Аймгийн Алдарт уяач Х.Мөнх-Очир: Морь уях гэдэг мэргэжлийн шахуу ажил болж дээ


Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хайдавын.Мөнх-Очиртой ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1957 онд Баргын шивээ хэмээх газар төржээ.
-Их уяачдын хүй цөглөсөн Иххэт сум удамт уяачдаар баялаг юм. Мөнх-Очир Алдартын хурдан морьтой холбогдсон түүхийг нэхэн санагалзваас?
-Бор Тойгийн Жамъян гэж манай ах болох буурал уяач байлаа. Тэр ах маань 1988 онд миний хүрэн азаргыг уяж хамгийн анх аймгийн наадамд тавд оруулж байсан. Түүнд би машид урамшин, хурдан удмын адуу цуглуулж эхэлсэн. Жамъян гуай тэр жил миний азарганаас гадна их нас түрүүлгэж, манай сумын нэрт уяач Нарангэрэл гуай гурван түрүүг нь авч, Иххэтийнхэн таван түрүү хэд хэдэн айргийг нь авч байсан юм. Тийм сайхан бахдалт жил анх морь уяж эхэлсэндээ одоо хэр нь бэлгэшээж явдаг даа. Ний нуугүй хэлэхэд ах нь төрийн ажил алба гээд өөрөө морио гардаж уяж байсан нь бага. Миний багын найзууд Цагааны Бямбацогт, аймгийн Алдарт уяач Нууц нар уяж хурдлуулж байсан даа.
-Энд тэндээс хурдан адуу цуглуулсан гэсэн. Хаа хаанаас авав. Ер нь танай адууны гол цөм нь...?
-1973 онд манай аав Лхасүрэн гуайн адууны угшилтай гүү мөн Адилбиш гуайн болон Совдын Ухна гуайн адууны угшилтай хонгор азарга авсан байдаг. Хонгор азарганы маань төл хонгор халзан азарга болон ер нь түүний улбаатай адуунууд надад нэлээд бий. Би 1980 онд цэргээс халагдаж ирээд, 1988 онд анх морь уяж тэр нь айрагдаж байгаа нь тэр. Тэрнээс хойш улсад хоёр ч удаа очиж уралдсан.
-Хэд хэдэн оны наадмуудад вэ?
-Жамъян, Нарангэрэл нарын уяачидтай хамт 1989 оны улсын наадамд очиж азаргаа 30 хэдээр давхиулж байлаа. Түүний дараа 1997 онд очиж шүдлэн үрээ 11-д оруулсан. Мөн МНТ-ны 750 жилийн ойд азаргаа 13-аар давхиулсан. Тухайн үедээ хамгийн өтгөн наадамд тооцогдож байсан 750 жилийн ойд манайхнаас Нарангэрэл гуай, Баяндэлгэр өвгөн гээд хэд хэдэн өвгөчүүл явж байсан юмдаг. Дээд тал нь Баяндэлгэр гуайн азарга зургаад орж, Совдын Ухна гуайн азарга наймаар, минийх 13-аар орж байлаа. Бас л дурсгалтай сайхан наадам шүү.
-Нарангэрэл Алдартын хонгор морь хоёр түрүүлээд та бүхэн одтой сайхан наадсан байх аа?
-Тэгсээн. Нутгийн буурлын их морь хоёр түрүүлж, бид өөрсдийн морь түрүүлсэн юм шиг л баярлаж байлаа.
-Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаануудад хурдан хүлгийн шандсыг сорих бас нэгэн боломж нээгдээд байгаа. Тэдгээрт оролцож амжиж байна уу?
-Өвгөн ноёны наадамд азарга, даага аман хүзүүдүүлж байсан. Өөрөө уралдахаас гадна миний зарж үрсэн адуунууд энд тэнд бас сайн давхиж байгаа. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын орлогч дарга байсан Баасан хурандаад нэг үрээ өгсөн нь Төв аймгийн ойгоор түрүүлж байна лээ. Эрдэнэтэд нэг хүнд бас их морь өгсөн нь хэд хэд түрүүлж, олон айрагдсан дуулдана лээ. Манай Дорноговийн Газрын албаны дарга Цанаширт /Цацавшир начны төрсөн ах/ шүдлэн үрээ өгсөн, түрүүлнэ лээ. Дундговийн Эрдэнэдалайд Батдэлгэр гэдэг хүнд бас нэг үрээ өгсөн “Говьшанхын хурд-3”-д зургаалж байна лээ. Энэ мэтчилэн яриад байвал олоон олон. Миний өөрөө уяж хурдлуулж байсан хурдан адуу гэвэл зээрд азарга маань байна. Норовпүрэв угшилтай адуу гэлцдэг.
-Амжилтын оргил үе нь хэзээ байсан бэ?
-2001 онд аймаг байгуулагдсаны 70 жилийн ойгоор азарга аман хүзүүдүүлж байсан маань юм шив дээ. Намайг морь сонирхон уяж байх тэр үед одоогийнх шиг хүн болгон морь сонирхдоггүй байсан. Харин одоо бол бараг мэргэжлийн шахуу ажил болж дээ. Энэ тал дээр мэргэшсэн хүн бол өсч дэвжих бүрэн боломжтой. Нэг үгээр карьер амьжиргааны эх үүсвэр нь болж байна шүү дээ.
-Хэдэн оны аймгийн Алдарт вэ?
-Би 2010 онд авсан.
-Одоо хүүхдүүд залган уяж байна уу?
-Хүүхдүүд ажил төрөл, сургууль соёл гээд хөдөө гарах хүн олдохгүй л байна. Зун ч яахав ирээд дагаад гарцгаадаг л юм. Нууц найзын маань хүүхдүүд л харин гайгүй сайн уяж байна.
-Хурдан морь уях эзнээ өөрөө сонгодог гэдэг. Таны цуглуулсан хурдан хүлгэдийн уяа сойлгыг тааруулах хүн мундахгүй биз ээ. Ярилцсанд баярлалаа. Уясан хүлэг тань хурдан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна