Аймгийн Алдарт уяач Д.Баттулга: Хорин хэдэн жил морь уяхдаа адууны хөл авч үзээгүй
А.Тэлмэн
Завхан аймгийн Асгат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баттулгатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Анх айраг түрүү хүртэж, уяачийн жаргалыг мэдэрсэн бахдалт наадмын дурсамжаас яриагаа эхэлье гэж бодож байна?
-Аав маань 1988 онд улсын Аварга агент болоход Цэндбадам гээд манай хамаатны ах хээр шүдлэн үрээгээр мялаасан юм. Тэр үрээг нь би анх 17 настайдаа уяж Асгат сумынхаа наадамд айрагдуулчихаад, Баянхайрхан суманд болсон медальтай наадамд очиж аман хүзүүдэж байлаа. Тэр миний анхны айраг даа. Хээр морь маань дараа нь 1995 ,1998 онуудад сумандаа аман хүзүүдүүдэж, 2000 онд Тэсийн даншигт хорь гаргаж давхиад, 2001 онд сумынхаа наадамд түрүүлж байлаа.
-Таныг олон жил баярлуулжээ?
-Тэгсэн. 2001 онд суманд түрүүлээд байхад нь Сонгино сумын харьяат Мандаа гээд найз маань мотоцикль өгчихөөд аваад явсан. Түүний дараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд байдаг Лхагваа гэдэг хамаатнаасаа нэлээд ааш муутай хээр морио авч уясан юм. Эхэн үедээ дундуур давхидаг байснаа 2003 онд анх сумандаа айрагдаад, түүнээс хойш гурван жил дараалан аман хүзүүдэж, 2009 онд түрүүлж байлаа. 2012 онд 19 настайдаа сумандаа айрагдсан.Одоо 21 настай морь бий. Би ер нь хорин хэдэн жил морь уяхдаа адууны хөл авч үзээгүй хүн.
-Бахадмаар чанар шүү. Танд уяаны эрдэм заасан багш тань хэн бэ?
-Аймгийн Алдарт Аюушжав, Жамбазундуй нарын буурлуудыг багшаа гэж хүндэлж явдаг. Мөн “өндөр” хэмээх Даваажав, Одонтуяа, Аюурсэд зэрэг нутгийн уяачдынхаа заавар зөвлөгөөг сонсч байсны хүчинд өдий зэрэгтэй явна даа. Би таван настайдаа морь эмээлгүй унаж сурч байлаа. Тэгээд 1991 оноос хурдан хүлгийн сүүл шууж, 2012 онд аймгийн Алдарт уяач цолыг нэг түрүү, зургаан айргийн амжилтаар авсан. Хүн бүл цөөтэй малчин хүнд морь уях гэдэг амаргүй ажил. 21 жил нарнаас урьтаж адуундаа морддог байлаа. Одоо бага зэрэг халширч байгаа ч дуртай юм болохоороо бас больчихаж чадахгүй л байна.
-Ер нь адуутай нөхөрлөхийн юу нь тэгтлээ сайхан байдаг юм бэ?
-Нар мандахаас өмнө мордоод олон адуу хураагаад давхиж явахад эр хүн өөрийн эрхгүй омогшдог юм даа. Бас сайхан хэрэглэлтэй сайн морь унаад наадамчдын нүдийг баясгаж явах сайхан. Ер нь хөдөөгийн малчин эр хүний ганц бахархал адуу л байна шүү дээ. Сүүлийн үед техник хөгжөөд морио унах нь л багасаад байгаа болохоос биш.
-Хүн бүр адууныхаа чанарт анхаардаг болж. Таны хувьд...?
-Би адууныхаа тоонд биш чанарт анхаардаг. Адуугаа сайжруулах зорилгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас нэг даага авсан. Мөн 2012 онд Бямбажав гэдэг хүнээс дааганаасаа эхлээд айраг алдаагүй саарал морь авсан. Энэ хавар Эрдэнэсүрэн гэдэг найзаасаа саарал даага авлаа.
-Адуу авахдаа юуг нь илүүтэй чухалчилж байна?
- Хурдны бүх шинж бүрдсэн адуу гэж байхгүй. Уяач хүн харж байгаад арай илүү гэснээ л хурдан гэж авдаг байх. Би хувьдаа дөрвөн мөч, туурай, толгой, нүдийг нь хардаг.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна