“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” боллоо

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 02 -нд

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтан Монголын Сайтын Холбооноос томоохон арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулж байгаа билээ. Эдгээр арга хэмжээнүүдийн нэг бол өнөөдөр 08:00-17:00 цагийн хооронд Төрийн ордны Их танхимд болсон “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” юм. Тус форумын Санаачлагчаар Монголын Сайтын Холбоо, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ажилласан юм. Форумд оролцогчид Цахим сэтгүүл зүйн асуудлаар өөр хоорондоо байр сууриа илэрхийлэн, мэдлэг мэдээллээ солилцож, санал бодлоо хуваалцан, форумын төгсгөлд энэ салбарын асуудлуудын хүрээнд тодорхой ойлголцолд хүрэн “Улаанбаатарын цахим тунхаг” –ыг батлан гаргалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна