АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд түрүүлж, айрагдсан хурдан их морьд

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 14 -нд

1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул,МУ-ын Алдарт уяач Бат-Очирын Энхболдын Дүүгүүр саарал. Дүүгүүр саарал 2005 онд Өндөр гэгээн Занабазарын 370 жилийн ойн Бат оршил өргөх их даншиг наадамд айргийн таваар хурдалж, 2007 онд давхар уяагаар “Их хурд-4” наадамд зургаад хурдалсан юм.
2.Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Түвдэнгийн Батцоожийн хонгор халзан. Хонгор халзан Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд эрлийз дээд насанд айргийн таваар давхижээ.
3.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Цогтын Батсайханы Сарт хүрэн морь. Сарт хүрэн “Хотгойдын хурд-2007” төвийн бүсийн хурдан морины уралдаанд айргийн гурваар хурдалж байсан хурдан буян.
4.Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Л.Олонбаярын хээр.
5. Улаанбаатар хот Налайх дүүргийн, аймгийн Алдарт уяач Хаянхярваагийн Цогнойжамцын хул. Хул морь Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-3” наадамд айргийн таваар хурдалж байсан юм.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна