“Боржигон-2007” төвийн бүсийн уралдаанд түрүүлж,айрагдсан хурдан соёолонгууд

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 09 -нд

1.Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уугуул аймгийн Алдарт уяач Гомбосүрэнгийн Адъяасүрэнгийн хонгор.  Хонгор соёолон 2007 онд давхар уяагаар “Говь-Шанх-3” бүсийн уралдаанд мөн түрүүлсэн ба аймаг, сумдын баяр наадмаас нийт 10-н түрүү, гурван айраг хүртсэнээс 2007 онд соёолондоо найм уралдан долоо түрүүлж “Түмний эх” цол авчээ.
2.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат Готовын Нямсамбуугийн халтар соёолон аман хүзүүнд хурдалжээ. Халтар соёолон 2008 онд их нас АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд айргийн дөрвөөр хурдалж байсан юм.
3.Архангай аймгийн Хотонт сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэнгийн зээрд соёолон.
4.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, МУ-ын Манлай уяач Бат-Очирын Эрдэнэгэрэлийн хонгор соёолон. Хонгор соёолон 2005 онд шүдлэндээ Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 370 жилийн ойд айргийн таваар хурдалж, 2007 онд АХ-ын 86 жилийн ойд түрүүлж, давхар уяагаар “Говьшанх-3” говийн бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхиж байсан хурдан хүлэг билээ.
5.Хэнтий аймгийн Баянмөнх сумын харъяат Содномын Батзаяагийн зээрд соёолон.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна