АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 14 -нд

1.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул “Мон Уран” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Батсүхийн Наранхүүгийн бага шарга.  Шарга азарга 2000 онд шүдлэндээ АХ-ын 79 жилийн ойн баяр наадам болон “Тамирын хурд-2000” наадамд тус тус түрүүлэн, мөн Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн уралдаанд айргын гуравт, 2001 онд АХ-ын 80 жилийн ойн наадамд айргийн дөрвөөр ирж, дараа жил нь соёолондоо АХ-ын 81 жилийн ой, төрийн их баяр наадам болон давхар уяагаар Дундговь аймгийн 60 жилийн ойн баяр наадамд магнайдаа тоосгүй хурдалж, 2003 онд АХ-ын 82 жилийн баяр наадамд айргийн дөрвөөр давхиж, үүний дараа 2004 онд АХ-ын 83жилийн ой, Алтан Овооны төрийн тахилга наадам, Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-3” наадмуудад мөн л магнайдаа тоосгүй хурдалж үнэхээр хурдан буян гэдгээ бататгасан юм.  Шарга азарга АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд түрүүлж давхар уяагаар “Их хурд-4” наадамд аман хүзүүдэж, АХ-87,88 жилийн төрийн их баяр наадмаар мөн л түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн билээ.
2.Завхан аймгийн Яруу сумын уугуул,аймгийн Алдарт уяач Цагаанбандийн Баянжаргалын Магнай халтар. Магнай халтар 2006 онд “Тамирын хурд-2006” наадамд айргийн таваар хурдалж, 2007 онд давхар уяагаар “Их хурд-4” наадамд магнайдаа тоосгүй иржээ.
3.Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул Дашзэвэгийн Ганбатын Босоо дэлт хүрэн азарга. Босоо дэлт давхар уяагаар шигшмэл хурдан хүлгийн “Их хурд-4” наадамд айргийн гурваар, 2008 онд АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдэж байсан юм.
4. Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Нямдэлэгийн Баатарын Пума хул.
5. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Маналжавын Дашцэдэвийн улаан хээр.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна