АХ-ын 86 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангууд

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 15 -нд

1. Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баасанбазарын зээрд. Зээрдийг МУ-ын Манлай уяач Чойжмаагийн Цэрэндэжид уяа сойлгыг нь тааруулжээ.
2. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Гончигжавын Алтангэрэлийн Сүлд хүрэн. Хүрэн үрээ 2005, 2006 оны төрийн их баяр наадамд магнайдаа тоосгүй хурдалж байсан.
3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Цэндийн Бямбадоржийн хонгор.
4. Завхан аймгийн Улиастай сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Лхагвын Цандэлэгийн хүрэн.
5. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваасамбуугийн Жаргалсайханы Тод хээр. Хурдан хээр соёолондоо АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдэж амжилтаа ахиулсан юм.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна