Түүхэнд үлдсэн алдартай хүлгүүд
А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 06 -нд
Морьд туурай хөлөөрөө довтолдог түрэмгий ааш авиртай амьтан гэдэг төсөөлөл үндсээрээ буруу юм. Тэд айсан үедээ зугтаж амиа авардаг дээд зэргийн төрөлхийн зөн совинтой. Зөвхөн тэсвэр тэвчээр, хүний төлөө ажиллах эвдэршгүй итгэлтэй энэ амьтны хувьд маш онцгой тохиолдолд л хүн, морь хоёрын хооронд үл ойлголцох байдал гарч болох юм. Ганцхан морины түүхээр ялалт, ялагдлын асуудлыг шийдэж байсан тохиолдол олон. Ийм морьд хүн төрөлхтний түүхэнд марташгүй мөр үлдээж унасан эзэнтэйгээ, эсвэл тодорхой үйл явдалтай нэр холбогдон түүхэнд үлджээ. Тэд эрэлхэг зориг, үнэнч нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог.
Буцефал
Энэ морь агуу их Александр хааны хүлэг байжээ /МЭӨ 356-323/. Александр хаан Египетээс Энэтхэг хүртэл оршиж байсан бүх улс гүрнийг эзэлж чадсан юм. Түүний эцэг 13 талын буюу моринд өгч байсан хамгийн их үнээс гурав дахин их үнээр энэ азаргыг худалдаж авч хүүдээ өгчээ. 12 настай ханхүү эмнэг азаргаа өөрөө сургаж үнэнч хүлэг морио болгосон гэдэг. Тэр үеэс хойш ханхүү, Буцефал азарга хоёр салаагүй юм. МЭӨ 327 онд Гедаспес хотын орчим тулалдаанд Буцафел амь үрэгдэж Александр хайртай азарганыхаа дурсгалд зориулж өөрийн үндэслэсэн хотод Буцафелия гэдэг нэр өгчээ.
Бабека
XI зуунд Исламчуудын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж байсан Испанийн босогчдын удирдагч Родриго Диасын морийг Бабека гэж нэрлэдэг байжээ. Диас 1099 онд Валенса хотод Исламынхны бүслэлтэд орж амь үрэгдсэн байна. Үхэхийнхээ өмнө тэрээр дайчдадаа түүний шарилд бүрэн хувцас, зэвсэг хэрэгслийг агсаж моринд нь бэхлээд дайсны эсрэг тулаанд орохыг тушаасан байна. Шөнө дундын үед Бабека босогчдын цэргийн тэргүүнд гарч хотын хананд ойртож иржээ. Гайхаж балмагдсан Исламчууд Диас үхэгсдээс эргэж ирлээ хэмээн зугтаж байсан түүхтэй.
Команчи
1876 оны долдугаар сарын 25-нд генерал Кастерс 3000 морин цэргийг удирдан Монтана мужийн нэгэн жижиг хотын дэргэд шейн, сиу омгийн дайчдын эсрэг тулалдаанд оржээ. Тулаанд хоёр тал ихээхэн хохирол хүлээж 263 цэрэг, 319 моь алагдсан байна. Энэ цуст тулаанд оролцсон морьдын дундаас Команчи гэдэг нэртэй хүрэн морь ганцаар амьд үлджээ. Тэр үеэс хойш түүнийг АНУ-ын түүхэн дэх хамгийн алдартай морьдын жагсаалтанд бичиж үлдээсэн аж. Команчиг уг тулаанаас хойш уналга эдэлгээнд ашиглалгүй байсаар өнгөрөөсөн байна.
Сефтон
Сефтон гэдэг азарга Лондонгийн Гайд паркад Ирландын чөлөөлөх армийн босогчид бөмбөг дэлбэлэх үед тэсвэр хатуужлын бэлгэдэл болжээ. 1982 оны зургадугаар сарын 20-нд болсон дэлбэрэлтэнд хатан хааны торгон цэргийн долоон морь, хоёр хүн үхсэн юм. Ирланд морь хүнд шархадсан боловч нэг жилийн дараа албандаа эргэж ирсэн аж. Тэр 21 нас хүртлээ алба хааж, долоон жилийн дараа нас баржээ. Түүнийг Мельтон дахь амьтан хамгаалах хүрээлэнд оршуулсан байна.
Копенгаген ба Маренго
Зарим морь эздээсээ дутуугүй алдар хүндтэй болсон түүх бий. Герцог Веллингтоны Копегаген нэртэй азарга Ватерлоогийн тулалдаанд өндөр хашаан дээгүүр харайж эзнээ Францын цэргийн нэхэлтээс аварч байжээ. Түүнийг цэргүүдийн дотор эзнийх нь адилаар хүндэтгэн хайрлаж байсан байна. Копенгагенийг 1836 онд үхэхэд цэргийн ёслол хүндэтгэл үзүүлэн оршуулжээ. Мөн Таймс сонины үхэгсдийн буланд нэрийг нь бичиж байсан байна.
Напалеоны араб үүлдрийн хайртай азарганы араг яс Сендхерстийн цэргийн түүхийн музейд байдаг. Маренго хотын дэргэд 1800 онд болсон тулалдааны дараа эзэн хаан хайртай хүлгээ энэ нэрээр нэрлэжээ.
1798 онд Маренгог олзлон авсан байна. Тэр найман удаа шархадсан ба олон тулалдаанд Напалеоны дайны хүлэг болон оролцжээ. 1812 онд Москваг эзлэн авах үед эзэн хаан энэ морио унаж явсан түүхтэй.
Копенгаген, Маренго хоёр хоёулаа 1815 оны зургадугаар сарын 18-ны Ватерлоогийн тулалдаанд эздийнхээ хамт оролцож байсан юм.
“Дэлхийн адуу” нэвтэрхий толиос
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна