Уяач О.Үнэнбаяр: 2011 онд ах дүү тавуулаа айраг хүртсэн


Сүхбаатар аймгийн Онгон сумын хийморилог уяачдын нэг О.Үнэнбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Гурван бүсийн наадмын түрүү Ерөөлтийн хүрэн халзан морь танай унаган адуу гэдэг. Халзан мориныхоо удам угшлын талаар танилцуулаач?
-Халзан морь манай өөрийн унаган адуу. Эх хүрэн халзан гүү нь аавын минь хурдан бор азарганы угшилтай. Бор азаргыг манай аав Очирбат 1970 онд мал тууж явахдаа Сүхбаатар сумын “сахал” Рэнцэндорж гэдэг хүнээс 3000 төгрөг, хазаарын мориор авч байсан юм билээ. Тэр бор азарганы төлийнх нь төл Ерөөлтийн халзан морины эх хүрэн халзан гүү байгаа юм. Харин эцэг нь Онгон сумын харьяат үхэрчин Лхагваа гэдэг хүний сартай хээр азарга байдаг. Миний төрсөн ах Өсөхбаяр тэр айлын хүргэн байгаа юм. Өөрөөр хэлбэл Лхагваа гэдэг хүргэндээ бэлэглэсэн хээр азарга нь халзан морины эцэг.
-Хүрэн халзан морь хэзээнээс уягдсан юм бэ?
-Анх хязааланд нь уясан. Тэр жилээ Дарьганга сумын наадамд дөрөвт ороод, соёолондоо Онгон сумынхаа наадамд түрүүлээд, хавчиг морь Наран сумын өвлийн уралдаанд түрүүлж, долоон настайдаа өнжөөд, найман настайдаа аймгийн Аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд гурваар давхисан. Харин зун нь Наран сумын Цагаан довны уралдаанд тавд ороод, дараа нь Наран сумын баяр наадамд дөрвөөр давхисан. Түүний дараа шинэ есөн настайдаа одоогийн эзэн Ерөөлтөд очсон юм.
-Бор-Өндөр сумын наадмаар анх харсан гэдэг байхаа?
-Тийм. Бор-Өндөр сумын 40 жилийн ойн наадамд очихдоо анх танилцсан юм. Тэгээд морь хамт дагаж, халзан морь 14-өөр давхисан юм. Тэгэхэд анх хараад шохоорхсон юм билээ. Дараа нь сайхан танилцаж найз нөхөд болоод би энэ холоос тэр бүр очиж чадахгүй. Ерөөлт олны газар байдгаараа уяж байя гэж ярилцаад найздаа өгсөн.
-Зарсан гэдэггүй билүү?
-Тиймээ, 15 сая төгрөгөөр өгсөн.
-Энэ жилийн Дүнжингаравын хурдаар зорьж ирж халзан морины давхилаа харсан уу?
-Ерөөлт дээр миний хоёр морь бий. Хул морь, бор соёолон хоёр. Энэ өвөл Дарханд болсон Бурхантын хурд уралдаанд хул морь маань түрүүлж, бор соёолон тавласан. Бор үрээ маань дараа нь Эрдэнэтийн бүсийн наадамд 23-аар орсон. Хул морь сая /2013 он/ 6-р сарын 4-нд Асгат суманд болсон уралдаанд түрүүлсэн.
-Тэгвэл өөрийнхөө морьдын давхилыг харах гэж очжээ дээ?
-Хажуугаар нь халзан морио харалгүй яахав.
-Хүрэн морь хурдалсан сургаар адуу сурагласан хүмүүс нэг бус ирж байгаа байлгүй?
-Морь сурагласан хүмүүс ирдэг ч өөрөө дуртай болохоор тэр болгон зарахгүй байгаа. Цаашдаа улс, бүсийнхээ наадамд уралдах бодолтой явдаг. Энэ зун гэхэд Хэнтийн бүсийн наадамд уралдах бодолтой байгаа. Улсын наадамд бор соёолонгоо мордуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ Ховд аймгийн харьяат Нэргүй гэдэг залуу зээрд халзан хязаалан авсан. Энэ өвөл би өөрөө тэжээж уяад сая аймгийн Аварга хүлэг шалгаруулах Жавхлант шаргын хурд уралдаанд 19-өөр давхиулсан. Тэгээд эзэн нь аваад явсан даа. Хотод уяж уралдуулна гэж байна лээ.
-Ханшийг нь сонирхож болох уу?
-Таван саяар л зарсан.
-Халзан морьтой цус нэгтэй адуунууд хэр хурдалж байна?
-Ганц эр төл гарсан нь хүрэн халзан морь байгаа юм. Гурван охин төл гарсаны хоёр нь надад бий. Нэгийг нь би Эрдэнэцагаан суманд байдаг найзынхаа хүүд бэлэглэсэн. Түүний төл хязаалан үрээ өнгөрсөн жил сумынхаа наадамд наймаар давхисан гэнэ лээ. Нөгөө хоёроос охин төл л гараад байгаа.
-Аав тань хурд таньдаг, басхүү зөөдөг хүн байсан гэх юм билээ?
-Тийм шүү. Манай аав аймгийн Алдарт уяач Очирбат гэдэг хүн байсан. Сүхбаатар сумаас олон адуу авчирч сумандаа хурд тарьсан хүн. Авчирсан адуунуудынх нь үр төл аймаг сумдын наадамд айрагдаж түрүүлж байна. Жишээлбэл манай сумын Моондойн бор халзан азарга байна. Энэ азарганы эх нь манай бор азарганы төл байгаа юм. Бор халзан азарга дааган цагаасаа эхлээд олон түрүүлж айрагдсан. Сүхбаатар аймгийн 50 жилийн ойд шүдлэн үрээ дөрөвт давхиж байсан. Мөн Юмсүрэнгийн халзан азарга гэж хурдан буян байсан. Энэ азарганы эх нь бас манай бор азарганы төл. Халзан азарга сумандаа олон айрагдсанаас гадна 1999 оны Алтан-Овооны тахилгат таваар давхисан. “Цагийн аяс” компанийн захирал Алтандөшийн зээрд азарга манай өөрийн унаган адуу. Төв аймгийн наадамд соёолондоо түрүүлж байсан. Энэ мэтчилэн аавын минь бий болгосон хурдан буянгууд түүний үр төлүүд одоо ч гэсэн хурдалж байна.
-Очирбат Алдартын удмыг залган морь уяж байгаа хүн танаас өөр бий юу?
-Бид эцэг эхээс наймуулаа. Таван хүү, гурван охинтой. Таван хүү нь тавуулаа морь уядаг. Манай дээрээсээ хоёр дахь ах Өсөхбаяр сумын Алдарт уяач цолтой. Бусад нь сум орон нутагтаа сайхан наадаж байгаа. Манай том ах Энхбаярын зээрд соёолон Хэнтий аймгийн Галшар суманд болсон хаврын уралдаанд түрүүлж байсан. Энэ дашрамд нэгэн сайхан дурсамжийг хуваалцахад 2011 онд АХ-ын 90 жилийн ойгоор бид тавын морьд бүгд айрагдсан.Энхбаяр ахын маань хээр морь хоёр ч наадамд дөрвөлсөн бол Өсөхбаяр ахын хээр азарга нэг аман хүзүүдэж, нэг гурваар давхисан. Мөнхбаяр ахын бор үрээ, Үнэнбор ахын бор даага тус тус аман хүзүүдэж, миний халзан морь гурав айрагдан, хонгор үрээ хоёр аман хүзүүдэж, хээр морь хоёр айрагдсан. Тэр жил их сайхан байсан даа.
-Үнэнбаяр уяач одоогоор ямархан амжилт үзүүлээд байгаа вэ?
-Аймгийн чанартай наадмаас нэг түрүү, хоёр айраг, сум, сумын статустай наадмаас найман түрүү, 12 айраг хүртээд байгаа.
-Уясан морьд нь хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №42



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна