Н.Төгсбилэг: Хул морь маань намайг олон баярлуулсан
А.Тэлмэн
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Н.Төгсбилэг: Хул морь маань намайг олон баярлуулсан
-Залуу уяачийн хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Нагац ах маань морь уядаг байсан учраас багаасаа хурдан морь унасан. Дөрөв таван жил уралдааны морь унаж байгаад хасагдаж, аравдугаар ангиа төгсөөд өөрөө бие даан морь уяж эхэлсэн. Анх хүрэн морь уяж соёолонд нь сумынхаа наадамд айрагдуулж байсан. Тэгж л анх уяачийнхаа гарааг эхэлсэн дээ. Өнгөрөгч 2011 онд ах Тамиртайгаа хамт Сүхбаатар аймгийн Халзан сумаас хоёр гурван адуу авчирсан. Тамир ахыг мэдэх байх. Дуучин шүү дээ.
-Оюунцэцэгтэй хамтран дуулдаг мөн биз дээ?
-Тиймээ. Миний төрсөн ах байгаа юм. Ах маань Сүхбаатарын хүргэн болж, Оюунцэцэг эгчийн хамаатнуудаас ганц нэг адуу авсан юм. Тэгэхэд авсан хул морь мааь сайхан давхиж, намайг олонтаа баярлуулсан. Харамсалтай нь өнгөрсөн жил аймгийн ойгоор эндүүлчихсэн. Түүнээс өмнө нийлсэн жилээ 2012 онд манай сумын 60 жилийн ой болон 2013 оны өвлийн хоёр ч бүсийн уралдаанд түрүүлээд байсан юм. Тэгээд зун сумынхаа наадамд хоёроор ирээд, аймгийн наадамд очоод эндчихсэн. Сайхан хүлгээ эндүүлсэндээ харамсаад л байгаа. Одоо над дээр уягдаж байгаа нь найз Сүхбаатарын маань сайхан хүрэн морь байна. Бас миний нэг бор үрээ байна. Бор үрээ маань өнгөрсөн өвөл аймгийн бүсийн уралдаанд дөрвөөр давхисан.
-Морь уясан цагаасаа хойш хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Аймгийн бүсийн наадмаас хоёр түрүү, хоёр айрагтай. Сумын баяр наадмаас гэвэл 5-6 айраг бий. Харьцангуй залуу хүн учраас мэдэхгүй чадахгүй зүйл бишгүй гарах юм. Түүнийгээ нутгийнхаа ах нараас асууж сураглаад явж байна. Манай эндхийнхэн адуу тэжээнэ гэдгийг мэддэггүй байсан. 2006-2007 оны үеэс л тэжээж эхэлж байгаа. Би ч мөн ялгаагүй бусдын жишгээр тэжээчих гээд л үзэж байна.
-Дуучин Тамирыг ах дүү олуулаа хэмээн дуулсан. Танаас өөр морь сонирхдог хүн бий юу?
-Манайх эцэг эхээс 16-уулаа. Түүнээс 11 нь хүү. Банди нараас хөдөө байдаг ганц нэг нь морь мал уяна. Тамир ах сүүлийн үед моринд их хорхойтой болоод байгаа.
-Эрдэнэхайрханчууд дуулж хуурддагаараа зартай. Тэр тусмаа “Алтан” багийнхан. Төгсбилэг уяач мөн тэдний нэг биз?
-Дуулна аа. Манай багаас олон сайхан дуучин төрсөн. Уртын дууны холбооны дэд тэргүүн Баяр-Эрдэнэ, түүний дүү Сүхбаатар, манай ах Тамир гээд цөөнгүй уртын дуучид бий. Сургууль соёлын мөр хөөгөөгүй ч гэсэн сайхан дуулдаг улс хөдөөгүүр олон бий. Орсон гарсан улс дуулахыг нь сонсчихоод гайхаад л байдаг юм. -Танайхнаас хэд нь дуулахав?
-Ээж маань сайхан дуулна. Бас манай хоёр дүү их сайхан дуулдаг.
-Морь мал цоллох уу?
-Хааяа тийм санал ирдэг л юм. Гэхдээ цолны магтаалыг нь цээжлээгүй болохоор цоллодоггүй.
-Найранд гурван дугараатай залуу уяачийнхаа цаашдын ажилд амжилт хүсье. Уясан хүлгэд нь хурдан байж, уралдсан болгондоо түрүүлж, айрагдаж байх болтугай.
-Баярлалаа, тэр ерөөл бат оршиг.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна