэлэгийн зээрд

"Зууны шигшмэл хүлгүүд" номноос

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна