Сумын Алдарт уяач А.Тэгшжаргал: Өнгөрөгч онд саарал алаг даагаараа л сайн наадлаа даа


Дорнод аймгийн Баянтүмэн сумын "Баянтүмэнгийн хурд" МСУХ сэтгүүлийн маань "Холбоод" буланд оролцсон билээ. Оны босгон дээр Шилдэг уяачаар шалгарсан сумын Алдарт уяач А.Тэгшжаргалын ярилцлагыг хүргэж байна.
-Оны босгон дээр Шилдэг уяачаар шалгарсан явдалд баяр хүргэе. Мөн аймгийн Алдартын болзлыг хангаж буй уяачийн нэг гэж сонссон. Амжилтаасаа хуваалцаач?
-Баярлалаа. Аймгийн Алдартын тухайд мэдээгүй л явна. Өнгөрөгч онд Баян-Уул сумын 90 жилийн ойд саарал алаг даага айрагдаж, Сэргэлэн суманд болсон “Алтан түрүү” наадамд борлог даага түрүүлж, шарга соёолон айрагдсан гээд нийтдээ 4-5 айраг, түрүү хүртсэн. Ерөнхийдөө саарал алаг даагаараа л сайн наадлаа даа. Манай унаган адуу. Тав уралдаж хоёр түрүүлж, гурав айрагдсан. Эх тал нь манай Зул хонгорын дүү болох гүү. Эцэг нь барга цустай азарга. Мөн Халхгол сумын 90 жилд халиун их насны морь түрүүлсэн ч будилаантсан гээд хасагдсан.
-Аймгийн чанартай наадмын хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Аймаг, сумдын ойн наадмуудын арваад түрүү бий байх. Надад гурав, дөрвөн жилийн өмнө Сүхбаатараас авчирсан нэг хар азарга бий. Үрээнд нь авчраад тэр жилээ Баянтүмэн сумандаа болон Чойбалсангийн ойд түрүүлгээд, аймгийнхаа ойд 12-т давхиулсан. Хязаалан Хан уулын тахилгад түрүүлээд, Булган суманд очиж түрүүлсэн. Бас нэг ухаа морь сумандаа айрагдчихаад Чойбалсангийн ойд орж байсан. 2003 онд Сэргэлэн суманд очиж нэг соёолон морь түрүүлгэж, нэг хязаалан аман хүзүүдүүлж байлаа. Бас 2004 оны “Алтаргана”-д шарга соёолон морь түрүүлгэсэн. Ноднин хаврын уралдаанд нэг бүдүүн морь дээгүүр давхиж, уяачдын холбооны 15 жилд бор морь арваар хурдалсан. Уржнангийн уяачдын холбооны баяраар шарга морь зургаалсан.
-Удам дамжсан уяач гэдгийг мэдэх юм байна. Хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулсан бэ?
-Би чинь багаасаа хурдны морь унасан. Аймгийн наадамд аав, ах нар болон хүмүүсийн морийг унаж таван түрүү авч байлаа. Тэгээд 15-16-тай мориноос хасагдаад аавыгаа дагаж морь уяж эхэлсэн дээ.
-Унаган адуугаараа наадна биз?
-Ер нь л унаган адуугаараа. Гэхдээ Сүхбаатарын Сүхбаатар сумаас хэдэн битүү адуу авчраад суманд хоёр, гурав түрүүлгэсэн. Ер нь Сүхбаатараас нэлээн цус сэлбэсэн. Төлүүд нь одоо л сайхан гарч байна. Мөн ойр хавийн эрлийз азаргатай хүний адуунд гүүгээ тавьж шинэ цагийн ганц нэг унага, сарваатай болоод байгаа.
-Танай аймаг гурван ч удаагийн бүсийн уралдааныг авч зохион байгуулсан. Дээр нь Баянтүмэн суманд аймаг болон улсын бүсийн наадмын хурдан морьдын уралдаан болдог онцлогтой шүү дээ.
-“Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд соёолон морь 16-17-гоор оруулсан. Өмнөх зүүн бүсэд бас нэг соёолон морь 15-д хурдлуулж байсан.
-Хаврын уралдаанууд ойртож байна. Энэ жил хаана, хаана уралдах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хавар манай Баянтүмэн суманд уралдаан цөөхөн болдог юм. Уяачдын холбоо зохион байгуулдаг уралдаанаас гадна уяачид хоорондоо бооцоотой уралддаг. Тэгээд л сумдаар ганц нэг уралдвал уралдана даа. Миний хувьд энэ жил Сүхбаатарын “Жавхлант шарга” руу явах санаатай, арваад морь тэжээж байна. Би гурван хүүхэдтэй. Охин маань миний морьдыг унадаг юм.
-Цааш, цаашдын уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна