Аймгийн Алдарт уяач Ц.Отгонбаатар: Намайг хоёр улаан мориор минь нутгийнхан андахгүй
А.Тэлмэн
Дорнод аймгийн Баянтүмэн сумын хийморилог уяачдын нэг аймгийн Алдарт уяач Ц.Отгонбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэе.
-Морь уях үйл хэрэгт шамдаад хэдий хугацаа өнгөрөв. Аймгийн Алдарт хэмээх эрхэм цолыг хэдэн онд хүртсэн бэ?
-Гурван түрүү, 22 айргаар аймгийн Алдарт уяач цолыг авч байсан. Би чинь 1970-аад оноос морь уяж эхэлсэн хүн. 1970 онд аймагт хязаалангийн түрүү, 1987 онд аймагт халтар азаргаар түрүү, Булган сумын 50 жилийн ойгоор шаргал соёолон түрүү, 1983 оны аймгийн наамаар хязаалан, даага тав, гурваар давхиулж байсан. Түүнээс хойш тогтмол амжилттай наадсан. Надад Энхдулаан, Даншиг гээд хоёр хурдан улаан морь байсан. Аймгийн наадамд айрагдуулаад, МНТ-ны 750 жилийн ойд соёолон морьдтой очиж байлаа. Тэнд 400 гаруй соёолон уралдсанаас 130-аар давхисан. Намайг хоёр улаан мориор минь Дорнодынхон андахгүй. 2000 он гартал хоёр улаан морь маань байсан. Тэр хоёроос хойш шинэ залуу морьд алдаг оног оруулсаан. Миний амжилтын голыг хээр азарга, улаан азарга, хоёр улаан морь аймаг, аймгийн бүсийн наадмуудад тогтмол хурдалж нугалсан даа. Манай сумын уяачдын холбоо1998 онд анх байгуулагдаж гурван сард аймгийн урд Өгөөмөрт зүүн гурван аймаг нийлсэн уралдаан зохиосон юм. Хамгийн сүүлд улаан морио тэнд аман хүзүүдүүлсэн.
-Унаган адуугаараа амжилттай наадна гэдэг уяач хүний бахархал байдаг. Таны хувьд?
-Нутгийн Буянт гэдэг хүнээс эх тал нь Халхгол, эцэг тал нь Түмэн угшилтай аймагт хоёр түрүүлж, хэд айрагдсан азарганы төл халтар азарга авсан юм. Аймгийн наадамд хоёр айрагдаж, нэг түрүүлсэн адуу. Гэхдээ жижиг наадмуудад олон айраг, түрүү авсаан. Үр төлүүд нь Энхдулаан, Даншиг улаан, Толбот улаан гээд улаан голдуу адуунууд гарч сайн давхисан. Эх тал нь манай унаган адуу. Одоо ч бас адууныхаа цус энд тэндээс сэлбэж л байна.
-Хаана, хаанаас адуу авч чанар чансааг нь сайжруулсан бэ?
-Баруун талаас Тод манлай уяач Бандгаа Ганхуягийн Тогоруу угшлын адуугаар цус сэлбэсэн. Мөн Цоохорын Бадамсүрэнгийн адууны Араб, Англи азарганы цустай шинэ цагийн монгол адуунууд бий болж байна. Халхгол, Сүхбаатар аймгийн Түвшинширээгээс ч гүүнүүд авсан.
Миний үед цагаан өвсөөр уралдуулдаг байсан. Одоо ч тэжээл, тариа гээд өөр болж. Тэжээлгүй адуу уралдахад ч хэцүү болж. Гурав, дөрвөн жилийн өмнөөс морьдоо тэжээж эхэлсэн. Тэжээл гэдэг чинь нарийн байдаг юм байна. Тэжээсэн адуу бяр тэнхээ ихтэй ч хөл нь гүйцэхгүй эмгэг авчих гээд болохгүй юм.
-1970-аад оноос хурдан хүлгийн уяа эвлүүлсэн гэсэн. Орон нутгийн ихэнх уяачдын нэгэн адил удам дамжсан уяач уу?
-Манай аав Цог гэж сайн уяач байсан. Тэр үед амины адуу гэж бараг байхгүй. Аав маань 1970-аад он хүртэл нэгдэл нийгмийн морьд уяж байсан . Нэгдлийн алаг, борлог, шарга морь гээд хурдан хүлгүүд аймгийн наадам, хаврын спартакиадуудад олон түрүү, айраг хүртэж байсан. Би 1963 оноос уралдаан морь унаж 14-15-тай хасагдаад адуу мал гэж байгаад 1974-1977 оны хооронд Улаанбаатар хотод Улаанхуарангийн 029 дүгээр ангид цэргийн алба хаасан. Тэгээд 1982 онд халтар азаргыг шүдлэн үрээ авч 1983 оноос хурдлуулж эхэлсэн дээ. Сүүлийн үед ч би арын албанд л үлддэг болж. Хүүхдүүд л залгаж уяж сум орон нутагтаа нэр дээрээ давхиулж байна. 2014 онд аймагт болсон зүүн бүсэд хоёр бага насны адуу 24, 30 хэдээр давхиулсан. Би нэг охин, дөрвөн хүүтэй.
-Нууц товчооны 750 жилд очсоноос хойш гадагшаа гарч наадаагүй юу?
-1990 хэдэн онд Хэнтийн Галшар луу Өвгөн ноёны наадамд очсон. Манай улаан морь их насанд 15, 16-аар зарлуулж байгаад хүүхдийн олом нь тасраад, тэгэхэд бага охин маань унаж байсан юм. Эмэгтэй хүүхэд чинь яахав дээ, айгаад татсаар байгаад 68-аар орсон. Наадмаас өмнө Галшарын Аргалт уулын ард сунгахад улаан морь түрүүлж байсан юм.
-Залуудаа сумын аварга малчин болж байсан гэсэн. Хэдэн онд вэ?
-1978-1985 он хүртэл малын тарга хүч авахуулалт, мал төллүүлэлтээр сумандаа аваргалж байсан. Мөн Эвлэлийн Төв хорооны алт, мөнгөн медалиар шагнуулснаас гадна залуучуудын тав, зургадугаар жилийн гавшгайч болж байлаа. Одоо манайх адуу, хонь, ямаа давамгай таван хошуу малтай.
-Ярилцсанд баярлалаа. Сар шинээс өмнө сэтгүүл маань уншигчдын гарт хүрэх учраас мэндчилгээ дэвшүүлэх боломж олгоё.
-Монголын бүх ард түмэн, нийт уяачдадаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
"Тод магнай" сэтгүүл №61
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна