Аймгийн Алдарт уяач И.Энхболд: Бага хул морь тэжээлгүй 13 уралдаад долоо түрүүлж, зургаа айрагдсан
А.Тэлмэн
Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач И.Энхболдтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Бага насны дурсамжаар яриагаа эхэлье. Олон жил хурдан морь унасан гэсэн байхаа?
-Манай аав Алдархаан сумын “Чойбалсан” нэгдэлд 40 жил адуу малласан Ишгомбо гэж хүн бий. Нэгдлийн адууг 1500 хүртэл өсгөхийн зэрэгцээ адуу сайхан эдэлдэг. Эмнэг сургахдаа гаргуун. Тэр олон адууны захаас барьж аваад унахад л номхруулчихсан байдагсан.Эмнэг сургалт, уургач, бугуйлчаар медаль хүртэл авч явсан.Нэгдлийнхээ адуугаа сайжруулна гээд Говь-Алтай, Баянхонгор зэрэг залгаа аймгуудаас гадна Дөрвөлжингийн Хомын борлогуудын угшлаас азарга авч тавьж байсан гэдэг.
-Морь уядаг байсан байх хэмээн таамаглаж байна?
-Уяна аа. Би долоон настайдаа аавынхаа уясан унаган бор морио унаж Алдархаан сумын 40 жилийн ойгоор аман хүзүүдүүлж байлаа. Аймгийн наадамд 1968 онд бор соёолон дөрөвт давхиулж, 1978 онд унаган хар морио соёолон түрүүлгэж байсан. Мөн Дөрвөлжингийн Гэндэндарам гэж хүнээс авсан хүрэн морио Баатруудын наадамд түрүүлгэж, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын ойд айрагдуулж байсан. Хүрэн морь нь Алдархаан сумын наадамд дөрөв айрагдсан адуу байгаа юм.
-Тэгвэл Энхболд уяачийн гараа хэзээнээс эхэлсэн бол?
-1980-аад оноос юмуу даа. Анх хээр, халтар морь хоёр уяж Аргалант бригадын баярт нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь 11-р давхиулж байлаа. Дараа нь 1989 онд хээр даага түрүүлгээд, 1992 онд хязаалан хар үрээ айргийн гуравт хурдлуулсан. 1998 оны аймгийн баяр наадамд хээр шүдлэн аман хүзүүдүүлж байсан юм байна.Хээр үрээ маань нас нийлээд нэг айрагдаж нэг долоолсон.
-Бодож байснаас эрт уяж эхэлсэн юм байна?
-Би ах дүү хоёр хул мориор нэг үе сайхан наадсан хүн. 2001 он АХ-ын 80 жилийн ойн баяр наадмаар том хул морио аймгийн наадамд аман хүзүүнд хурдлуулж, Дөрвөлжингийн 70 жилийн ойгоор ах дүү хоёр хул морио айрагдуулж байсан. Мөн бага хул морь 2004 онд шүдлэндээ Алдархаан суманд, хязааландаа аймагт айрагдаж байлаа. Хязаалан жилээ Завханмандал суманд бас айрагдсан юм байна. Тэгээд 2006 онд соёолондоо аймагт айрагдаад, Говь-Алтайн баруун бүсийн уралдаанд гурваар давхисан. Тэр жил хул морь 13 уралдаж долоо түрүүлж, зургаа айрагдсан юм.
-Тэр жилээ аймгийн Алдарт уяач цолоо авсан уу?
-Тэгсээн. 2006 онд би аймгийн Алдарт уяач болоод, 2011 онд бага дүү Отгонбат маань мөн аймгийн Алдарт уяач болсон.
-Танайхаас хэд нь морь мал уяхав?
-Бид эцэг эхээс 14-лээ. Долоон хүүгийн хоёр нь аймгийн Алдарт уяачтай цолтой болоод байна даа.
-Удам дамжсан уяачид адуугаа сайжруулах тал дээр хэр анхаарч байна?
-Дорнодын Халхгол сумаас болон “Уулс трейд”-ийн Галбадрахаас хүрэн үрээ, шарга даага хоёр авчирсан. Шарга даага нь ирсэн жилээ аймгийн наадамд айрагдаад, хүрэн үрээ нь ноднин Алдархаан сумын наадмаас эхлээд тав түрүүлж Завханмандал сумын ойд аман хүзүүдсэн. Шарга үрээ нь болохоор Алдархаан сумын наадам болон гурван багийн өдөрлөгт айрагдсан.
"Тов магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна