Хан хөхийн уяачид

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 11 -нд

1992 онд Өндөрхангайн уяач Санжмятав тэргүүтэй хэсэг уячид Хан хөхийн унаган хүлгүүдээн сойсоор улсын их наадам, Дэлгэрхаанд болсон Монголын нууц товцооны 700 жилийн ойд зориулсан их Даншигт ирж байсан билээ.
1988 онд долоон хошуу даншиг наадамд "сайвар халтар"-ыг анх уралдуулсан цагаас хойш яг нэгэн зууны дараа Хан хөхийн хурдан хүлгүүд их наадамд эртний амжилтаа тийнхүү дахин давтсан билээ. 1998 онд баруун монголын уяачид Хан хөхийн удамт хурдан хүлгүүдээ хагсраан сойсоор 1500 орчим км замыг туулж, Хархорины “Их хурд” уралдаанд хүрэлцэн ирсэн түүхтэй. Морин эрдэнийн Баторшил хэмээх “Их хурд” уралдаанд Увсын Баруунтурууны “сан адуу”-ны гангаа улаан хэмээх бор морь айрагдсан юм. Мөн Өндөрхангайн ард монгол улсын Алдарт уяач Доржийн Сүхээгийн уясан Дайвийнямын Батсайханы улсын наадамд аравлаад, их уяачдыг айлгаж байсан дээд енисей угшилтай сайхан хээр азарга давхар уяагаар есөлсөн байдаг. Тэр жилийн улсын наадмын их насны уралдаан будилахад зугтаж гарсан морьдыг манлайлж, арваад км-ын туршид тасархай түрүүлж явахад нь татаж зогсоосон Өндөрхангайн ард, монгол улсын Алдарт уяач Дамдингийн оодон хээр морь Их хурдад 23-т, Зүүнтурууны Монхооны шар хээр 26-д, мөн Ганбаатарын бага улаан 35-д, Зүүнговийн Дамдинсүрэнгийн хээр 38-д давхиж суу алдарт Сайвар халтарын үеийн хурдан хүлгүүдийн “даншигт дээгүүр давхисан” сурвалж мэдээг давтсан байна.                                                         

Шигтгээ: 1990-ээд оны эхээр Дайвийнямын Батсайхан анх Ханхөхийн уяачид хурдан хүлгэсийг дагуулан их наапмын довруу нүүдэллэн ирснийг мартах учиргүй.

"Монголын хурдан морины домог түүх" номноос

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна