“Баянтүмэнгийн хурд” МСУХ-ны тэргүүн Ж.Цогтбаатар: БАЯНТҮМЭН СУМ түмэн хүн баян амьдрах нутаг
Дорнод аймгийн 2014 оны шилдэг салбар холбоогоор шалгарсан Баянтүмэн сумын “Баянтүмэнгийн хурд” МСУХ-ныхон сар шинийн өмнөх дугаарын "Холбоод" буланд оролцсон билээ. Тус холбооны тэргүүн Ж.Цогтбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Юуны өмнө аймгийн шилдэг салбар холбоогоор шалгарч, ажил үйлсээрээ тэргүүлсэн танай хамт олонд баяр хүргэе. 2014 он та бүхний хувьд амжилт бүтээлийн жил байсан гэж сонссон?
-Баярлалаа. 2014 оны аймгийн шилдэг салбар холбоо болсон нь нэг талаасаа өвөг дээдсийн маань хүч хөдөлмөр, үр шимээр бий болсон эрдэм ухаан, удамт хурдан хүлгүүдийн босоо цагаан хийморь ивээж, бурхны оронд одсон өвгөд маань тэнгэрээс биднийг сайхан энергиэрээ гийгүүлж байна гэж ойлгож байна. Нөгөө талаар Баянтүмэнгийн үе үеийн хийморилог уяачдын хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн явдал юм.
Холбоо маань уяачдаа алдаршуулах зорилготой 2014 оны зургадугаар сарын 7-ны билэгт сайн өдөр уяачдын баяраа тэмдэглэж, сумын ЗДТГ-тай хамтран “Адуучин” тэмцээн, шүдлэн, дааганы уралдааныг зохион байгуулсан. Манай сумаас зургаан МУ-ын Алдарт уяач төрөн гарсан байдаг. Тэднээс амьд сэрүүн байгаа таван улсын Алдарт уяачаа алдаршуулж, өргөмжлөл гардууллаа. Мөн сумынхаа алдарт хурдан хүлгүүдийн хийморийг даллаж, “Баянтүмэнгийн манлай хурд” хэмээх дууны клипийг дуусгаж олны хүртээл болголоо.
Сүүлийн үед нэг адуу 4-5, түүнээс ч олон уралдаж байгаа учир шинжлэх ухааны үндэслэлтэй уяж сойх шаардлага гарч байна. Үүний тулд зайлшгүй тэжээл өгөх хэрэгтэй. Ер нь 1990-ээд оны үеэс тэжээлийн морьд хурдалж байгаа. Тийм учраас манай уяачдын холбоо, удирдах зөвлөл доктор А.Төмөрхадуур гуайг урьж “Сонгомол уяаны онцлог, сүүлийн үед гарч байгаа адууны өвчин эмгэг, түүнийг арилгах” сэдвийн дор хоёр өдрийн сургалтыг өнгөрөгч оны 11 дүгээр сард зохион байгуулсан. Нийт 50-60-аад уяач хамрагдсан бөгөөд залуу уяачдад үр өгөөжтэй сургалт болсон гэж дүгнэж байгаа.
-Бүтээн байгуулалтын хувьд?
-Нутаг усандаа алдартай босоо Жаргалын Чонон хөх хэмээх үнэнхүү хурдан, далавчтай мэт морины тухай домог яриа байдаг. Босоо Жаргал гэж баячуудын адуу малыг ядууст тараадаг шилийн сайн эр байж л дээ. Бор морио Туул голоос усалдаг байсан гэдэг. Тэрийг үнэн үү, үгүй юу гэдгийг мэдэх гээд нутгийн нэгэн лам хүрээнд хөөргөө үлдээчихээд, “миний хөөргийг тийм хүнээс очоод аваад ирэхгүй юу” гэж. Тэгэхэд өдөртөө яваад маргааш нь хөөргийг авчирч өгч байсан гэдэг. Баянтүмэн сумын ЗДТГ-аас санаачилж Чонон хөх моринд зориулж хөшөө босгосон. Энэ нь том бүтээн байгуулалтын ажил болсон.
-Ер нь Баянтүмэн ямар онцлогтой сум бэ?
-“Баянтүмэн” гээд нэрнээсээ эхлээд их сонин. Манай нэгэн яруу найрагчийн хэлсэн сайхан үг байдаг. “Түмэн хүн баян амьдрах нутаг” гэж. Нээрээ ч Баянтүмэн маань дээр үеэсээ хурдтай, үзэмчин хонь, талын улаан үнээгээрээ алдартай нутаг. Бүр аймгийн наадмын зургаан түрүүг авч байсан тохиолдол байдаг. Мөн хурдан морь унадаг хүүхдүүд бүгд мэднэ дээ. Хар толгой ороогоод урагшаа тонгойх юм бол үндсэндээ айрагдана гэж ойлгодог Баянбулаг, Хотонтын хөндий, Чонон саарлын домгоос улбаатай босоо Жаргалын худаг, Хан уул, Хатан Хэрлэн, Дун, Сүүл нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Байгалийн баялаг талаасаа нүүрсний том ордтой. Түүнээс гадна сумын нутаг дэвсгэрт Засгийн газрын тогтоолт зүүн бүс болон аймгийн наадмын хурдан морьдын уралдаан болдог гэдгээрээ онцлог. 2014 онд “Дорнод талын хурд” зүүн бүсийн наадмыг манай суманд зохион байгуулсан. Улсын чанартай бүсийн наадам учраас газар газрын хурдан хүлгүүд шандас сорьж, манай сумын хүлгүүд тэдэнтэй хүч сорино гэдэг уяачдын маань хувьд асар их туршлага хуримтлуулах нөлөө болж байдаг юм.
-Морь уях төрийн хэрэг гэдэг. Зургаан улсын Алдарт төрөн гарсан суманд энэ үйл хэрэгт шимтэж буй хүн мэдээж олон байх?
-Малчдын маань гол хийж байгаа ажил морь уях. Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор А.Төмөрхадуур “Малчны хамгийн дээд эрдэм бол уяачийн эрдэм байдаг” гэж хэлсэн байдаг. Залуучууд удам дагаж морь уядаг болсон байна. Тэр ч утгаараа 2014 оны Баянтүмэнгийн шилдэг уяачаар аймгийн Алдарт уяач Арсланбаатарын хүү сумын Алдарт уяач Тэгшжаргал гэдэг удам дамжсан залуу шалгарсан. Түүнчлэн адуучин Э.Түвшиндондог МУ-ын Ерөнхий сайдын ивээл доор зохион байгуулагдсан “Адуучин” тэмцээнээс уурга шүүрэлтийн төрөлд алт, уургаар хүрэл медаль хүртсэн бол Үндэсний спортын V их наадмаас адуучин М.Отгонбаяр эмнэг булгиулалтын төрөлд гуравдугаар байр эзэлсэн. Ер нь ажиглаад байхад айл болгон гаднаа морины уяатай, хүн бүхэн морь уях гэж эрмэлздэг болж.
-Хэзээнээс уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа вэ?
-“Баянтүмэнгийн хурд” МСУХ-ны ажлыг өнгөрсөн оны нэгдүгээр сард хүлээж авсан. Дорнод аймгийн анхны МУ-ын Алдарт уяач Аюушийн Дондов гэж 80 настай, сумандаа энх тунх амьдарч байгаа настан буурал бий. Би энэ хүний төрсөн ах Жамбаа гэдэг хүний хүүхэд л дээ. Аав маань насаараа Баянтүмэн суманд хүний бага эмч хийж, энэ нутагт морио хурдлуулж явсан сайн уяач байсан юм. 1950 оноос аймагтаа морь уралдуулж эхэлсэн бөгөөд саарал морь нь аймгийн баяр наадамд хоёр түрүүлсэн байдаг. Миний санадгаар 1983 оны аймгийн баяр наадамд хязаалан ухаа үрээгээ түрүүлгэж байсан юм. Мөн 1990 онд болсон Хан уулын анхны тахилгад манай ухаа азарга аман хүзүүдэж байлаа. Миний хувьд удмаа залгаж яваа нь нэг талаараа бахархал, нөгөөтэйгүүр том хариуцлага гэж ойлгодог. Уяачдын холбооны тэргүүнээр сонгогдсон нь нэгд, нутаг орноо гэсэн сэтгэлтэйд, хоёрт, авга ахынхаа сайхан эрдмийг цааш нь өвлөж, моринд хорхойтой чин сэтгэлийг минь харгалзан үзсэн болов уу. Сум орон нутгийн зүгээс санал тавьсны үндсэн дээр энэ хүндтэй албыг хариуцан ажиллаж байна.
-Удам дамжсан уяач гэж хэлж болно гэсэн. Тэгэхээр бас уяа эвлүүлдэг байх нь ээ?
-Хүүхэд байхдаа хурдан морь унаж байсан ч эрдэм ном, сургууль соёл гээд адуунаас хөндийрсөн. Дондов ахын ач Гунгаабаатар голчилж морьдыг маань уяж байна. Миний хувьд энэхүү ажилд гар бие оролцож явдаг. Хотод амьдардаг болохоор хавар ногоо ургаад эхлэнгүүт адуу нутаг руугаа гүйдэг шиг байнга л нутаг руугаа тэмүүлээстэй.
Амжилтаасаа дурдвал 2012 онд сумынхаа наадамд соёолон зургаад хурдлуулсан. Дорнод аймгийн ХХААЖДҮГ-ын дарга Энхтүвшин найзаасаа авсан юм. Өнгөрсөн онд Дүнжингаравын хурдад соёолон маань тархины морьдтой уралдаж зарлуулсан. Хэдийгээр айрагдаагүй ч гэсэн зарлуулна гэдэг сайхан юм билээ. Мөн 2014 оны аймгийн хаврын уралдаанд азарга дөрвөөр, даага аман хүзүүнд хурдлуулсан.
Нэг сонин түүх ярихад, 2007 онд юм уу даа, өөрийнхөө адууны хоёр гүүг Төв аймгийн Жаргалант суманд байдаг найзындаа авчирч, Увсын Тэс азарганд тавьсан юм. Дундаас нь зурсан юм шиг, хүн харахад л нүдэнд өртөхөөр хийцийн хувьд галбирлаг сайхан адуу төрдөг юм билээ. Анх тэгж л цус холдуулж байлаа даа. Одоогоор 4-5 адуу тэжээлд оруулчихаад байна.
-Дондов Алдартаас гадна танайханд цолтой уяачид бий юу?
-Аавын ахын охины хүүхэд Бэххуяг гэж аймгийн Алдарт уяач залуу байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн Тод манлай уяач Батхүүгийн ухаа морь энэ хүний адуу. Өөр хэд хэдэн адуу нь наашаа ирж сайн хурдалж байгаа.
-Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа. Сэтгүүл маань сар шинээс өмнө уншигчдын гарт хүрэх учраас мэндчилгээ дэвшүүлэх боломж олгож байна?
-Баянтүмэнчүүддээ болоод Монголынхоо нийт ард түмэнд ирж буй хонин жилийн мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Морины босоо цагаан хийморь монголчуудыг маань өнө мөнхөд ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл №61
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна