Аймгийн Алдарт уяач Д.Баатархүү:Манай уяаныхны морьд сүүлийн жилүүдэд хурдалж байгаа
А.Тэлмэн
Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Баатархүүгийн ярилцлагыг хүргэж байна.
-Унаачаас уяачийн гараагаа эхэлсэн уяачид цөөнгүй. Алдарт багадаа хурдны морь унаж байв уу?
-Уналгүй яахав. Санжаадорж ахынхаа морьдыг унаж, 1983 онд хээр даагыг нь аман хүзүүнд хурдлуулж байлаа. Мөн Ёрвоо гуайн хээр морийг унаж Нөмрөгийн наадамд айрагдуулж байсан.Тэгэхэд тэр хөгшин намайг хожим нь сайн уяач болно хэмээн урам хайрлаж халзан цагаан хониор мялааж байлаа. Ерөөлийн хадагтай ирсэн халзан хонь их өсч олуулаа болсон шүү.
-Буурлын үг хэзээнээс биеллээ олсон бэ?
-1995 оны үеэс л эхэлж бие даан морь уясан даа.
-Уяаны эрдмийн А үсэг заасан багш тань...?
-Манай ах. Ахынхаа морийг унаж байхдаа л наад захын дөр сууж 1995 онд цоохор даагаа уяж айрагдуулж байлаа. Цоохор үрээ маань хязаалан, соёолондоо сумандаа түрүүлж нас нийлсэн хойноо нэг айрагдсан.
-Хурд адислагдаж, урам хайрласан ажнай хүлгүүдийнхээ талаар хуучлаач?
-Дааган цагаасаа хурдалсан хар үрээ маань байна. Даагандаа Идэр суманд болсон Ялгуусан Гэгээний наадамд түрүүлж анхны мотоцикль авч өгөөд шүдлэндээ сумынхаа баяр наадам, Идэр суманд болсон Хамбын наадамд аман хүзүүдэж, Сонгино сумын 50 жилийн ойд айрагдсан. Харин хязааландаа сумынхаа баяр наадамд түрүүлж, соёолондоо тавласан. Мөн 2010 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Гонио гэдэг хүний адууны бор даагыг саяар авч Тэлмэн сумын 70 жилийн ойд гуравлуулж, Идэр сумын 80 жилийн ойд тавлуулсан.
-Зүүн зүгийн адуу арай өөр байгаа биз?
-Тэгэлгүй яахав. Бор үрээ маань шүдлэндээ сумынхаа баяр наадамд аман хүзүүдэж, Хөндлөнгийн болон Сантын овооны тахилгад түрүүлсэн. Өнгөрсөн жил сумынхаа ойд айрагдаад, Тосонцэнгэл сумын 90 жилийн ойд таваар давхисан. Мөн Сүхбаатар гаралтай хээр үрээгээ Идэр сумын 80 жилийн ойд түрүүлгэж, Тэлмэний алаг морины нэрэмжит уралдаанд аман хүзүүдүүлсэн. Тэгээд хязааланд нь Ган-Идэр гэдэг найздаа зарсан Эрдэнэхайрхан, Түдэвтэй сумдын наадмуудад айрагдсан байна лээ.
-Унаган болон авмал адуу аль аль нь хурдалдаг юм даа?
-Тийм шүү. Хурдан буянгуудынхаа буянаар 2012 онд аймгийн Алдарт уяач цолыг хоёр түрүү, дөрвөн айргийн амжилтаар авсан. Сүүлийн жилүүдэд Далх-Очир, Түмэндорж, Очир нарын уяачидтай хамтран морьдоо уяж байна. Манай уяаныхны морьд ч гэсэн тогтмол амжилттай хурдалж байна.
-Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна