Д.Түвдэн Манлайн нэрэмжит уралдаан боллоо

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 05 -нд

Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дамдинхүүгийн Түвдэн агсны нэрэмжит уралдаан гурван жил тутам зохион байгууллагддаг билээ. Тэр уламжлалаараа 2015 оны тавдугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаан хөтөлд их насны уралдаан болж өндөрлөлөө. Уралдаанд их насны 80 гаран хурдан хүлэг уралдсанаас

1. Дорноговь аймгийн Иххэт сумын уяач Л.Энхбатын Ембүү халзан

2. Өлзийт хорооллын уяач н.Эрдэнэбаярын хээр

3. Хөвсгөл аймгийн уяач н.Даяндэмэдийн халиун

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уаяч А.Мөнхбаярын загал

5. Төв аймгийн Лүн сумын уяач Ц.Эрхэмтөрийн буурал тус тус түрүүлж, айрагдлаа.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна