“Боржигон-2007” төвийн бүсийн уралдаанд түрүүлж,айрагдсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 09 -нд

1.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн Ерөнхийлөгч, МУ-ын Тод манлай  уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн азарга магнайдаа тоосгүй түрүүлжээ. Энэхүү хүрэн азарга 2008 онд  “Заамарын хурд-2008” төвийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж байсан юм.
2.Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Нийсэлийн  Алдарт уяач  М.Дашцэдэвийн хээр азарга аман хүзүүнд хурдалжээ. Хээр азарга Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Сумъяагийн унаган адуу бөгөөд АХ-ын 86 жилийн ойд айргийн тавд хурдалж, давхар уяагаар төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн нь энэ юм.
3.Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, “Жинстийн овоо” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Д.Равдандоржийн хонгор. 2004 онд шүдлэндээ Алтан-Овооны их тахилга наадамд айргийн гурваар хурдалж, 2007 онд шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаанд долоод хурдалж байсан энэ хурдан буянг морь сонирхогчид андахгүй бизээ.
4.Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, Тод манлай уяач Б.Содномцогийн Шагай халзан.  Халзан азарга Төв аймгийн Жаргалант гаралтай энэ хурдан буян Төв аймгийн Лүн, Булган аймгийн Дашинчилэн сумдын 80 жилийн ойн баяр наадмуудад айрагдаж  байсан юм.
5.Сүхбаатар аймгийн Дарьганга  сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ц.Бямбадоржийн Мөнгөн хөлт. Дарьгангын бэсрэг угшлуудын нэг Дүйдэн харын угшилтай Мөнгөн хөлт 2002 онд хязааландаа улсын наадамд гурваар давхиж, Дундговь аймгийн 60 жилийн ой түрүүлж байсан бол 2003 онд соёолондоо улсын наадамд аман хүзүүсэн. Харин 2004 онд улсын баяр наадамд аман хүзүүдээд, давхар уяагаар “Алтан-Овооны” их тахилга наадамд айргийн гуравт хурдалж, 2007 онд шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаанд 11-ээр давхиж байсан юм.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна