Аймгийн Алдарт уяач Г.Төмөр-Очир: Аймгийн наадмын хоёр түрүү, 13 айрагтай


Завхан аймгийн Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Төмөр-Очиртой ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Төмөр-Очир Алдарт ямар хүүхэд байв?
-Миний аав нэгдлийн адууг 20 шахам жил малласан хүн. Би гэдэг хүн тэр адуун сүргийн захад л тоглож өслөө шүү дээ. Долоон настайгаасаа эхлээд хурдан морь унасан. Аав ажлаа завчилж цөөхөн морь уядаг. Тэрийг нь би заримдаа унана. Заримдаа өөр хүний морь унана.Нэгдлийн даага сургаж уядаг манай аавын дүү Доржпалам гэж хүний даагыг олон жил унасан.1967 онд анхны түрүүг нь авч өгч байлаа.Мөн Маамзэвгийн хээр морийг унаж түрүүлгэж байсан.
-Шаггүй унаач байсан юм биш үү?
-Тэр үед нэг хүн олон морь уядаггүй байсан цаг л даа. Наадамд очоод хүн хүний морь унаад л явдаг байлаа.1972 онд Ханддоржийн улаан морь, Магван гуайн хүрэн хязаалан, Сүхбатын хээр даагыг унаж гурвууланг нь түрүүлгэж байлаа. Тэгээд тэр жилээ 16 даага сургаж сургуулийн эмнэг сургалтын аварга болсон.
-Аргагүй л адуучин аавын хүү байна даа. Тэр үеэс л хурдан моринд дурлах болсон уу?
-Тэгэлгүй яахав. Уралдах гээд мордож байгаа морьдыг хараад яаж давхихыг нь хэлчихдэг мундаг уяач болно гэж мөрөөддөг байлаа. Намайг уяач болоход Доржпалам ахын нөлөө их байсан шүү. Хүүхэд гэж голохгүй зааж зөвлөнө. Өөрөө ч мундаг уяач. Олон морь нь суманд айрагдсан. Нэгдлийн адуунаас хээр голдууг сургаж уядаг. Тэр бүгд нь давхидаг байсан юм.
-Сайн уяач болох гэж байгаа хүү хэзээнээс хүлэг сойж эхлэв?
-1976 онд 16 настай сайн дураараа малчин болоод нэгдлийн адуунаас улаан үрээ, сартай хүрэн даага хоёр авч сургаад өөрөө уяж, өөрөө унаад сумандаа хоёр айраг хүртэж байлаа. Эсгэлтэй хүрэн дааганы эх нь эмнэг их догшин хээр гүү байсан юм. Хүмүүс дийлэхгүй алдана гээд дооглохоор би дотроо “уяж түрүүлгэнэ дээ” гэж боддог байлаа.Тэгээд түүндээ хүрч айрагдуулсан. Хойтон жил хоёр үрээгээ уяж улааныг нь аман хүзүүдүүлж, хүрэнийг нь зургаалуулчихаад цэрэгт явсан. Халагдаад ирэхэд Доржпалам ах хээр үрээ бэлгэнд өгч, өөрийн унаган хээр үрээтэй хоёуланг нь уяж нэг хэсэг сайхан наадсан.Анх уяад Дархан-Уул багийн өдөрлөгт давхиулсан хоёулаа хадуураад.Мануустайн наадамд уралдсан нэг нь түрүүлж нөгөөх нь гуравлаад, сумын наадамд уралдаж унаган хээр нь түрүүлж бэлэгний хээр таваар давхиж байсан. Түүний дараа унаган хээр нь шүдлэндээ түрүүлж, хязааландаа аман хүзүүдээд, соёолондоо бас түрүүлсэн.
-Бэлэгний хээрийг дахиж уралдуулаагүй юм уу?
-Бэлэгний хээр нь гурван жил дараалан таваар давхисан. Тэр хоёр хээр адуу намайг их зүйлд сургахын зэрэгцээ олон баярлуулсан буянтай хүлгүүд. Одоо тийм хоёр адуу байвал мөн ч олон түрүүлгэнэ дээ гэж хааяа боддог юм.
-Бахтай наадмаас дурсамжаасаа хуваалцаач?
-1985 онд нэгдлийн 30 жилийн ойгоор хүрэн шүдлэн түрүүлж, хүрэн соёолон аман хүзүүдэн, хээр морь, ороо буурал хоёр маань түрүүлэн дээлэндээ батгахгүй хөөрч тэр наадмын хамгийн хүндтэй хүнээр яригдаж байлаа. Хойтон жил нь Яруу сумын харьяат найз Базаргүр ирээд хээр морь, хүрэн үрээ хоёрынхоо нэгийг нь өгчих гэж шалаад гурав хонохоор нь унаган хээрээ өгсөн. Очоод хоёр түрүүлсэн гэнэ лээ.
-Авч үлдсэн хүрэн нь яаж давхисан бэ?
-Хүрэн үрээ хязааландаа аман хүзүүдэж, соёолондоо түрүүлээд нийлснээсээ хойш нэг айрагдаад байхад нь боохой хүртчихсэн. Хүний хийморь лундаа дээшээ байхаар тэгдэг юм уу нэг үед уясан бүхэн давхидаг байлаа. Нэгдлээс далиу сартай хүрэн шүдлэн авч уяад бага гурван насанд айрагдуулж байсан. Мөн манай аав дүүд өгсөн Сувдаа хээр морь их сайн давхисан. Булгаагаас хээр алаг морь авч их сайн давхиулсан.
-Аймгийнхаа баяр наадамд оролцдог уу?
-1997 онд хамгийн анх унаган саарал үрээгээ, Өлзий-Очироос авсан шар хээр хоёртой авч очин аймгийн наадамд айрагдуулж байлаа. Дараа жил нь Өлзий-Очирын хээр морь аман хүзүү, шар хээр тав, саарал үрээ дөрөв,хул алаг аман хүзүү, хээр даага айрагдаж нэг жил аймгийн наадмаас ах дүү нар нийлээд долоон айраг хүртэж байсан юм. Яг миний өөрийн хувьд аймгийн наадмаас хоёр түрүү, 13 айраг авсан. 2007 онд хавчиг хээр азарга түрүүлгэж, түүнээс хойш хоёр жил айрагдуулсан. Мөн Цэнгэл гэж залуугаас хээр даага аваад аймагт түрүүлгэж байлаа.
-Таныг ах дүү Алдартууд гээд байсан. Тэр ямар учиртай юм бэ?
-Би эхээс дөрвүүлээ. Гурав нь хүү юм. Аймгийн Алдарт уяач Батмөнх, сумын Алдарт уяач Мөнхбат бид гурав нэг эхийн хүүхдүүд. Түүнийг хэлж байгаа юм.
-Цус сэлбэнэ гээд гаднаас адуугаа нэлээдгүй авдаг болсон сурагтай. Та наймаа хийж байна уу?
-Сайнхансамбуу Яруугийн гол дээр баяр хийхэд нэг хүн адуу зарж байсан юм. Тэндээс нь харж байгаад аятайхан толгойтой хээр халзан үрээ авсан. Хойтон жил нь уяад сумандаа айрагдуулаад азарга тавьсан. Одоо гарсан төл болгон нь давхиж байна. Өнгөрсөн жил манай найз Пүрэвдорж Хэнтий аймгийн Галшар сумаас халтар, хүрэн халзан хоёр үрээ авчирч өгсөн. Хүрэн халзан нь суманд айрагдсан. Халтар энэ жил уягдаж байгаа.
-Залуучууд морь их сонирхож байна гэлцэх юм. Тэдний талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн үеийн залуучууд адууг үнэхээр сайжруулж байна.Сайн адуу авчирч сайн ч уяж байна.
"Тод магнай" сэтгүүл №54








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна