“Боржигон-2007” төвийн бүсийн уралдаанд түрүүлж,айрагдсан хурдан их морьд

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 09 -нд

1.Ховд аймгийн Дарви сумын уугуул “Бумбат ноёлог” ХХК-ийн захирал МУ-ын Тод манлай уяач Батчулууны Мөнхтөрийн Аварга хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлжээ. Хээр морь 2006 онд Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр наадамд айргийн тавд хурдалж, “Тамирын хурд-2006” төвийн бүсийн хурдан морины уралдаанд дөрвөөр давхиж байсан. Харин 2007 он гарсаар жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2007” хаврын бүсийн уралдаанд дөрвөөр давхиж, уясан эзний магнайг тэнийлгэж байжээ. 2009 онд Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн наадамд айргийн тавд хурдалж, 2010 онд шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанууд энэхүү амжилтаа бататгасан юм.
2.Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул МУ-ын Алдарт уяач Баярмагнайн Тэрбишийн хүрэн халзан морь аман хүзүүнд давхижээ. Хүрэн халзан морь 2003 онд соёолондоо АХ-ын 82 жилийн ойн баяр наадамд айргийн гурваар хурдалж, давхар уяагаар Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлж байсан билээ.
3.Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уугуул аймгийн Алдарт уяач Гомбосүрэнгийн Адъяасүрэнгийн алаг морь. Алаг морь аймаг, сумын ойн баяр наадмуудад нийт 10 түрүүлж, тав айрагдсан хурдан буян юм.
4.Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн Алдарт уяач Базарширийн Доржпүрэвийн Буган халиун.
5.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул “Ти энд Ди Си” ХХК-ийн захирал А.Зангадын цавьдар морь айргийн тавд хурдалжээ.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна