“Очирваанийн хүлэг” МСУХ-ны тэргүүн Ш.Батсамбуу: Тэс угшлын адуугаа сайжруулах, хурдыг нь орон даяар таниулахаас эхлээд олон ажил төлөвлөсөн
Завхан аймгийн “Очирваанийн хүлэг” МСУХ-ны тэргүүн Ш.Батсамбуутай хийсэн ярилцлагыг угшигч танаа хүргэж байна.
-“Очирваанийн хурд” МСУХ-ны шинэхэн тэргүүнтэй уулзаж байгаадаа таатай байна. Албаа аваад удаагүй байгаа байхаа.
-Өнгөрсөн тавдугаар сарын 22-нд Завхан аймгийн МСУХ-ны тэргүүний албыг хүлээн авсан. Аймгийн уяачдаас холбооны “тэргүүнээр ажиллаач” гэсэн хүсэлт ирж, тэр дагуу нь нэрээ дэвшүүлж өрсөлдөөд төлөөлөгч уяачдын 100 хувийн саналаар сонгогдсон.
-Шинэ тэргүүний цаашдын төлөвлөгөөтэй танилцаж болох уу?
-“Очирваанийн хүлэг” МСУХ-ныхоо ажлыг нь сайжруулж хөгжүүлэхийн зэрэгцээ 24 сумын салбар холбоодоо бэхжүүлэх, уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэх, Тэс угшлын хурдан адуугаа сайжруулах, хурдыг нь орон даяар таниулах гээд олон ажил төлөвлөсөн байгаа. Мөн аймгийнхаа уяачдын шинэ цагийн адуутай болох хүслийг дэмжиж хоёр азарга авч өгөхөөр амласан. Уяачид маань ч тэр азаргануудад Тэс угшлын гүүгээ хураалгаж, адуугаа сайжруулах байхаа. Одоогоор Англи азарга авах уу, эсвэл Араб азарга авах уу гэдэг дээр ярилцаж байна. Холбооны тэргүүлэгчдийн нэлээд нь малын эмч мэргэжилтэй хүмүүс байдаг учраас үржил селекцийн тал дээр санаа зовохгүй байна. Мөн 8-р сард 24 сумаа хамруулан Завхан аймгийн хурдан морьдын төвийн бүсийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүх сумдын төлөөлөл морьдыг оролцуулан нутгийн хурдан адууны чансааг таниулахын зэрэгцээ уяачдаа өндөр бай шагналаар урамшуулна гэсэн бодолтой байгаа. Танай сэтгүүлээр дамжуулаад уяачдаа энэхүү уралдаандаа өргөнөөр оролцоорой хэмээн ярьж байна.
-Шинэ тэргүүн маань уяачдын өргөөтэй болгоно гэсэн гээд уяачид баяртай байна лээ?
-Миний өмнө тэргүүнээр ажиллаж байсан Баянжаргал гуай, гүйцэтгэх захирал Ганзориг нар сайн ажиллаж, нэлээд зүйл хийсэн байна лээ. Миний хувьд түүнийг үргэлжлүүлж, илүү ихийг хийж бүтээхийг зорьж байна. Бусад аймгуудын МСУХ өөрийн гэсэн байртай, гэртэй, хурдан хурц адууныхаа хөшөөтэй байдаг юм билээ. Манайхан уяачдын ордныхоо ерөнхий зургийг гаргачихсан байсан. Түүнийг нь улам боловсронгуй болгоод ИТХ-аас албан ёсоор газар хүсч аймгийнхаа төвд сайхан ордонтой болгоно гэж бодож байгаа.
-Нийслэлд байгаа Завханы уяачид одтой сайхан наадан нутаг орны нэрийг гаргаж буй. Энэ жил гэхэд дөрвөн хүн цол авлаа. Гэхдээ ажиглаад байхад орон нутгаас зорьж ирж улсын наадамд уралдаж байгаа уяач ховор юм шиг ээ.
-Би ч гэсэн наад талаар чинь бодож явдаг юм. Тэгээд сая уяачидтайгаа уулзахдаа “газар хол гэлгүй хүрээд ирвэл би дуртай хүлээж авах болно шүү. Манай жүчээнд морьдоо тэжээж уяад уралдуулах бүрэн боломжтой” гэдгээ хэлсэн. Сайхан хүлээж авсан. Гэхдээ манай аймаг чинь зам харгуй дэд бүтэц муутай. Дээр нь нэлээд хол л доо. Талдаа 1000 км зам туулж ирнэ гэдэг уяач, морь аль алинд нь хүнд л дээ.
-Албаа аваад удаагүй учраас ажил хэргийн яриагаа энэ хүргээд өндөрлөе. Харин Даян түмний эх хүрэн халзан морины эзэн гэдгээр нь дэлгэрэнгүй ярилцахыг хүсч байна?
-Монгол Улсын Алдарт уяач Нагааранз гуай манай холын хамаатан л даа. 2000 онд хүрэн халзан морийг нь ерөнхийд нь авчихаад өөрөөр нь уяулж байсан юм. Тэгээд 2001 оны “Их хурд”-д би эндээс яваад очсон. Халзан морь маань халхын том наадамд Аварга хээрийн ар дээр аман хүзүүнд хурдалсан. Тэр үед Нагааранз ах, нэгэнт чиний адуу юм чинь өөрийнхөө нэр дээр цоллуул гэхэд нь би “та өөрөө уяж тэр холоос ирсэн. Уяачийн хөдөлмөрийг тань үнэлэлгүй яахав” гээд ахын нэр дээр цоллуулж байсан юм. Тэгээд дараа жил нь хотод авчраад төрийн наадамдаа түрүүлгэж, их цэнгэлийг эдэлж байлаа. Тухайн үед МУ-ын Ерөнхийлөгч байсан Багабанди гуай морь гарахаас өмнө манай уяан дээр ирж халзан морийг харчихаад явсан. Түрүүлснийх нь дараа дахин ирээд “ХХ зуунд баруун, тэр дундаа Завхан аймгаас их насны морь түрүүлж байгаагүй юм. Халзан морио түрүүлгэн нутаг усныхаа нэрийг дуурсгасан та бүхэнд баяр хүргэе. Тэр нутгаас төрсөн Ерөнхийлөгчийн хувьд их баяртай байна” гээд баяр хүргэж зандан ташуур бэлэглэсэн.
-Хишигбатын хонгор морины амжилт тооцогдоогүй. Тэгэхээр нээрэн бараг анхных нь болох байх шүү. Түүнээс хойш яаж давхилаа?
-Улсын наадмын дараа Дундговь аймгийн 60 жилийн ойд уралдаад уг нь түрүүлсэн. Гарсан цагаас л хөтөлсөн. Гэтэл гурван километрийн өмнө жалганаас нэг хонгор халзан морь гарч ирээд урд нь орчихсон. Нутгийн морь юм билээ л дээ. Морь уяад удаагүй байсан болохоор элдэв хэл ам хийгээгүй. Дараа нь Дундговийнхон өөрсдөө “уг нь таны морь түрүүлсэн. Гэхдээ нутгийн ой шүү дээ, ойлгоорой” гэсэн.
-2003 онд яагаад уралдуулаагүй юм бэ?
-Эхний хоёр сунгаанд түрүүлсэн шүү дээ. Дунд сунгаанд уралдаж ирчихээд уяагаа тойруулж байтал доголоод байсан юм. Тэгэхээр нь үзтэл хөлөө цохичихсон байсан. Түүнээс нь болоод явуулаагүй юм. Хэрвээ хөлөө цохиогүй байсан бол түрүүлэх байсан. Онон Тод манлай сайхан үнэн үг хэлдэг хүн байна лээ. 2002 онд хүрэн морийг түрүүлж, Аварга хээр аман хүзүүдэхэд “танай хүрэн морь гурван жил дараалан түрүүлнэ ээ. Энэ бол онцгой адуу байна” гэж байсан. Үнэхээр ч хөл нь бэртээгүй бол гурван жил дархан түрүүлэх байсан. Би тэр үгэнд нь одоо хэр нь их баярлаж явдаг юм.
-Хүрэн халзан морийг тухайн үедээ нэлээдгүй өндөр ханштай зарагдсан адуу гэдэг. Хэдээр авч байсан юм бэ?
-10 сая төгрөг тухайн үедээ өндөр ханш л даа. Тэгэхэд манай ах “Завханы морийг л ямар ч хамаагүй өндөр үнээр авч улсын наадамд түрүүлж, айрагдуулах хэрэгтэй” гэж байсан. Бид нутгийнхаа адууг үнэд оруулахын зэрэгцээ төрийн наадамд түрүүлгэж, Завханы адуу хурдан гэдгийг таниулж чадсандаа бахархаж явдаг. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг шүү дээ. Хүрэн халзан морь бид хоёр тийм ерөөлөөр учирсан байх. Ирсэн жилээ улсад түрүүлсэн шүү дээ.
-Хэд хүрсэн юм бэ?
-16 хүрээд зудтай жил өнгөрсөн. Би халзан морины дүүг хоёр жилийн дараа авсан ч хайрласаар байгаад таргалуулчихаад давхиулж чадаагүй юм. Улсын наадамд мордуулалгүй Төв аймгийн наадамд зургаагаар оруулсан. Одоо 15-16 хүрчихлээ. Тухайн үед мөн Тэсийн голын угшилтай арваад гүү авчирсан. Одоо түрүүчийн төл нь соёолон болсон байна. Нэг үе ажлын шаардлагаас мориндоо анхаарал тавьж чадаагүй ээ. Сүүлийн гурван жил морь малаа уяж, бага адуунуудаа сургаж зүгшрүүлж байна.
-Өнгөрсөн жил улсын наадамд халтар азарга зургаалуулсан санагдана?
-Тэгсээн. Сүхбаатар аймгийн Түвшинширээгээс авсан халтар азарга маань улсын наадамд зургаалсан. Дээр ярьж байсан Тэс угшилтай гүүнээсээ хураалгаад энэ жил эр унага гарсан байна лээ. Ирэх жилээс л харна даа. Уралдчих болов уу гээд горьдож байгаа. 2012 оны улсын наадамд миний нэг шарга морь хүүхэдгүй дөрвөөр давхисан шүү дээ. Санаж байна уу?
-Нээрэн тийм шүү дээ?
-Уг нь их хурдан байсан юм. Цагаан хөтөл хүртэл Ерөөлтийн халзантай тасархай түрүүлж явснаа гэнэт зогсоод хүүхдээ унагаагаад. Тэгснээ эргэж давхиад зурхай дээр дөрвөөр орж ирсэн ч дүрмийн дагуу тав ухрааж есөөр барьсан.
-Хаанахын адуу вэ?
-Түвшинширээгийн Халцгай Даймий гэж хүний адуу.
-Дээр асуух гэж байгаад мартаж. Хүрэн халзан морийг улсын наадамд түрүүлэхэд хэн уяж байсан юм бэ?
-Нагааранз гуайн том хүү нь. Их хурдад ч тэр, улсын наадамд ч тэр гардаж уясан. Улсад түрүүлдэг жил нь Дуламсүрэн Тод манлай зөвлөхөөр ажилласан юм байна.
-Та санал тавьсан юм уу?
-Тиймээ. Би нэг үе бөх болох гээд “Хүч” нийгэмлэгт тамирчин байсан юм. Тэгэхдээ Дуламсүрэн начинтай хамт бэлтгэл хийдэг байлаа. Тэр үеэс танина л даа. Тэгээд хүрэн халзан морио авч ирчихээд “та уяж өгөөрэй” гэж хэлсэн юм.
-Батчулуун Манлай нэг үе морьдыг тань уяж байсан. Хэвээрээ юу?
-Батчулуун Манлай миний морьдыг гурван жил уясан. Шарга морийг маань их сайн уяж, сайхан давхиулсан. Өнгөрсөн жил халтар азаргыг “Торгоны зам” компанийн захирал Гантөмөрийн дүү Сонгууль гэдэг залуу уясан. Энэ жилээс Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Бямбасүрэн гэдэг хүн морьдыг маань уяж байгаа.
-Адуу нэлээдгүй цуглуулсан болов уу хэмээн таамаглаж байна?
-Хэнтий, Сүхбаатар, Дорнодоос нутаг орондоо хурдалж байсан сайн адуунуудаас авсан. Энэ жил Дүнжингаравт хээр азарга есөөр давхилаа. Шүлхий гарч уяа алдаад халтар азарга, шарга морь хоёроо явуулсангүй. -Шинэ цагийн адууны төлөөллөөсөө танилцуулаач. Ямар үүлдрийн азарга тавьсан бэ?
-Оросын Читиэс авчирсан азарга бий. Төлүүд нь уягдаж байна. Мөн Отгонбаатарын Лексус гээд Араб азарганы төлөөс авсан. Энэ жил их сайн давхиж байгаа. Сая эрлийз морьдын уралдаанд аман хүзүүднэ лээ. -Хилийн чинадад морь уралдуулдаг уяач бизнесменүүд цөөнгүй болж. Батсамбуу захирлын хувьд тэр талаар бодсон зүйл байна уу?
-Америкт уралдаж байгаа уяачдынхаа морьдыг очиж үзсэн. Монголчууд угаасаа хийморьтой юм болохоор морьд ч гэсэн сайхан давхих юм билээ. Тэгээд Америкт морь авч уралдуулъя гэж бодож байгаа шүү. Манай гэр Америкт байдаг. Гэрийн ойрхон олон жүчээ байдаг юм. Яваандаа Улаанбаатар хотын ойролцоо цэвэр адуу уралддаг морин тойруулга барих нь зүйтэй гэж боддог. “Макс”-ын Ганбаатар, УИХ-ын гишүүн байсан Бадамсүрэн нар Налайхт тойруулга барихаар төлөвлөж байгаа гэсэн. Би уулзаад хамтарч ажиллахаа илэрхийлсэн.
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Шинэ тэргүүн сэтгүүлийн хуудсаар дамжуулан нийт уяачдадаа мэндчилгээ дэвшүүлэх боломжтой.
-Баярлалаа. Завхан аймгийнхаа малчид, хөдөлмөрчид, уяачдадаа тэгш ойн баяр наадмууддаа өргөн дэлгэр оролцож, сайхан наадацгаагаарай хэмээн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна