“Боржигон-2007” төвийн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан шүдлэнгүүд

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 10 -нд

1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай  уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хээр шүдлэн магнайдаа тоосгүй түрүүлжээ.  Хээр үрээ АХ-ын 86 жилийн ой төрийн их баяр наадамд аман хүзүүдээд, давхар уяагаар ийн төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн билээ.
2. Ховд аймгийн Дарви сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Батчулууны Мөнхтөрийн Таван цагаан аман хүзүүнд хурдалсан байна. Таван цагаан Б.Мөнхтөр Тод манлайн унаган адуу бөгөөд 2006 онд даагандаа Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой төрийн их  баяр болон “ Тамирын хурд” хангайн бүсийн наадамд тус тус айргийн гуравт хурдлаад, Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд аман хүзүүдэн, 2007 онд шүдлэндээ улсын баяр наадамд гурваар давхиж, Боржигон-2007 төвийн бүсийн  наадамд аман хүзүүдсэн юм. Түүний дараа жил хязааландаа “Заамарын хурд-2008” төвийн бүсийн уралдаанд айргийн таваар хурдалж наадамчин олноо баясгаж байсан билээ.
3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Г.Отгонбаатарын зээрд
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул С.Цэмбэлийн сартай хээр
5. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцогийн хүрэн халзан

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна